НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Тэргүүлэгчдийн хуралдаан /2013-11-08/

Тэргүүлэгчдийн хуралдаан /2013-11-08/


Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны 1-р байранд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 10 цаг 25 минутад эхэллээ. Тус хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, тэргүүлэгч С.Ононбаяр, Байдраг, Хүрэлбаатар, Одгэрэл, Д.Оросоо нар оролцлоо. Гурван тэргүүлэгч гадаадад томилолттой, 2 төлөөлөгч эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар оролцсонгүй. Хурлаар

  1. 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг бүртгэх тухай
  2. ХУД-ын ЗДТГ-аас ирүүлсэн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг блансаас блансад шилжүүлэх тухай
  3. БГД-ийн ЗДТГ-аас ирүүлсэн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг блансаас блансад шилжүүлэх тухай
  4. Нарны гүүрийг бүртгэх тухай
  5. Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай
  6. Шагналд тодорхойлох тухай
  7. Автобус нэг ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх тухай
  8. БЗД-ийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай
  9. НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай
  10. Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах талаар санал авах тухай
  11. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүст Алтан гэрэгэг үйлдэж хадгалуулах тухай
  12. Архины зөвшөөрлийг шинээр олгохгүй байх журмын тухай асуудлуудыг хэлэлцлээ.

300 айлын орон сууцыг бүртгэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 10 тэрбум, 975 сая төгрөгийн өртөг бүхий 300 айлын орон сууцыг”Бэрэн Групп” гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2010 оны 10 сард гэрээ байгуулан 2011 оноос эхлэн барилга угсралтын ажлыг хийж 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгчээ. Тэргүүлэгчдийн зүгэс барилгын ажлыг яагаад ийм удаан хугацаанд гүйцэтгэсэн талаар тодруулахад Барилгын чанар аюулгүйн байдал маш муу байсан. Тиймээс тус алдаагаа залруулах гэсээр байгаад хугацаа их алдсан талаар холбогдох мэргэжилтэн хэлсэн юм. Тус барилгыг улсын комисс хянаж үзээд хүлээн авсан баримтыг үндэслэн тус барилгыг хүлээн авах тогтоолыг гаргасан юм.

Өнөөдрийн хурлаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл ийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг томилох шийдвэрийг тэргүүлэгчид баталлаа.

Түүнчлэн Автобус1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх, БЗД-ийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг тус тус олголоо.

Мөн Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД болон БГД-ийн нутаг дэвсгэрт дамнан байгуулсан 49 тэрбум, 619 сая төгрөгний өртөг бүхий Нарны гүүрийн байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгэн авч ашиглалт, хадгалалт, арчлалтын зардлыг жил бүрийн төсөвт тусган оруулж ирэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрлөө.

Эдгээр шийдвэрийг гаргасны дараа Нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцууллаа.

Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын төслийн

танилцуулга

Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25 - ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байна.

1 Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх орлогын нэмэгдэлийн дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгө 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2013 онд 15,3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна

2. Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжпийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 6,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 35,0 тэрбум төгрөг болгохоор мөн Улсын Их Хурлаас баталлаа. Дээрх орон нутгийн хөгжпийн сангийн шилжүүлгийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буурах болж байна.

3 Монгол Улсын 2013 оны төсөвт гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдсан байна.

4 Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын 2013 оны төсөв 203,4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218,5 тэрбум төгрөг гарч 15,4 тэрбум төгрөг дутагдах тооцоо судалгаа гарсан бөгөөд 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3,4 тэрбум төгрөгийн өртэй байна.

Нийслэлийн боловсролын байгууллагууд өртэй байгаа хэдий ч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1,4 тэрбум төгрөгийг хасахаар Улсын Их Хурлаас баталсан байна.

Нийслэлийн төсвийн орлого, урсгал зардалд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгалаа.

Нийслэлийн Өмчийн Харилцааны газар газрын дуудлага худалдааны орлогоос төвлөрөөд буй 6 тэрбум 500 сая төгрөгийг нийслэлийн газрын төлбөрийн орлого дээр нэмж тусгахаар,

- Ус, рашааны төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн ус, рашааны төлбөрийн орлогыг 6.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, хүү торгуулийн орлогын хэмжээг 6,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан инженерийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны зардлыг төсвийн төсөлд тусгалаа

2013 онд бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй нийслэлийн харьяа 6 байгууллагын урсгал зардлыг 417.7 сая төгрөгөөр бууруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар - Орон сууц сан” - д 5.0 тэрбум төгрөгийг, шинээр байгуулагдаж буй Ахмадын Орон сууц НӨҮГ - ийн эхний үеийн шаардагдах зардлыг төсөвт нэмж,

Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй дүүргүүдийн боловсрол, соёлын байгууллагуудын хэмнэгдэж буй зардлыг, өртэй болон дутагдаж буй дүүргүүдэд шилжүүлэх төсвийн зохицуулалтуудыг төсвийн төсөлд тусгалаа. Улсын тусгай шилжүүлгийн дүнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:

1. Ерөнхий боловсролын сургууль

/мян.төг/

I

Дүүрэг

2013 он төсөв

Хасагдаж буй зардал

2013 оны төсвийн тодотголын төсөл

1

Баянгол

21 034 986,2

212 219,3

20 822 766,9

2

Баянзүрх

26 776 050,7

387 351,4

26 388 699,3

3

Сүхбаатар

25 201 427,2

157 949,8

25 043 477,4

4

Сонгинохайрхан

22 194 046,4

9 845,3

22 184 201.1

5

Чингэлтэй

14 760 526,4

206 171,9

14 554 354,5

6

Хан-Уул

13 554 465,1

60 460,6

13 494 004,6

7

Налайх

4 938 371,8

46 650.9

4 891 720,9

8

Багануур

4 540 721,6

285 919,0

4 254 802,6

9

Багахангай

691 315,1

40 431,8

650 883,3

Дүн

133 691 910,7

1 407 000,0

132 284 910,8

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн бууралтаас хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжпийн сангийн хэмжээ 302,9 - 694,6 сая төгрөгөөр буурч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн өөрчлөлт

/мян төг/

Хот, дүүргийн нэр

Орон нутгийн хөгжпийн сангийн батлагдсан дүн

Эзлэх

хувь

Хасагдах

дун

Тодотгосон

дүн

1

Хотын шууд

16 618 594,5

100

2 606 420,5

14 012 174,0

Хотын дүн

16 618 594,5

100,0

2 606 420,5

14 012 174,0

2

Баянгол

2 879 511,0

11,55

451613,2

2 427 897,8

3

Баянзүрх

4 426 627,0

17,76

694624,1

3 732 002,9

4

Багануур

2 027 067,0

8,13

317919,4

1 709 147,6

5

Багахангай

1 932 770,0

7,75

302996,4

1 629 773,6

6

Налайх

2 072 512,0

8,31

324890,3

1 747 621,7

7

.

Сонгинохайрхан

4 161 874,0

16,70

652908,3

3 508 965,7

8

Сүхбаатар

2 398 290,0

9,62

376106,5

2 022 183,5

9

.

Хан Уул

2 196 780,0

8,81

344438,5

1 852 341,5

10

Чингэлтэй

2 832 669,0

11,36

444134,0

2 388 535,0

Дүүргүүдийн

дүн

24 928 100,0

100.0

3 909 630.7

21 018 469,3

Нийт дүн

41 546 694,5

6 516 051,2

35 030 643,3

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр тараах материалд оруулсан байгаа.

Дээрх төсвийн тодотголын өөрчлөлт хийснээр:

5 Нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг,

6 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг,

7 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг,

Урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг,

8 Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум байсан бол 222,4 тэрбум төгрөг,

9 Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж тус тус өөрчлөгдлөө. Иймд төсвийн тодотголыг ээлжит бус хуралдаанаар баталж өгнө үү гэв. Үүний дараа тэргүүлэгчид саналаа хэллээ.

Тэргүүлэгч С.Ононбаяр: Зураг төсөвгүйгээс болоод өчнөөн олон байгууламжийг унагаж байгаа юм байна. Нийслэлд энэ жилд 130 гаруй сургууль байгуулна гэж төсөвт суулгачихаад зураг төсөв болон газрын асуудлаас болоод буцаажээ. Гэхдээ зураггүй газаргүй гээд гараа хумхиад сургууль цэцэрлэгийг барих ажлыг цаашид буцаагаад байж болохгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс үүдээд өчнөөн мянган хүүхэд дүүрэг дамжин суралцаж байна. Тиймээс энэ асуудлыг их анхаарч үзээрэй. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол утаа. Утаа тоосжилт гээд хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй зүйлүүд байгаа шүү. Тиймээс утаатай тэмцэх төсвөө ахиухан тусгаж өгөөрэй.

Тэргүүлэгч Д.Байдраг: Зөвхөн Хан-Уулд л гэхэд 2013 онд 5-6 сургууль цэцэрлэг байгуулахаар төсөвлөсөн. Гэтэл өнөөдөр яаж байна гэхээр ашиглалтад орох нь битгий хэл 50 хувьдаа хүрсэн сургууль цэцэрлэг алга. Хан-Уул дүүргийн хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас үүдэн хамрагдаж чадахгүй байгаа тул энэ асуудалд өндөр ач холбогдол өгч тэмцэнэ шүү. Төсвийн тодотголыг хийснээр сайн үр дүн гарна гэж найдаж байгаа шүү.

Төсвийн тодотголын талаарх саналыг авч дууссаны дараа “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г хадгалуулах гардуулах асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14-р тогтоолоор тус гэрэгэг анх бий болгосон бөгөөд төрт ёсны уламжлалт бэлгэдэл агуулсан, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх дарх, цог хийморь, үүрэг хариуцлагын цогц илэрхийлэл гэж заасан бөгөөд гэрэгэ нь Мөнх тэнгэрийн гүн хөх өнгө, үл хувирагч алтан шаргал өнгийн хосолмол өнгөтэй улаанбаатар хотын тухай товч мэдээлэл агуулсан байна гэсэн заалттай аж. Уг гэрэгэг бий болгох тогтоол гарснаас хойш 2004 оноос хойш Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүст 001, 002 хэмээн дугаарлан олгож эхэлсэн бөгөөд энэ удаагийн тогтоолоор тус гэрэгэг Хотын дарга асан Г.Мөнхбаяр болон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт олгох тогтоолыг гаргалаа.

Уг асуудлын дараа архины тусгай зөвшөөрлийг архи согтууруулах ундааг хязгаарлах хуулийг гартал шинээр олгохгүй байх асуудлыг хэлэлцсэн боловч төлөөлөгчдийн санал хураалт 3:3 болж тэнцсэн учраас түр хугацаагаар хойшлуулахаар боллоо. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)