НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН БОЛОН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам, Тээврийн сайд, Нийслэлийн Засаг Дарга нар зам, тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж хэвшүүлнэ гэж тусгасан.

Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим” тогтолцоог” бий болгоно гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07 ны өдрийн "Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 70 дугаар тогтоол гарсан. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатад нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ техник технологи нэвтрүүлж, ухаалаг автобус, ухаалаг такси, автобусны зогсоолыг орчинг үеийн ухаалаг шийдлээр зохион байгуулах саналаа боловсруулан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах саналыг судлан үзэж Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд яаралтай танилцуулахыг үүрэг болгосон.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)