НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Л.Шагдаррагчаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээс гарсан саналыг хүргүүллээ


Нийлэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нарт санал хүргүүллээ.

Нийслэлийн 2014 оны төсөвт тусгах саналаа 2013 оны 8 сарын 15-нд Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа нарын нэр дээр хүргүүлсэн тул судалж, арга хэмжээ авч байгаа гэж найдаж байна.

“Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж гаргасан санал, Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн дараа саналуудыг хүргүүлж байна. Үүнд:

1. Нийслэлийн төвийн ачаалалыг багасгахад зориулж 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөвт доорх ажлуудыг тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

· 100 айлд ажиллаж байгаа Барилгын материалын захыг Гурвалжингийн гүүрийн урд СОТ-3-ын хойно байрлалтай “Тэх” захад шилжүүлэхтэй холбогдуулан 250 машины битүү авто зогсоол, зам талбай байгуулахад зориулан 1.2 тэрбум төгрөг, шугам сүлжээ шилжүүлэх, бохир усны шугам хийхэд зориулан 220 сая, орчны гэрэлтүүлэг, үерийн шуудуунд зориулан 88 сая төгрөг, эдгээр ажлын зураг төсөлд 12 сая төгрөг бүгд 1500,0 сая төгрөгийг тусгуулах, газар талбайн асуудал, техникийн нөхцөл бэлэн болсон зураг төсөл одоо хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 25-нд бүрэн дуусах тул гүйцэтгэлийн шатанд ямар нэг хүндрэл саатал гарахгүй юм.

· БХБЯ-ны байрны урд байрлах Барилгачдын талбайн орчмын гэрэлтүүлэг болон авто зогсоолын шинэчлэлт тохижилтонд шаардагдах 48 сая төгрөгийг 2013 оны төсөвт суулгах, зураг төсөл шаардлагагүй, төсөв бэлэн болсон.

2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээг “Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлгийн үед ЧД-ийн 4 дүгээр хорооны хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн дагуу дүүргийнх нь хөгжлийн санд хуваарилсан хөрөнгийг 2013 онд хуваарилснаас 30 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэн доорх ажлуудыг гүйцэтгүүлэхээр төсөвт тусгаж өгнө үү. Үүнд:

а/ ЧД-ийн 4 дүгээр хорооны одоогийн конторыг өргөтгөн иргэдийн хурлын танхимтай болгон өргөтгөх ажил, Зураг төсөл гарсан, техникийн нөхцөл шаардлагагүй, төсөвт өртөг 300 сая

б/ Үйл ажиллагааг нь хааж, барилгыг нь буулгах акт гарсан 18 дугаар цэцэрлэгийн барилгыг барих хөрөнгө оруулалтыг төсөв тусгах, зураг төсөл хийгдсэн, газар талбай техникийн нөхцлүүдэд асуудалгүй.

в/ ЧД-ийн 4 дүгээр хорооны 6-18 ,20-22 дугаар байрны гадна дулааны шугамын засвар үйлчилгээний зураг төсөл хийгдсэн,өртгөтгөл засварт зориулан 120 сая төгрөг тусгах зэрэг болно.

3. Нийслэлийн 2014 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлыг сааталгүй, хяналттай, хариуцлагатай явуулахад эрх бүхий зөвлөх үйлчилгээний мэргэжлийн компаниар төсөл арга хэмжээний баримт бичиг, ТЭЗҮ боловсруулах, зураг төсөлд экспертиз хийлгэх, төсөв үнэлгээ гаргах, хяналтын төсөв зохиолгох, барилгын ажлын явц гүйцэтгэлд хяналт шалгалт хийлгэх, техник технологийн шийдэл гаргуулах зэрэг ажилд дэвшил гаргах шаардлагатай байгаа юм.

Энэ зорилгоор Монголын барилгын салбарын эрдэмтэд, зөвлөх инженерүүд хамтран байгуулж, эрх зөвшөөрөлтэйгээр 2012 оноос үр дүнтэй ажиллаж байгаа Монголын Барилгын Зөвлөх Үйлчилгээний Төв “Эм Си Си Си” корпорацитай хамтран ажиллавал үр дүнтэй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний төслөө бэлтгэснийг нь хавсарган хүргүүлэв. Хөрөнгө оруулалтын газар хянан үзэж хариуг өгнө үү.

ТӨЛӨӨЛӨГЧ Л.ШАГДАРРАГЧАА

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)