НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ САНАЛ ДҮГНЭЛТ

2014 оны 02 сарын 26               Дугаар 01                          Хангарьд ордон

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагт Хангарьд ордны А танхимд хуралдаж “Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэв.

Хуралд Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Д.Энхсайхан, С.Ононбаяр, Н.Баяраа, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Бадарсан нар оролцсон болно. Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал гаргаж хэлэлцсэн. Үүнд:

Л.Наранбаатар, С.Үнэн, С.Ононбаяр, Н.Гантөмөр, Д.Энхсайхан нар оруулсан асуудлыг дэмжсэн санал гаргалаа.

Хорооны гишүүд “Авто цогцолбор” байгуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн бөгөөд авто цогцолборыг байгуулах арга хэлбэрийг оновчтой сонгох, нээлттэй сонгон шалгаруулалт, концессийн хэлбэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх талаар төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, Н.Гантөмөр нар санал гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулахаар өргөн барьсан хоёр тогтоолын төслийн агуулга нь зарчмын хувьд зөрүүтэй байгааг шүүмжилж, тогтоолыг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Төлөөлөгч С.Үнэн цогцолбор байгуулахыг дэмжиж байгаа боловч төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг судалж, авто цогцолборын талбайд газар дор лагийг булах асуудлыг судалж шийдэх саналыг гаргалаа.

Хорооноос доорхи дүгнэлтийг гаргав:

1. “Авто цогцолбор” байгуулахыг зүйтэй гэж үзлээ.

2. Зарчмын зөрүүтэй саналаа төлөөлөгчид нэгдсэн хуралдаанд нээлттэй хэлэлцүүлэхээр тохиров.

3. Асуудлыг НИТХ-ын XV хуралд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН

ХОРООНЫ ДАРГА Л.ШАГДАРРАГЧАА

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)