НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИТХ-ын төлөөлөгчид Англи, Германд туршлага солилцлоо

НИТХ-ын төлөөлөгчид Англи, Германд туршлага солилцлоо


НИТХ-ын төлөөлөгчид 2013 оны 10 дугаар сарын 20-28-ний хооронд Берлин, Лондонд туршлага судлан танилцах айлчлалыг хийлээ. Тус айлчлалд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Д.Байдраг, С.Үнэн, Бадарсан, Наранбаатар, Ц.Алтанцэцэг, Авирмэд, Гантулга нарын төлөөлөгч нар оролцов.

Айлчлалын баг хамт олон 10 дугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотын парламентийн “Хотын хөгжил болон хүрээлэн буй орчины хороо, Барилга орон сууцны хороо, тээврийн хороо”-ны төлөөлөгчидтэй уулзаж харилцан туршлага солилцож хамтран ажиллах боломж чиглэлийн талаар санал солилцжээ.

Түүнчлэн 10 дугаар сарын 24-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотын парламентийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байна.

10 Дугаар сарын 25-нд Их Британий нэгдсэн вант улсад Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулгатай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ Английн Биг Бен, Вестминстрийн ордон, Лондонгийн нүд цамхаг, Цамхагт гүүр, Хатан хааны ордонтой танилцжээ. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)