НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН 2014 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

НИЙСЛЭЛИЙН 2014 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

       Нийслэлийн 2014 оны эхний улирлын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дэлгэрэнгүй танилцуулъя.

  1. Нийслэлийн 2014 оны эхний 3 сарын төсвийн орлогын гүйцэтгэл

2014 оны эхний 3 дугаар сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 184 тэрбум 835,5 сая төгрөгийн орлого төвлөрсний 106 тэрбум 781,5 сая төгрөг буюу 57,8 хувь нь татварын орлогоос, 9 тэрбум 903,6 сая төгрөг буюу 5,4 хувь нь татварын бус орлогоос, үлдэх 68 тэрбум 150,4 сая төгрөг буюу 36,8 хувь нь тусламжийн орлогоос бүрдсэн дүнтэй байна.

Орлогын төлөвлөгөө нийслэлийн дүнгээр 4 тэрбум 607,5 сая төгрөгөөр буюу 2,6 хувиар давж биелснээс хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөө 13,6 тэрбум төгрөгөөр буюу 13,3 хувиар, давж биелсэн бол улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох шилжүүлгийн орлого, тэр дундаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийн орлогын тасалдалтай холбоотойгоор тусламжийн орлого 8,9 тэрбум төгрөгөөр буюу 11,6 хувиар тасарсан дүнтэй байна.

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хот, дүүргээр нь харуулбал дараахь байдалтай байна.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН 2014 ОНЫ 3 ДУГААР САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

/мянган төгрөгөөр/

Нийслэл, дүүрэг

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

1

Хотын шууд

77,509,588.2

89,210,843.6

11,701,255.4

115.1

2

Баянгол дүүрэг

3,414,246.7

3,551,540.4

137,293.7

104.0

3

Баянзүрх дүүрэг

3,512,188.7

4,379,201.7

867,013.0

124.7

4

Сүхбаатар дүүрэг

7,464,648.4

6,777,033.8

-687,614.6

90.8

5

Хан-Уул дүүрэг

4,556,600.0

4,764,590.2

207,990.2

104.6

6

Чингэлтэй дүүрэг

4,904,384.3

5,487,243.1

582,858.8

111.9

7

Сонгинохайрхан дүүрэг

1,441,531.9

1,897,267.8

455,735.9

131.6

8

Багануур дүүрэг

428,989.9

428,989.9

9

Налайх дүүрэг

207,030.3

164,040.0

-42,990.3

79.2

10

Багахангай дүүрэг

20,860.0

24,364.9

3,504.9

116.8

Нийт Дүн

103,031,078.5

116,685,115.4

13,654,036.9

113.3

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 2014 оны 3 дугаар сарын гүйцэтгэлээр нийтдээ 91 тэрбум 15,9 сая төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 9 тэрбум 175,7 сая төгрөгөөр буюу 11,2 хувиар давж биелсэн дүнтэй байна.

Үүнд: Хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөө 9 тэрбум 175,7 сая төгрөгөөр буюу 11,2 хувиар давж биелсэн хэдий ч улсын төсвөөс нийслэлд олгож буй тусгай зориулалтын шилжүүлэг болон орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийн орлого дүнгээрээ 2,5 тэрбум төгрөгөөр буюу 58,3 хувиар тус тасарсан дүнтэй байна.

ХОТЫН ШУУДЫН ОРЛОГЫН 2014 ОНЫ 3 ДУГААР САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

/мянган төгрөгөөр/

Орлогын нэр төрөл

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Давалт, тасралт

Хувиар

НИЙТ ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДҮН

81840229.2

91015907,3

9175678,1

111.2

УРСГАЛ ОРЛОГО

77509588.2

89210843.6

11701255.4

115.1

ТАТВАРЫН ОРЛОГО

73722667.5

84436766.3

10714098.8

114.5

Орлогын албан татвар

55893684.8

63471592.5

7577907.7

113.6

Хувь хүний орлогын албан татвар

61893684.8

63471592.5

1577907.7

102.5

Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэ

61893684.8

63471592.5

1577907.7

102.5

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт (-тэмдэгтэй)

-6000000.0

0.0

6000000.0

0.0

Өмчийн татвар

5691040.2

5629110.1

-61930.1

98.9

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

5691040.2

5629110.1

-61930.1

98.9

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

2114443.5

1472713.8

-641729.7

69.7

Бусад татвар (төлбөр, хураамж)

10023499.0

13863349.9

3839850.9

138.3

Газрын төлбөр

9570000.0

13363514.7

3793514.7

139.6

Ойн нөөц ашигласны төлбөр

16000.0

9338.9

-6661.1

58.4

Ус, рашааны нөөц ашигласны төлбөр

437499.0

490496.3

52997.3

112.1

ТАТВАРЫН БУС ОРЛОГО

3786920.7

4774077.2

987156.5

126.1

Хувьцааны ногдол ашиг

0.0

5579.5

5579.5

Түрээсийн орлого

210000.0

215333.2

5333.2

102.5

Төсөвт байгууллагын өөрийн орлого

1357320.6

1349793.0

-7527.6

99.4

Хүү, торгуулийн орлого

1899600.1

2737719.9

838119.8

144.1

Бусад орлого

120000.0

325806.4

205806.4

271.5

Өмч хувьчлалын орлого

200000.0

139845.3

-60154.7

69.9

ТУСЛАМЖИЙН ОРЛОГО

4330641.0

1805063,7

-2525577,3

41,7

Тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих

1436622.4

1506421.5

69799.1

104.9

ОНХН сангийн орлогын шилжүүлэг

2894018.6

298642.2

-2595376.4

10.3

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгчдөд олгохоор төлөвлөсөн 6,0 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг 3 дугаар сард олгох байсан хэдий ч шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцэхгүйн улмаас 4 сар гарган иргэдэд олгосон нь 6,0 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэн, орлогын давалтын дүнд нөлөөлсөн байна.

Төсвийн орлогын төлөвлөгөө нийт дүнгээрээ давж биелсэн ч орлогын нэр төрлөөр нь задлан үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, ойн нөөц ашигласны төлбөр, өмч хувьчлалын орлого гэсэн орлогын нэр төрөл тасарсан дүнтэй байна.

Үүнд, НИТХ-ын 2013 оны 13/47 дүгээр тогтоолоор батлагдсан автозам ашигласны төлбөрийг Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвартай хамтатган хураах ажлыг зохион байгуулах, холбогдох газруудын ажил үүргийг уялдуулан шаардлагатай гэрээ контрактыг үйлдэн, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор татвар, төлбөр хураах ажлын хугацаа хойшилж, цаг алдсан нь автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого тасалдахад нөлөөлсөн.

2. Нийслэлийн 2014 оны эхний улиралын орон нутгийн төсвийн зарлагын гүйцэтгэл

Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс 2014 оны эхний гурван сард 196 тэрбум 165.4 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийхээр төлөвлөснөөс 58 тэрбум 465.3 сая төгрөг буюу батлагдсан төлөвлөгөөний 29.7 хувийг зарцуулсан гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн төсөвт батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах шатандаа явж байгаа, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас шилжүүлгийн орлого орж ирэхгүй байгаа, нийслэлийн төсөвт батлагдсан бичил зээлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Улаанбаатар – Орон сууц сангуудын үйл ажиллагаа эхлээгүй байгаатай холбоотойгоор нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн хувь бага байна.

Нийслэлийн оны эхний улиралын төсвийн зарлагын гүйцэтгэлийн 19.6 тэрбум төгрөг буюу 33.5 хувийг нийгмийн халамжийн зардалд, 6.9 тэрбум төгрөг буюу 11.8 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, 7.7 тэрбум төгрөг буюу 13.1 хувийг хот тохижуулах зардалд, 24.2 тэрбум төгрөг буюу 41.6 хувийг цалин хөлс, бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулсан байна.

Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд 2014 оны 03 дугаар сарын мэдээгээр 105.5 сая төгрөгийн авлага, 114.7 сая төгрөгийн өртэй гарсан байна. Нийт өрийн 49.0 хувь буюу 56.3 сая төгрөгийн өрийг Багануур дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагуудын өр эзэлж байна. Энэ нь Багануур дүүрэг өдий хүртэл дүүргийн төсвийг батлаагүй, санхүүжилтийн түр горим тогтоон ажиллаж буйтай холбоотой байна.

Төсвийн зарлагын гүйцэтгэлийг хот, дүүргээр ангилж харуулбал

/мянган төгрөгөөр/

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

Хотын шууд

165 255 618.6

41 342 162.5

123 913 456.1

25.0

Баянгол дүүрэг

3 852 928.8

2 908 859.5

944 069.3

75.4

Баянзүрх дүүрэг

4 979 304.4

2 499 379.9

2 479 924.5

50.1

Сүхбаатар дүүрэг

4 396 166.6

1 954 692.6

2 441 474.0

44.4

Хан-Уул дүүрэг

6 092 894.8

2 353 172.1

3 739 722.7

38.6

Чингэлтэй дүүрэг

6 286 223.6

3 004 072.7

3 282 150.9

47.7

Сонгинохайрхан дүүрэг

2 737 921.4

1 986 258.9

751 662.5

72.5

Багануур дүүрэг

674 239.5

(674239.5)

-

Налайх дүүрэг

1 581 696.1

1 154 928.3

426 767.8

73.0

Багахангай дүүрэг

982 717.6

587 590.9

395 126.7

59.7

Нийт Дүн

196 165 471.9

58 465 357.3

137 700 114.6

29.7

Улсын тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих нийслэлийн төсвийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл

Улсын тусгай зориулалтын шилжүүлгээр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын багцаас 2014 оны эхний гурван сард 70,2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт олгох төлөвлөгөөтэйгөөс 56,9 тэрбум төгрөг буюу 84,3 хувийг зарцуулсан байна.

Нийт төсвийн зарлагын гүйцэтгэлийн 35,8 тэрбум төгрөг буюу 62,9 хувийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, 5,2 тэрбум төгрөг буюу 9,1 хувийг тогтмол зардалд, 6,3 тэрбум төгрөг буюу 10,9 хувийг хоол, үдийн цайны зардалд, 9,6 тэрбум буюу 17,1 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулсан байна.

Төсвийн гүйцэтгэлийг салбар сайдын багцаар ангилж харуулбал

/Мянган төгрөгөөр/

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багц

64,572,356.3

52,066,282.8

12,506,073.5

80.6

Эрүүл мэндийн сайдын багц

3,559,617.0

3,105,623.1

453,993.9

87.2

Соёл, спорт аялал жуулчлалын сайдын багц

984,992.6

847,626.7

137,365.9

86.1

Барилга, хот байгуулалтын сайдын багц

505,032.6

442,587.6

62,445.0

87.6

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгаалалын сайдын багц

585,803.6

468,095.2

117,708.4

79.9

Нийт дүн

70,207,802.1

56,930,215.4

13,277,586.7

84.3

Нийслэл, дүүргийн улсын тусгай шилжүүлгээс санхүүжиж байгаа нийслэлийн төсвийн байгууллагууд 320,2 сая төгрөгийн авлага, 2 тэрбум 47,6 сая төгрөгийн өртэй гарсан байна. Нийт өрийн 2 тэрбум 028,1 сая төгрөгийг боловсролын салбар эзэлж байгаагийн 1 тэрбум 360,7 сая төгрөг нь өмнөх онд үүссэн өр байна. Боловсролын салбарт үүссэн өрийг шийдвэрлүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын Сангийн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байна.

3. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл

2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, зам, барилга байгууламж бүхий 41 ажилд 15,7 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 225 ажилд 210,9 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх 289 ажилд 48,7 тэрбум төгрөг, он дамжин хэрэгжүүлэх 238 ажилд 97,5 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар захиалагч байгууллагын хянан баталгаажуулж ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.


Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд олгох орлогын шилжүүлэг

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 2014 оны эхний гурван сарын байдлаар 6 тэрбум 787.1 сая төгрөгийн орлогын шилжүүлэг олгох төлөвлөгөөтэйгөөс 298,6 сая төгрөг буюу дөнгөж 4,3 хувийг шилжүүллээ.

Нийслэлийн төсвөөс Улсад төвлөрүүлэх орлого

Нийслэл хот 2014 оны эхний гурван сард орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 5,0 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн шилжүүлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна.

Нийслэлийн төсвөөс дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэг

Нийслэл хот 2014 оны эхний гурван сарын байдлаар Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдэд нийт 2 тэрбум 909.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.

Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийн 2014 оны төсвийг өнөөг хүртэл батлаагүй байгаа тул нийслэлийн Засаг даргаас Багануур дүүрэгт төсвийн тухай хуулийн дагуу санхүүгийн түр горим тогтоон ажиллаж байна.

Санхүүгийн дэмжлэгийг дүүргээр ангилж харуулбал

/мянган төгрөгөөр/

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

Сонгинохайрхан дүүрэг

661 265.2

661 265.2

0

100%

Багануур дүүрэг

779 000.0

527 078.4

251 921.6

68%

Налайх дүүрэг

1 043 810.4

1 043 810.4

0

100%

Багахангай дүүрэг

677 102.0

677 102.0

0

100%

Нийт дүн

3 161 177.6

2 909 256.0

251 921.6

97%

Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого

Сүхбаатар, Хан – Уул, Чингэлтэй дүүргүүд 2014 онд нийслэлийн төсөвт нийт 14 тэрбум 243.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Дээрх дүүргүүд оны эхний 03 сард нийслэлийн төсөвт 3 тэрбум 167,6 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ.

Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг ангилж харуулбал:

/мянган төгрөгөөр/

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

Хан-уул дүүрэг

1 299 000.0

1 299 000.0

0

69%

Сүхбаатар дүүрэг

1 179 544.0

1 179 544.0

0

100%

Чингэлтэй дүүрэг

689 100.0

689 100.0

0

100%

Нийт дүн

3 167 644.0

3 167 644.0

0

87%

Орон нутгийн дансны үлдэгдэл

Нийслэлийн Засаг даргын багцын дансуудад 2014 оны 3 дугаар сарын эцэст 251 тэрбум 509,9 сая төгрөгийн үлдэгдэл байна.

Дансны нэр төрлөөр харуулбал:

/Мянган төгрөгөөр/

Нийслэлийн орлогын ерөнхий дансанд

198 599 857.0

Төсөвт байгууллага, барьцаа, сангийн дансны үлдэгдэл

41 908 939.4

Валютын дансны харилцах

11 001 124,2

Нийт дүн

251 509 920,6

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)