НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2014 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН А/521 ДУГААР ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, Зам, Тээврийн сайд, Нийслэлийн Засаг Дарга нар зам, тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж хэвшүүлнэ гэж тусгасан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 15 дугаар захирамжаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг төлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах үүрэгтэй, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/- аар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаа.

Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх талаар хийгдсэн ажлууд, судалгааны төслүүд, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс системийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ирүүлсэн төслийн саналуудтай танилцан, “Тээврийн ухаалаг систем”-ийн талаар олон улсын туршлага судлах ажлыг зохион байгуулж, төсөл сонгон шалгаруулалтын урилга, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд дэд системүүдэд тавигдах ерөнхий шаардлага зэргийг нэг бүрчлэн хэлэлцэн баталгаажуулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр зарлан, төсөл сонгон шалгаруулалтын урилгыг өдөр тутмын хэвлэлүүд болон http://ulaanbaatar.mn, http://transport.ub.gov.mn/ веб сайтуудад байршуулж, өмнө нь төслийн санал ирүүлж байсан аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шалгаруулалтын урилгыг албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай”, А/521 дүгээр захирамжаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслүүдийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Ажлын хэсэг нь нийт 5 удаа хуралдаж, төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлсэн саналын бүрдлийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийн техникийн санал, “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд дэд системүүдэд тавигдах ерөнхий шаардлага” –д нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргалаа.

Төслийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг 10 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтын урилгад заагдсаны дагуу, төсөл хэрэгжүүүлэгчийг сонгон шалгаруулах бичиг баримт авах хүсэлтийг албан бичгээр ирүүлж, ажлын даалгаврыг эргэж төлөгдөхгүй нөхцлөөр нэг багцыг 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгөөр худалдан авч , 5 оролцогч төслийн санал ирүүлсэн ба “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх оролцогчийн санал нь төсөл сонгон шалгаруулалтын материалын бүрдлийн шаардлага хангасан 2 /хоёр/ төслийн сонгон шалгаруулалтанд оролцогчийн /Туртелком, Датакарт консорциум/ төслийн саналыг үнэлсэн.

Та үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)