НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИТХ ДАХЬ “МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ИЙН БҮЛГИЙН ШИЙДВЭР

НИТХ ДАХЬ “МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ИЙН БҮЛГИЙН ШИЙДВЭР

      Санал хүргүүлэх тухай

Тус бүлэг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлуудыг хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн үндсэн 5 асуудлыг ажлын хороодоос гаргасан санал дүгнэлтүүдийг тусган батлахыг “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг дэмжиж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж үзлээ.

2013 оныг Нийслэлийн хэмжээнд “Смарт Сити” уриан дор эдийн засгийн үр ашгийг хангахуйц оновчтой бүтэцтэй, хөгжлийн ухаалаг төлөвлөлттэй, удирдлагын бүх шатны үүрэг-хариуцлагын стандарт тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд “Үйл ажиллагааны шинэчлэл, удирдлага, төлөвлөлтийн оновчтой тогтолцооны жил” болгон зарлаж, энэ агуулгад нийцүүлэн 2014 оны эдийн засаг нийгмийн зорилтыг дараах зүйлсэд чиглүүлэх шаардлагатай байна. Үүнд:

1. Нийслэлд  “Удирдлагын бүтцийн шинэчлэл хийх” хөтөлбөрийг 2014 оны 1 дүгээр улиралд НИТХ-аар батлуулж, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлэх, зорилго нь тодорхойгүй алдагдалтай ажиллаж байгаа харъяа газар байгууллагуудыг цэгцлэх.

2. Нийслэлийн Өмчийн талаар баримтлах дунд хугацааны  бодлого хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар 2014 оны 1 дүгээр улиралд батлуулан мөрдөж ажиллах.

3. Нийслэлийн өмчөөс хувьчлагдах өмч, эд хөрөнгийн үнэ цэнэ, үнэлгээг бодитой гаргаж, нийтэд ил тод мэдээлж, хувьчлах үйл ажиллагааг  шударга нээлттэй явуулах.

4. Агаар, хөрс, орчны бохирлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн захууд, хотод заавал байх шаардлагагүй байгууллагуудыг ил тод зарлан хотоос гарах хугацаа шаардлагыг тогтоон, хотын гадна гарч байрших бололцоо нөхцлийг хангах, энэ зорилгоор торгуулийн болон эдийн засаг, дэд бүтцийн хязгаарлалт хийх замаар 2014 оноос “төвлөрлийг сааруулах аян”-ыг эхлүүлэх.

5. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Нийслэлийн төвийн шинэ барилгажилтыг эхлүүлэх, төвийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг батлан  хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг нээж өгөх.

6. Багануур, Багахангай, Шинэ нисэх, Налайх дүүргүүдэд шинэ төлөвлөлт хийх замаар төвөөс гадагшлах бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эдийн засаг, хот төлөвлөлтийн хязгаарлалтын механизмаар сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

7. Нийслэлийн хөгжлийн бонд гаргах журмыг НИТХ-аар батлуулж, гадаад дотоодын зах зээлээс 2014 оны 3 дугаар улиралд хөрөнгө босгох арга хэмжээг авах, хөгжлийн төслүүдийг бэлтгэх.

8. НИТХ-ыг байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг батлах, эсвэл иргэдийн төлөөлөгчдийн урамшууллын хэмжээнд өөрчлөлт оруулах замаар тэдний идэвхитэй оролцоо, хяналтыг эрс дээжлүүлэх зэрэг болно.

АХЛАГЧ Н. БАЯРАА

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)