НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэлийн авто замаар зорчигчдоос зам ашигласны төлбөр авах асуудлыг хэлэлцэнэ


Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагаас Хангарьд ордны А танхимд НИТХ-ын Барилга, хот байгуулалт дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан болно. Хуралдаанаар

  1. Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай
  2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай
  3. Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
  4. Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай
  5. Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
  6. Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
  7. Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлуудаар хуралдана.

Хуралдаанд Шударга ёс эвслийн бүлгийн төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр нар оролцоно. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)