НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Н.Баяраа Улан-Үдэ хотын Советский районы мөрдөн байцаах хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байв

Н.Баяраа 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Налайх дүүргийн “Голомт цогцолбор”сургуулийн гадаад хэлний төрөлжүүлсэн ангийг төгссөн. 2001 онд Киевийн Их сургуулийн гадаад хэлний бэлтгэл, 2004 онд ОХУ-ын Буриадын Их Сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2006 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, 2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. 2004 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын Советский районы мөрдөн байцаах хэлтсийн хэрэг бүртгэгч, 2005 онд Налайх дүүргийн ХХҮХ-ийн дэргэдэх “Бизнес инкубатор төвийн менежер", 2006 онд Налайх дүүргийн ХХҮХ-ийн ажлын байрны хадгалалт зохицуулалт хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан.
Тэрээр 1999 онд МАХН-ын гишүүн, 2001-2004 онд ОХУ -ын Улан-Үдэ хотын Монгол оюутан залуучуудын холбооны тэргүүн, 2006-2008 онд МАСЗХолбооны гишүүн, 2009 оноос одоог хүртэл Налайхын Унаган Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011 оны арваннэгдүгээр сарын 10-нд Налайх дүүргийн МАХН-ын анх дугаар хурлаар мянгатын даргаар,  2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)