НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЭЦ,ХУУЛЬ ЗҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРЛЫН ДҮГНЭЛТ


2013 оны 11 дугаар сарын 11 Хангарьд ордон

Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн “Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг, тогтоолын төслийг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хуралд НИХ-ын 13 төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, ЗДТГ-ын стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, төрийн сангийн хэлтсийн удирдлагууд, НИТХ-ын ажлын албаны ажилтнууд, Засаг даргын орлогч Батаа, Орчирбат, Энхцэнгэл нар оролцов.

Төсвийн тодотголтой холбогдсон мэдээллийг сонсож, төлөөлөгч Төмөрбаатар, Д.Орсоо, Д.Батбаяр, Л.Шагдаррагчаа нар санал гаргаж, холбогдох асуудлуудаар зөвлөмж өгсөн болно.

Хуралд НИХ-ын 12 төлөөлөгч, засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, ЕТГазар, Гэр хорооллын хөгжлийн газар, НИТХ-ын ажлын албаны зарим ажилтнууд оролцов.

Хамтарсан хурлаас доорх дүгнэлт гаргав. Үүнд:

1. Нийслэлийн засаг даргаас НИТХ-д өргөн барьсан “ Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах санал, тооцоо” тогтоолын төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хамтарсан хорооны гишүүд үзлээ.

2. Төсөвт тодотгол хийх асуудлыг “Төсөв санхүү, эдийн засгийн хорооны” хурлаар хэлэлцэхийн өмнө орлогыг нэмэгдүүлэх боломжийг нэмэн судлах, орон нутгийн хөгжлийн сангаас хасагдах зардал, хөрөнгө оруулалтыг дараа жилийн төсөв төлөвлөгөөнд заавал тусгах асуудлыг судлан хасагдах зүйлсийн нарийвчилсан жагсаалтыг урьдчилан гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

3. Төсвийн төлөвлөлтөнд нормативийн арга хэрэгсэл ашиглах, нийслэлийн татварын баазыг өргөтгөх, төсөвт болон харьяа ,нийслэлийн өмчит газруудын үүрэг зорилгыг нягтруулах замаар бүтцийн өөрчлөлт хийх, төр хувийн хэвшлийн түншлэл, концесс, хувьчлалын санал хөтөлбөрүүдийг 2014 оны төсвийн төсөлтэй хамт оруулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Зураг төсөлгүй, газар талбайн зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлгүй барилга байгууламж, төсөл арга хэмжээг 2014 оны төсөвт тусгахгүй байхыг засаг даргын орлогч, холбогдох газруудад анхааруулсан болно.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ДАРГА Л.ШАГДАРРАГЧАА

ХУУЛЬ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОРОСОО

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)