НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Хот байгуулалт, дэд бүтцийн болон Гэр хорооллын хөгжлийг хэмжих хорооны хамтарсан хурлын дүгнэлт

НИТХ-ын ээлжит 13-р чуулган яг одоо буюу 2013 оны 11-р сарын 28-ны өдөр Хангарьд ордонд үргэлжилж байна. Тус чуулганд НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн төлөөлөгч, Барилга хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа хоёр хорооны хамтарсан дүгнэлтийг уншиж танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж буй асуудал бүрт холбогдох дүгнэлтийг оруулж байна.

Хот байгуулалт, дэд бүтцийн болон Гэр хорооллын хөгжлийг хэмжих хорооны хамтарсан хурлын дүгнэлт

2013 оны 11 дугаар сарын 22 04 / 2013 Хангарьд ордон

Нийслэлийн Засаг даргаас 2Е13 оны 11 сарын 20-нд тоот албан бичгээр өргөн барьж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 21-нд хурлын 143 тоот тогтоолоор нэгдсэн НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлээс авто зам ашигласны төлбөр авах журам, авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” асуудлыг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга ,иргэдийн хурлын 16 төлөөлөгч , засаг даргын орлогч Н. Батаа,Т.Гантөмөр, Ц.Буяндалай , С.Очирбат, НАА-ны дарга ерөнхий менежер Б.Бадрал , Нийслэлийн Авто замын болон Нийслэлийн төрийн сангийн газрын удирдлагууд, НИТХ-ын ажлын албаны ажилтнууд оролцож,танилцуулга тайлбар гаргасан болно.

ХуралдтөлөөлөгчТ.Бат-Эрдэнэ Ц.Буяндалай ,С.Үнэн,Ш.Одгэрэл, Л.Наранбаатар, Г.Мөнхбаяр, Д.Батбаяр, Н.Баяраа нар зам ашигласны төлбөр авах нь зүйтэй, харин хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх, камераар хянаж хураамж авдаг болгох,төсөвт орлого бүрдүүлэхийн зэрэгцээ энэ асуудлаар хотын төвийн хэсгийн тээврийн хэрэгслийн бөглөрөл,хэт ачааллыг бууруулах,төлбөрийн цахим карт болон наалт хэрэглэх, хураамж авч байгаа тул замаа сайжруулах,хураасан замын хураамжийг зөв хяналттай зарцуулах зэрэг саналууд гаргалаа .

Хамтарсан хурлаас авто зам ашигласны төлбөр авах журам болон төлбөрийн  хувь хэмжээг тогтоосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн болно.

ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ХОРООНЫ ДАРГА ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА

Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРЛЫН ДҮГНЭЛТ

2013 оны 11 сарын 22 06 / 2013 Хангарьд ордон

Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 11 сарын 19-нд өргөн барьж , НИТХ-ын тэргүүлэгчидийн 143 дугаар тогтоолоор НИТХ-н нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын төслийг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, ИХ-ын 18 төлөөлөгч , засаг даргын орлогч Н. Батаа,Т.Гантөмөр, Ц.Буяндалай ,С.Очирбат,НАА-ны дарга ерөнхий менежер Б.Бадрал , Нийслэлийн ЗДТГ-ын газар,хэлтсийн удирдлагууд, НЗАА, ЗДТГ-ын болон НИТХ-ын ажлын албаны ажилтнууд оролцож тайлбар,танилцуулга хийв.

Хуралд оролцсон нийт 11 төлөөлөгч хэлэлцсэн асуудлаар үг хэлж, хэрэгжилтийн биелэлтийн зарим хувь хэмжээг ташаа гаргасанг залруулах, биелэлтийг тооцож болохуйц хэмжүүртэй болох, хөөцөлдсөн ажлын тайлагналаар зорилтын биелэлт гаргасн нь нь буруу тул бодит үр дүнгээр нь цаашид тооцож байх, нийслэлийн өмчийн бодлого хөтөлбөр гаргах, эдийн засгийн төлөвлөлтийн чанарын түвшинг сайжруулах , төвлөрлийг сааруулах төлөвлөлтийг хурдасгаж 2014 оноос эхлүүлэх, хотын төвийн хэсгийн шинэчлэлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, нийслэлийн эрчим хүчний балансжилтыг нарийвчлан гаргаж бүтээн байгуулалтын ажилтайгаа нийцүүлэн төлөвлөх, нийслэлийн удирдлагын бүтэц,ажил үүргийн давхардлын асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх, НӨҮ газруудыг үр ашигтай зохион байгуулалтанд шилжүүлэх зэрэг санал гаргасан болно.

2013 онд тавьсан зорилт,засаг даргын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ЗДТГ,харьяа агентлаг,нэгжүүд,засаг даргын зүгээс ихээхэн анхаарал тавьж идэвхитэй үр дүнтэй ажилласан гэж төлөөлөгчид дүгнэв.

Хамтарсан хурлаас дараах санал дүгнэлтийг НИТХ-ын хуралдаанд оруулахаар санал нэгтэй шийдвэрлэсэн.Үүнд:

1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг “хангалттай” гэсэн дүгнэлтийг хийв.

2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт,шийдвэрийн төслийг санал нэгтэй дэмжиж НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН  ХОРООНЫ ДАРГА Л.ШАГДАРРАГЧАА

ГЭР Х РООЛЛЫНХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА

Л.НАРАНБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРЛЫН ДҮГНЭЛТ

2013 оны 11 сарын 22 05 / 2013 Хангарьд ордон

Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 11 сарын 19-нд өргөн барьж ,НИТХ-ын тэргүүлэгчид 143 тоот тогтоолоор НИТХ-н нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ. Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, ИХ-ын 18 төлөөлөгч , засаг даргын орлогч Н. Батаа,Т.Гантөмөр, Ц.Буяндалай ,С.Очирбат,НАА-ны дарга ерөнхий менежер Б.Бадрал , Нийслэлийн Авто замын болон Нийслэлийн төрийн сангийн газрын удирдлагууд, НЗАА,ЗДТГ-ын болон НИТХ-ын ажлын албаны ажилтнууд тайлбар,танилцуулга хийв.

Хуралд оролцсон төлөөлөгч нийт 15 төлөөлөгч хэлэлцсэн асуудлаар үг хэлж,санал гаргаж, Нийслэлийн өмчийн бодлого хөтөлбөр,удирдлагын оновчтой бүтцийг оновчтой болгож үргүй зардлыг багасгах,нийслэлийн татварыг бий болгох, Нийслэлийн бонд гаргах, концессийн зүйлст оролцогчдын сонирхолыг илүүтэй харгалзах,хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр батлах, орлогын бүтцэд газар,өмч,хувьцааны оролцоог нэмэгдүүлэх, зарлагад хэмнэлтийн горим мөрдүүлэх замаар хотын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг 2014 онд эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төлөөлөгчид санал нэгдсэн болно.

Төлөөлөгч Л.Наранбаатар , Ш.Одгэрэл, С.Ононбаяр, Н.Гантөмөр, Д.Баттулга, Д. Батбаяр, С. Очирбат, Д. Энхсайхан,Л.Шагдаррагчаа нараас гаргасан төсвийн төсөлд зохицуулалт хийх саналыг хэлэлцээд 100 хувийн саналаар хамтарсан хорооноос гаргах зөвлөмжид тусгах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хороодын хамтарсан хурлаас доорх дүгнэлтийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж байна. Үүнд:

1. Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг энэ дүгнэлтийн 2-д заасан зохицуулалт хийж Төсвийн орлогыг 460109429,8 мянган төгрөг,төсвийн нийт урсгал зарлагыг 227508097,0 мянган төгрөг,хотын шуудын 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагыг 462 тэрбум 431 сая 355.6 мянган төгрөгөөр батлахыг дэмжихээр тогтов.

2. Хамтарсан хорооны гишүүдийн нэгдсэн санал хураалтаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтанд дараах зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:

2а/. Жагсаалтын 1.2.8 гэсэн бүлгийн 3-д тусгагдсан авто зам,нүхэн гарц, гүүрийн 2700,0 мянган төгрөгийг хасах

2б/. Зуслан болон нийтийн тээврийн төгсгөлийн зогсоолуудад нийтийн бие засах газар байгуулахад 360,0 сая төгрөг, Нийслэлийн газрын бирж байгуулахад 1000,0 сая төгрөг, БГД.Гурвалжингийн гүүр . “Тэх” зах орчмын байгууллагуудын бохир усны системийг баруун өмнөдийн 1200 мм-ийн коллекторт холбох, үерийн усны далан, авто зогсоолыг өргөтгөх ажилд 680,0 сая төгрөг, ЧД-ийн 4 дүгээр хороо. Барилгачдын талбайн орчны гудамжны гэрэлтүүлгийг сэргээх,гэрэлтүүлгийн төлбөрт 60 сая төгрөг, “Их хотын иргэн” олон нийтийн мэдээллийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг, УСУГ-ын нийтийн ус тээвэрлэх машин техник шинэчлэхэд 400,0 сая төгрөгийг нэмж тусгах

3. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг эрс нэмэгдүүлэх,түлшний үйлдвэрлэл байгуулах талаар төлөөлөгч С.Ононбаярын гаргасан саналыг тодорхой тооцоо үндэслэлтэй болгох, хөрөнгийн эх үүсвэрийг судлан боломж гарсан тохиолдолд авч үзэхээр шийдвэрлэв.

4. Төлөөлөгч Д.Батбаяр , Ц.Буяндалай нар Орон гэргүй тэнэмэл иргэдийн зардлыг Нийслэлээс хувьчлах зүйлсийн жагсаалтанд орсон ХУД.Салхитын амны “Хар үнэгний аж ахуй”- байрыг ашиглан халамжийн төв болгоход зориулах саналыг нэгдсэн хуралдаанд нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ХОРООНЫ ДАРГА ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА

Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРЛЫН ДҮГНЭЛТ

2013 оны 11 сарын 22 06 / 2013 Хангарьд ордон

Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 11 сарын 19-нд өргөн барьж ,НИТХ-ын тэргүүлэгчид 143 тоот тогтоолоор НИТХ-н нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах болон жагсаалтаас хасах тухай, Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, ИХ-ын 18 төлөөлөгч , засаг даргын орлогч Н. Батаа,Т.Гантөмөр, Ц.Буяндалай ,С.Очирбат,НАА-ны дарга ерөнхий менежер Б.Бадрал , болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд, НЗАА,ЗДТГ-ын болон НИТХ-ын ажлын албаны ажилтнууд тайлбар,танилцуулга хийв. Хуралд оролцсон 6 төлөөлөгч үг хэлж,санал гаргаж, үр ашиггүй ажиллаж байгаа НӨҮГ-уудыг хувьчлах ,бүтцийн өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг ярих, хувьчлах зүйлсийг үнэ цэнэтэй байхад нь хувьчлах замаар Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх, компаний хуулийн дагуу санал болгохоор төлөвлөсөн “Улаанбаатар синема”ХХК , Улаанбаатар банкны 20 хувь,нээлттэй дуудлагаар худалдах Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгын анхны үнэлгээг НИТХ-д танилцуулан зөвшилцөх, Нийслэлийн өмчийн бодлогын хөтөлбөр тооллогын дүнг гаргаж танилцуулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.

Хурлаас дараах дүгнэлтийг гаргахаар санал нэгтэй шийдвэрлэв.Үүнд:

1. Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах болон жагсаалтаас хасах тухай, Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай” асуудлыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссийн даргад НИТХ-ын тогтоолоор даалгавар өгөх,Үүнд:

а/. “Нийслэлийн өмчийн бодлогын хөтөлбөр боловсруулж, өмчийн тооллогын дүнгийн хамт оруулж хэлэлцүүлэх, мөн үр ашиггүй ажиллаж байгаа харьяа болон НӨҮГ-уудыг цаашид хэрхэн ажиллуулах саналыг 2014 оны эхний улиралд НИТХ-д оруулан шийдвэрлүүлэх

б/. Хувьчлалын зүйлсийн санал болгох анхны үнэлгээг НИТХ-ын тэргүүлэгчидэдтэй зөвшилцөж байх

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ХОРООНЫ ДАРГА ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРЛЫН ДҮГНЭЛТ

2013 оны 11 сарын 22 07 / 2013 Хангарьд ордон

Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 11 сарын 19-нд өргөн барьж ,НИТХ-ын тэргүүлэгчид 143 тоот тогтоолоор НИТХ-н нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2013 оны төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2014 оны төлөвлөгөөг батлах тухай” асуудлыг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, ИХ-ын 18 төлөөлөгч , засаг даргын орлогч С.Очирбат , болон Нийслэлийн ЕТГ-ын орлогч дарга Анар, газрын харилцаа хариуцсан , НИТХ-ын ажлын албаны ажилтнууд тайлбар,танилцуулга хийв.

Хуралд оролцсон 6 төлөөлөгч үг хэлж,санал гаргав. 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг засаг дарга болон ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж ажилласны үр дүнд төлөвлөгөөний биелэлт хангалттай гэж үзсэн болно. 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтууд,засаг даргын мөрийн хөтөлбөртэй нягт уялдуулан,ялангуяа 2014 онд баригдах барилга байгууламж,төсөл арга хэмжээний газар олголт чөлөөлөлт болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний газар талбайн шийдвэрүүдийг цаг алдахгүй зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Хороодын хамтарсан хурлаас “Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2013 оны төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2014 оны төлөвлөгөөг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулан батлах нь зүйтэй гэж үзэв.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ХОРООНЫ ДАРГА ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА

Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)