НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БӨГӨӨД ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА Н.НАЦАГДОРЖ ТАНАА

Төслүүдэд санал хүргүүлэх тухай

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх,хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын”-ын төслүүдтэй танилцлаа.

Нийслэлийн барилгажилт газар олголтын ажлын замбараагүй, дур зоргын үйл ажиллагааг дэг журамтай ,ойлгомжтой, хөнгөн шуурхай, ил тод болгох зорилгоор журам санаачлан ажиллаж байгаа танай хамт олонд талархлаа илэрхийлье. Эдгээр журмын төслүүдэд газар эзэмшүүлэх болон барилгын эрх олгохдоо дуудлага худалдаа,төсөл сонгон шалгаруулалт, төсөвт байгууллагад шууд олгох үндсэн 3 хэлбэрийг сонгож, төслийн эх загвар боловсруулж батлах, техникийн нөхцлийг нэг цонхны үйлчилгээгээр олгох асуудлыг тодорхой болгосон нь талархууштай байна.

Та бүхний боловсруулж байгаа журмын төслийн анхны хувилбартай танилцаад Монгол улсын Барилгын тухай,Хот байгуулалтын тухай хуулиуд болон барилга хот төлөвлөлтийн норм дүрмүүдэд нийцүүлэн улам сайжруулахад тустай болов уу хэмээн өөрийн санал бодлыг урьдчилан хүргүүлж байна.

Түүнчлэн 2012 онд Нийслэлийн засаг даргын 2012 оны А/ 612 тоот захирамжаар томилогдсон “Барилгажилт, хот байгуулалтын дүрэм” боловсруулах ажлын хэсгээс боловсруулсан “ Нийслэл Улаанбаатар хотын барилгажилт,газрын харилцааг зохицуулах журам” (БГХЗЖ) болон гадаад дотоодын хууль тогтоомж, туршлагыг судлаад боловсруулсан “Улаанбаатар хотын газар ашиглалт,хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулах нийтлэг журам” (ГАХБҮАЗЖ) –ын хоёр төслийг хавсаргаж хүргүүлэв.

Эдгээр төслүүд болон хүргүүлсэн саналыг судлан үзэж НИТХ-д хэлэлцүүлэх журмын төсөлдөө тусгахыг хүсье.

Хувийг: Нийслэлийн өмчийн харилцааны газарт

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДЭД БҮТЭЦ,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХОРООНЫ

ДАРГА Л.ШАГДАРРАГЧАА

ЖУРМУУДЫН ТӨСӨЛД ТУСГУУЛАХ САНАЛУУД

1. Журмаар зохицуулж байгаа харилцааны агуулгыг журмын нэрэнд багтаахыг хичээснээс их нуршуу урт болсон байна. Эрх зүйн акт боловсруулах түүний нэрийг тодорхойлох практикт ажиллагаанаас харахад зохицуулж байгаа тухайн харилцааны үндсэн гол агуулгаар нэршүүлдэг жишиг нэгэнт тогтсон байдаг.Иймд журмын нэрийг өгөхдөө дараах зүйлсийг анхаарах:

Энэ журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрийг хамаарах тул шинж байдлын хувьд “Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо” БНбД 10-01-99 –ийн дагуу Удирдлагын баримт бичгийн ангилалд багтана гэж үзэж байна.Тиймээс журмын нэрийг “Нийслэлийн хот байгуулалт, газар харилцаа,

барилгажилтын үйл ажиллагааг зохицуулах дүрэм ” (ХБГХБҮАЗД)гэж нэрлэвэл зохистой байна.

2. Энэ журам нь зохицуулах, мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны горимыг тогтоосон, эрх зөвшөөрөл олгох,хязгаар хориглолт тавьсан, хариуцлагын санкц орсон нь журам гэхээсээ илүү заавал биелүүлэх шаардлагууд агуулсан “дүрэм” (reglamentation) шинжтэй байгааг харгалзан “дүрэм” гэж нэрлэж заалтууд нь давхар утгагүй тодорхой болговол илүү нийцтэй болно.

3. Манайд мөрдөж байгаа Барилгын,Хот байгуулалтын,Газрын болон Засаг захиргааны удирдлагын хууль тогтоомжуудад энэ дүрмээр зохицуулах харилцаануудын эзэн,холбогдогч болон үүрэгжилтийг бүрэн тусгагсан байна. Иймд энэ дүрмээр оролцогч субьектүүдийн үйл ажиллагааны технологи дараалал,горим,хэрэгжилт ба хяналтыг тодорхой нарийвчлан “функциональ горим” зохицуулсан акт байхаар боловсруулах нь зүйтэй байна.

4. Нэгэнт үйл “ажиллагааны горим” дэглэм тогтоож байгаа дүрэм учраас энэ дүрмийг боловсруулах, батлуулах,өөрчлөлт оруулах,хэрэгжүүлэх ажиллагааны талаар дүрмийн эхэнд оруулах ёстой болно. (Миний өөрийн боловсруулсан ГАХБҮАЗНЖ-ийн нэгдүгээр бүлгийг судлаж тусгах )

5. Зохицуулж байгаа харилцааны горим,дэгийг тогтоож мөрдүүлэх гэж байгаа учраас харилцаанд оролцогчдын зөрчил,түүний ангилал тогтоож,эзэнжүүлэх ,хохирол арилгах асуудал зайлшгүй шаардлагатай юм. Энэ талаар журмын төсөлд орхигдсон байна.Иймд (ГАХБҮАЗНЖ-ийн төслийн тавдугаар бүлэг, (БГХЗЖ)-ийн 13-16 дугаар зүйлд байгаа)

6. Энэ дүрмээр зохицуулах харилцааны цогц системлэг байдлыг хангах үзэл баримтлалтай юм бол шинэ харилцаа, тулгарсан хэрэгцээ болоод байгаа “Шинэ барилгажилт,нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулалт” энд заавал тусгагдах ёстой.Одоо батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хийх бүрэн боломжтой. (ГАХБҮАЗНЖ-ийн төслийн дөрөвдүгээр бүлэг, (БГХЗЖ)-ийн 13-16 дугаар зүйлд байгаа)

7. Газар чөлөөлөх,эргүүлэн авах,барилга байгууламжийг бүрэн болон хэсэгчлэн буулгахтай холбогдсон зохицуулалтуудыг тусгах (ГАХБҮАЗНЖ-ийн төслийн дөрөвдүгээр бүлэг, (БГХЗЖ)-ийн 10 дугаар зүйлд байгаа)

8. Барилгын мэргэжлийн хяналт нь зөвлөх үйлчилгээний хяналтын тогтолцоонд ,харин тусгай зөвшөөрлөөр хийгддэг ажил үйлчилгээ нь бүртгэл-хяналтын тогтолцоонд шилжих зүй тогтолыг төсөлдөө илүү тодорхой тусгах ,ялангуяа хөрөнгө оруулагч захиалагч нь зөвлөх этгээдийг өөрөө сонгож хяналт хийлгэдэг,зөвлөх нь өөрийн үйл ажиллагааны хариуцлагыг өөрийн нэр төр эд хөрөнгө,батлан даалтаар хариуцдаг байхаар барилгын хяналтын хэсэгт оруулах, (ГАХБҮАЗНЖ-ийн төслийн 5 зүйл бүхий гуравдугаар бүлгийг үзэх)

9. Барилгын хяналтын үүрэг хариуцлага нь хөрөнгө оруулагчид бүрэн шилжиж,үүсэх хохирол хор уршигийг барилгын эзэн өөрөө үүрч хариуцдаг,төр нь түүний хууль хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг журманд шилжихээр “барилгын хяналт”-ыг дүрмэнд тодорхой оруулах(ГАХБҮАЗНЖ-ийн төслийн 5 зүйл бүхий гуравдугаар бүлгийг үзэх )

10. Энэ дүрмийн хэрэгжилтийг хангах баталгаа”-ны талаар төгсгөлд нь оруулах (А/ 612 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгээс боловсруулсан “ Нийслэл Улаанбаатар хотын барилгажилт,газрын харилцааг зохицуулах журам”-ын төсөл (БГХЗЖ)-ийн 17 дугаар зүйл үзэж оруулах)

11. Боловсруулсан 2 журмыг нэгтгэн нэг журам болгох нь зүйтэй байна.Тусдаа байх эрх зүй,зохион байгуулалтын үндэслэл байхгүй бөгөөд нэг л цогц харилцааг зохицуулна.

Энэ дүрэм гарснаар 2012 онд НИТХ-ын ………тоот тогтоолоор Газар хуулиар засаг даргад олгогдсон бүрэн эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлах нөхцөл бүрдэж энэ дүрмээр цаашид зохицуулагдана гэж үзэж байгаа тул энэ дүрэм баталсан НИТХ-ын тогтоолд нэмж заалт оруулах хэрэгтэй байна.

Л.ШАГДАРРАГЧАА

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)