НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИТХ-ын ээлжит 12-р чуулганы мэдээлэл

НИТХ-ын ээлжит 12-р чуулганы мэдээлэл


2013-09-26-ны өдөр НИТХ-ын ээлжит 12 чуулган амжилттай болж өндөрлөсөн. Тус чуулганаар

  1. Түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг батлах тухай
  2. Хог тээвэрлэлтийн тарифыг батлах тухай
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоох тухай
  4. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулах тухай
  5. “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байршуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг сонсох гэсэн таван асуудлаар хуралдсан юм. Харин энэхүү таван асуудалд НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийнхэн ямар байр уурьтай оролцож, ямар санал өгснийг хүргэж байна.

Чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, дүрмээ баталж хуралдаан эхэлснийг НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулсны дараа МАН-ын бүлгийн дарга Амарбаясгалан “Хэлэлцэх асуудлын байршилд өөрчлөлт оруулъя”. Тэргүүлэгчдийн асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцье гэснийг нийт төлөөлөгчид дэмжсэнээр тус асуудлыг эхлэн хэлэлцлээ. АН, МАН-ын бүлгийн дарга нар тэргүүлэгчид өөрчлөлт оруулах саналаа уншсаны дараа “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Баяраа бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцууллаа.

Төлөөлөгч Н.Баяраа: Сайн байна уу? Эрхэм төлөөлөгчдөө, сайн байна уу? Хурлын даргаа. Ингээд та бүхэндээ НИТХ дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгийн шийдвэрийг танилцуулъя. “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгийн шийдвэр, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, дугаар 01, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга танаа.

Тус эвслийн бүлэг хуралдаж НИТХ-ын хуралдааны дэгийн 6.1 дэх заалтыг үндэслэн НИТХ-ын тэргүүлэгчээр Сэлэнгийн Ононбаярыг томилох шийдвэрийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Иймд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1б, НИТХ-ын хуралдааны дэгийн 7.6 дахь заалтуудыг үндэслэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулж өгнө үү. Ахлагч Н.Баяраа. Ингээд тэргүүлэгчээр өргөн баригдаж байгаа Сэлэнгийн Ононбаярын товч намтарыг уншиж танилцуулъя.

Сэлэнгийн Ононбаяр нь 1981 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг.

Боловсролын байдал:

1989-1999 онд Биндэр сумын 10 жилийн дунд сургууль

1999-2005 онд ШУТИС-ийг Маркетингийн удирдлага мэргэжлээр дүүргэсэн. Бизнесийн ухааны баклавр зэрэгтэй.

2012 оноос Засгийн газрын хэрэг эрлэх газар, Удирдлагын академид төрийн удирлагын магистрантаар суралцаж байна.

Ажлын туршлага:

2009-2011 онд “Шинэ хэмнэл констракшн” ХХК-ны ерөнхий захиралаар ажилласан.

Сонгуульт ажил:

2011 оноос МАХН-ын Хан-Уул дүүргийн мянгатын дэд дарга,

МАХН-ын бага чуулганы гишүүн,

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн, тэргүүн

2012 оноос НИТХ-ын төлөөлөгч,

НИТХ-ын хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.

Гавъяа шагнал:

2011 онд МАХН-ын Шударга үйлс алтан медаль,

2012 онд Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль, Тусгаар тогтнол одон

2013 онд Нийслэлийн хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдсан манай шилдэг залуу боловсон хүчин мөн гэв.

Үүний дараа хурлын дарга тогтоолын төслийг танилцуулж санал хураахад нийт төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр НИТХ-ын тэргүүлэгчидээр С.Ононбаяр, Д.Байдраг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар нар ажиллахаар боллоо. Харин МАН-ын бүлэг тэргүүлэгчдээ солих шаардлагагүй гэж үзжээ.

Ингээд Түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар танилцууллаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй 25,9 мянган кв.м талбай бүхий 80 гаруй объектыг 370 гаруй иргэн аж ахуйн нэгжид шууд болон дам түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байна. Үүнээс 25 объектыг 120 гаруй иргэн аж ахуйн нэгжид шууд түрээсийн гэрээгээр, 60 гаруй объектыг 220 гаруй иргэн аж ахуйн нэгжид дам түрээсийн гэрээгээр эзэмшүүлж ашиглуулж байна. Түрээслүүлж байгаа барилга байгууламжийг түрээслэгч ямар чиглэлийн үйл ажиллагаагаар ашиглахаас хамаарч түрээсийн ангилал бүрт харилцан адилгүй жишиг доод үнийг мөрдөж ажилладаг. Түрээсийн ангилал тус бүрийг нийт талбайн хэмжээнд эзлэх хувь хэмжээгээр харуулбал:

Нэр төрөл

Обьектын

тоо

Гэрээний

тоо

Талбайн хэмжээ /м2/

Эзлэх

хувь

1

Автограж, агуулах

6

6

928.00

3.58

2

Ажлын байр

10

36

2,205.30

8.50

3

Эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ

14

56

1,890.00

7.29

4

Ахуйн үйлчилгээ, алт мөнгөний дархан

5

25

3,401.87

13.12

5

Боловсролын үйлчилгээ

5

7

249.00

0.96

6

Үйлдвэрлэл

7

11

566.70

2.18

7

Шуудан холбооны тоног төхөөрөмж байршуулах

18

34

491.60

1.90

8

Кафе /пааб/

3

4

469.00

1.81

9

Ресторан

2

2

706.60

2.72

10

Цайны газао

19

26

1.344.00

5.18

11

Худалдаа үйлчилгээ

17

37

537.30

2.07

12

Нийслэлийн Соёлын төв өогөө

1

73

9,872.70

38.06

13

Бусад

10

57

3,275.60

12.63

Нийт

374.00

25,937.67

100.00

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.6-д ...Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн харилцааны газрын саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлуулна... гэж заасны дагуу Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөн “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнэ”-ийг дараах шалтгаануудыг үндэслэн нэмэгдүүлэн батлуулахаар өргөн барьж байна.

1. НИТХТ-ийн 2010 оны 26 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнэ”-ийг өнөөгийн Монгол улсын хэрэглээний үнийн индекс, зах зээлийн үнийн бодит өсөлт, нийслэл хотын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэтэй харьцуулан судалгаа хийсэн. Судалгаанаас харахад Үндэсний Статистикийн хорооны мэдэлээллээр Монгол улсын хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ 2010 онд 13 %, 2011 онд 10,2 %, 2012 онд 14 %- иар, өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ХҮИ-9,4 хувиар өсөөд байгаа бөгөөд 2010-2013 онд ХҮИ-50 гаруй хувиар өсөөд байна.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийг хэлэлцэн батлахдаа нийслэлийн өмчийн эд хөрөнгө, барилга байгууламжийг түрээслүүлэн нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1138,5 /Нэг тэр бум 138 сая/ сая төгрөгөөр баталж, түрээсийн тариф үнийг зах зээлийн үнэ ханштай уялдуулан шинэчлэн тогтоох үүрэг өгсөний дагуу дараах үнийн саналыг гаргалаа.

3. Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн доод үнэ /төг/

Салбарын чиглэл

Түрээсийн төлбөрийн доодүнэ /төг/

1

Боловсрол соёл шинжлэх ухааны салбар

7000

2

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

3000

3 Эрүүл мэндийн үйлчилгээ

7500

4

Спортын чиглэлийн үйл ажиллагаа

5000

5

Үйлдвэрлэл

8000

6

Албан контор /Бүх төрлийн ажлын байр/

11000

7

Санхүү, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, нотариатын үйлчилгээ,ломбард

13000

8

Шуудан, холбооны тоног төхөөрөмж, үйлчилгээ

13000

9

Үсчин, гоо сайхан, ахуйн үйлчилгээ

7000

10

Хими цэвэрлэгээ, алт мөнгөний дархан

10000

11

Ресторан, баар, диско клуб

13000

12

Цайны газар, кафе

8000

13

Бусал хулалдаа. уйлчилгээ

10000

14

Ооон СУУЦ

7000

15

Ап/улах

3000

16

Соёлын Төв өргөө /Хувийн хэвшлийн байпмчлага/

16000

17 Соёлын Төв өогөө /Төсөвт байгүуллага/

11000

18

Улаанбаатар бизнес хөгжпийн төвийн байр,

Нутгийн захиргааны “Хангарьд” ордон

16000

4. [1] Алслагдсан дүүрэг, хороонд байршилтай эд хөрөнгө, түүнчлэн туслах талбайг түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 30 хүртэл хувиар бууруулан тооцож болно.

5. [1] Нийслэлийн өмчит байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшлийн байр талбайг түрээслүүлснээс олсон орлогын 60 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэсэн тогтоолыг төслийг боловсрууллаа. Та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү гэв.

Ингээд төлөөлөгчид саналаа хэллээ.

Төлөөлөгч Н.Баяраа: Аливаа юмыг тэр тусмаа төрийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй ээ. Зах зээлд нь ойртуулах хэрэгтэй. Боловсрол соёл шинжлэх ухаан цайны газрын үнийг бол бага түвшинд байлгаж болно харин урт цагаан мэтийн түрээсийг нэмэх хэрэгтэй. Хөрш байр нь м2 нь 250 мянга байхад нийслэлийн өмч болохоор 16000 байж болохгүй.

Бага түрээстэй байлгах ёстой гэсэн нэг зүйлийг ярьж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдээ дэмжиж байгаа юм уу эсвэл яаж байгаа юм. Аливаа үнийг ил тод байлгаж гэмээнэ л ил тод байна. Тэгэхгүй харин зарим нь нэмэгдээд зарим нь нэмэгдээгүй юм шиг байж байгаа чинь далд эдийн засгийн өсгөсөн үйлдэл болно шүү. Бас бидний баталж байгаа түрээсийн үнэ эцсийн түрээсийн үнэ байна шүү. Тэгэхгүй бол хяналт тавихгүй бол хэн нэгэн дарга бүх талбайг нь өөртөө аваад цааш нь иргэдэд дамласан өндөр үнээр түрээслээд байгаа явдал байгаа шүү.

Энэ асуудлаар олон төлөөлөгчид саналаа хэлсэн бөгөөд одоохондоо батлаад явуулахад эрт байна. Асуудлыг дахин нягталж оруулж ир хэмээн нийт төлөөлөгчдийн дийлэнх олонх үзсэн тул буцаалаа.

Үүний дараа Хог тээвэрлэлтийн тарифыг батлах тухай асуудлыг нийт төлөөлөгчид хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежир Бадралт танилцууллаа.

Ерөнхий менежир Бадралт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон байдаг. Тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т тээвэрлэхэд 1300төг, 21-30км-т 1240төг, 31- 40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төг байхаар баталсан.

Өнөөгийн бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс үүдэн дээрх тарифаар тооцон хог тээврийн үйлчилгээг үзүүлэхэд хог тээвэрлэгч байгууллагуудын хувьд алдагдалд орох байдал үүсээд байна. Учир нь шатахууны үнэ 2009 оноос хойш 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 оноос хойш 75 хувиар тус тус өссөн.

Мөн тус тарифыг үндэслэн хог тээврийн үйлчилгээний тухайн жилийн зардлыг тооцоход жилдээ хүрэлцэхгүй байдал үүсч байгаа нь хог тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Нөгөөтэйгуүр бага тарифаар хог тээвэрлэж алдагдалд орж буй тээвэрлэгч байгууллагуудын зардал мөнгө хүрэлцэхгүй байгаагаас машин техникийн засвар уйлчилгээг цаг хугацаанд нь хийх, парк шинэчлэлтийг бие даан шийдвэрлэх боломжгүй байгаагаас хуваарийн дагуу цаг хугацаандаа хог ачиж тээвэрлэх үйлчилгээ доголдоход хүрч байна. Улмаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд хогны машин ирээгүй гэсэн шалтгаанаар хог хаягдлаа ил задгай хаях, эзэнгүй хур хог, үүсмэл цэгуүд бий болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна.

Энэхүү хог тээврийн тарифаар байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, нийслэлийн төсөвт хог тээврийн нэмэгдэл зардал /татаас/-ыг тусгахад үндэслэл болгон ашиглах юм.

Хог тээврийн шинэчилсэн тарифыг тооцохдоо 1 рейс буюу дунджаар 3,5тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртлэх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс 1тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцсон болно. Энэхүү тарифыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулсан “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тооцох аргачлал”-д тулгуурлан тооцов.

2009 оны хуучин тарифаар 1 рейс буюу ойролцоогоор 3,5 тонн хогийг 14- 16км-т тээвэрлэхэд 68,250төг байсан бол шинэ тарифаар тооцон 17 км-т 1 рейс буюу 3,5тн хог тээвэрлэхэд 136,850төг болох юм.

Хог тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлснээр жолооч, ачигч нарын цалин нэмэгдэж, машин техникийн засвар үйлчилгээ тогтмолжиж, үйл ажиллагаагаа жигд явуулах боломж бүрдэх тул та бүхэн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Төлөөлөгчид хог тээвэрлэх үнэ нэмэгдсэнээр иргэдээс авдаг хогны тариф нэмэгдэх үү хэмээн асуухад үгүй гэснээр тогтоолыг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Түр завсарласны дараа чуулган “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоох тухай” асуудлаар хуралдаж эхэллээ. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Очирбат танилцуулав.

Орлогч Очирбат: "Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.1.2 Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажпыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2.2.2 Гэр хорооллын иргэдийн инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр хэрэгжүүлсэн санал санаачлага, үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж заасан. Иймээс Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалт зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор гэр сууцны хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах, газрыг дахин зохион байгуулах 2 дугаар ээлжийн байршлуудыг дараах байдлаар тогтоогоод байна.

1. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3.07 га

Одоогийн хүн ам - 210

Нэгж талбар - 57

Төлөвлөлтөөр хүн ам - 830

- Нийт 57 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр 2 давхар амины орон сууц 15, 171 айлын 5 давхар үйлчилгээтэй орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг болон хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн байр тус тус төлөвлөсөн.

2. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 20 га,

Одоогийн хүн ам - 680

Нэгжталбар -145

Төлөвлөлтөөр хүн ам - 700

- Нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөв.

3. Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 70 га,

Одоогийн хүн ам - 8460

Нэгж талбар - 472

Төлөвлөлтөөр хүн ам - 22500

Авто зам - 10,2км

- Тус дахин төлөвлөлтийн хүрээнд 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг тус тус төлөвлөгдсөн. Мөн Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын сургууль /1200,920,450 сурагчтай/ 3, Цэцэрлэг /650 хүүхдийн/ 1, Олон нийтийн үйлчилгээний барилга 13, Их дээд сургууль 3 ширхэг байхаар төлөвлөсөн.

4. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамба даржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7.6 га, Одоогийн хүн ам - 356

5. Нэгж талбар- 89

6. Төлөвлөлтөөр хүн ам 400

Одоогоор хийгдсэн ажпууд:

7. 22,4 км цэвэр усны шугам

8. 33 УТБ-ыг шугаманд холбосон

9. ЗООмЗ ус шахах хүчин чадалтай насос станц

10. 58,35,102-р сургууль, 109,103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны усны шугаманд холбогдсон.

Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га

11. Одоогийн хүн ам - 5640

12. Нэгж талбар - 856

13. Төлөвлөлтөөр хүн ам - 40000

- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 320 хүүхдийн цэцэрлэг 6, 960 сурагчтай сургууль 4 мөн оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөсөн.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16.5 га,

14. Одоогийн хүн ам - 682

15. Нэгжталбар - 130

16. Төлөвлөлтөөр хүн ам - 2770

- Нийт 130 нэгж талбарыг хамарна. Тус дахин төлөвлөлтийн хүрээнд 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээтэй орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай сургууль 1, 230 хүүхдийн цэцэрлэг 1 байхаар тус тус төлөвлөсөн.

Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78.7 га,

17. Одоогийн хүн ам - 4200

18. Нэгжталбар - 270

19. Төлөвлөлтөөр хүн ам - 6052

- Нийт 270 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр хүн ам 6052 хүрнэ. Орон сууцны барилга 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний барилга 2 байхаар төлөвлөв.

Сонгинохайрхан дүүргийн 1,2,20 дугаар хороо “Цэргийн хотхон” орон сууцны хороолол 54,0 га

20. Одоогийн хүн ам - 4500

21. Нэгжталбар - 1000

22. Төлөвлөлтөөр хүн ам - 25000

- Нийт 1000 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр хүн ам 25000 хүрнэ. Төлөвлөлтийг 3 бүсэд хуваан хэрэгжүүлэх бөгөөд 2 дугаар бүс болох Толгойтын 88 дугаар цэргийн хотхоны хуучин 1-9, 11, 12 дугаар дан байруудын төлөвлөлтийг "Чогсэрд Констракшн" ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. Тус хэсэгт 960 сурагчтай сургууль 4, 720 сурагчтай сургууль 2, 450 хүүхдийн цэцэрлэг 2, 280 хүүхдийн цэцэрлэг 2 мөн томоохон үйлчилгээний төвүүдийг төлөвлөж өгсөн та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү гэв.

Уг асуудалтай холбоотойгоор Шударга ёс эвсэлийн бүлэг хурлын шийдвэрээ танилцууллаа. Танилцуулгыг тус бүлгийн дарга Н.Баяраа хийв.

Н.Баяраа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга танаа, санал хүргүүлэх тухай, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн хурлаар хэлэлцээд доорх саналуудыг гаргаж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна. Үүнд:

1. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд ялангуяа “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар тэдний амьдралын нөхцлийг сайжруулан, өмчилж эзэмшиж байгаа газартаа амины орон сууц барих боломж олгох талаар заасан мөрийн хөтөлбөрийн 1.1.2 болон 2.2.2-дахь заалтыг хэрэгжүүлэх нэрийн дор гэр хорооллыг “олон давхар нийтийн орон сууцны хороолол” болгох ажиллагаа болгон завхруулж, ачааллаа даахгүй болсон суурьшлын бүсийн хүн ам, төвлөрлийг нэмэгдүүлэх бодлогын алдаа гаргаж байгааг хэлэлцэж залруулах асуудлыг энэ удаагийн НИТХуралдаанаар тэргүүн ээлжинд хэлэлцэж тогтоол гаргах шаардлагатай байна.

2. Нийслэлийн өмчийн обьектууд, тэдгээрийн зориулалт, үр ашгийн асуудлыг ажлын хэсэг томилон шалгуулж, цаашид тэдгээрийг хувьчлах, менежментийг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг багтаасан “Нийслэлийн өмч хөрөнгө болон хөрөнгө оруулалтын талаар баримтлах стратегийн баримт бичиг”-ийн төсөл боловсруулан 10 дугаар сарын НИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах арга хэмжээг авах шийдвэр гаргах

3. “Урт цагаан”, “Өргөө” зочид буудал зэрэг обьектуудын талаар гаргасан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэл, өмчийн маргааны асуудлыг судлан нэгдсэн хуралдаанд 10 сард оруулан хэлэлцүүлэх

4. Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарын томилгоотой холбогдсон асуудлаар маргаан үл ойлголцол үүсч удсанаас нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт, хяналт сулрахад хүрч болзошгүй байгаа тул энэ асуудлаар засаг дарга болон сангийн яам, ҮТЕГ-ын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг санаачлан 10 сарын 1-ны дотор дахин зөвшилцөн нэг мөр шийдвэрлүүлэх арга хэмжээг НИТХ-ын даргын зүгээс санаачлан хэрэгжүүлэх

5. Төрийн зүгээс эдийн засагт оролцох оролцоог багасгах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит байгууллагуудын бүтэц орон тоо томорч, үйл ажиллагааны давхардал, чирэгдэл нэмэгдэж, ажлын ачаалалын жигд бус нөхцөл үүсч, төрийн удирдлагын үр өгөөж сайнгүй байгаа тул “Төр захиргааны бүтцийн шинэчлэлийг 2014 оноос хийх” ажлын хэсгийг томилон ажиллуулах шаардлагатай байна.

Иймд эдгээр асуудлыг НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн зохих

шийдвэрүүдийг гаргаж өгнө үү.

Түүнчлэн нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг анх хэлсэнчлэн хэрэгжүүлэх ажлыг явуулахын тулд дараах тогтоолын төслийг бид бүхэн өргөн барьж байна. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Төвлөрөл сааруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2а, Хот байгуулалтын тухай хуулийн 8.1.1, 8.1.5, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, үндсэн зарчим болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тогтоох нь:

Нэг. Нийслэл хотын төвлөрлийг сааруулах, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хот байгуулалтын хүндрэлийг шийдвэрлэх зорилгын хүрээнд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай. Үүнд:

1. Гэр хорооллыг инженерийн хангамж бүхий “Амины орон сууцны тохилог хороолол” болгох зорилтыг “Нийтийн орон сууцны хороолол” болгон төвлөрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөлт хийж байгааг таслан зогсоож, засаг даргын мөрийн хөтөлбөрийн 1.1.2 болон 2.2.2-д заагдсан зорилгод нийцүүлэх арга хэмжээг авах.

2. Төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичиг, төлөвлөгөөг боловсруулан НИТХ-ын хурлаар 2013 оны 11 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх.

Хоёр. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын тэргүүлэгчид, ажлын хороодод даалгасугай гэсэн төсөл байна та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү гэв.

Бүлгийн саналыг уншсаны дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Д.Батбаяр: гэр хорооллыг дахин төлөвлөх хоёрдугаар ээлжийн танилцуулга дээр хүн амаар тооцоод хийчихсэн байх юм. Ингэхэд хүн амаар нь тооцох юм уу өрхөөр нь тооцох юм уу? Хэрвээ хүн амаар нь тооцоод явна гэж байгаа юм бол хичнээн өрх шинэ төлөвлөлтөнд хамрагдах юм бэ? Нийт төлөвлөгдөж байгаа гэр хорооллын газрын хэмжээ одоогийн газрын хэмжээг хэдэн хувиар бууруулж байгаа вэ. БЗД-ийн 2, 3 дугаар хороон дээр их дээд сургуулийг барина гэчихсэн байх юм. Бид нар чинь их дээд сургуулийг хотоос гадагш нь гаргах талаар мөн ч олон жил ярьж байгаа даа. Хэрвээ тэгчих юм бол 200 мянган оюутан тэдэнд үйлчлэх 100 мянган хүн хотоос гарч төвлөрөл саарах юм ш дээ. Их дээд сургуулийг хотоос гаргах ажил хэдийнээс эхлэх вэ?

Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацагдорж: гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлснээр гэр хорооллын газрын хэмжээ нэлээн хэмжээгээр буурна. БЗД-т байгаа тэр газар чинь ШУТИС-ийн газар юм аа. Ийм ч учраас тус газарт ерөнхий төлөвлөгөөний дагуу их сургуулийг нь зоож өгсөн. Тэр их сургуулиудыг хотоос гаргах ажлыг нийслэл биш засгийн газар шийднэ. Бүх хөрөнгө нь засгийн газраас гарах учраас бид засгийг хүлээхээс өөр аргагүй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Гэр хорооллыг дахин төлөвлөх 8 байршлын асуудлаар өмнө нь хороодын хуралаар хэлэлцсэн. Тэр үеэрээ болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг нь шүүмжилж санаа оноо өгч өмнөх ажлын хэрэгжилтийн биелэлтийг сонсгох чиглэл өгч байсан. Гэхдээ бид гагцхүү биелэлтийг сонсох бус бодлогын том зорилтоо чухам яаж явуулах гээд байгааг тогтоё гэж зорьсон юм аа. Бид ингэхэд улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөндөө захирагдах уу эсвэл хотын даргын мөрийн хөтөлбөрийг баталсан албан ёсны үзэл санаандаа захирагдах уу гэдгийг мэдэхийг хүссэн. Манай бүлэг засаг даргын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Бас тус ажлыг хэрэгжүүлэхэд чадах чинээгээрээ гар бие оролцё гэж үзсэний үндсэн дээр мөрийн хөтөлбөрийн үзэл санаанд нийцэхгүй байгаа зарим ажлуудыг тооцон хэлж тогтоолыг батлуулахаар сая өргөн барьсан. Яг энэ асуудлаар гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, барилга, хот байгуулалтын хороодын хамтарсан хуралдаан болсон. Тус хуралдаанаас гарсан хамтарсан шийдвэрийг хурлын дарга та сая сонсгосонгүй. Ингэснээрээ хурал удирдах зарчимдаа алдаа гаргалаа. Үүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Наранбаатарын уншиж танилцуулах гэж байсан тус хамтарсан шийдвэр дээр мэргэжлийн зөвлөмжтэй гурван заалт орсон байгаа. Манай ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд төлөөлөгчдийн асуусан асуултанд тодорхой тоо цифртэй зураг төсөлтэй төлөвлөгөөгөө нэг бүрчлэн үзүүлж танилцуулсангүй. Хотыг тодорхой тоо цифр, зураг төсөлтэйгээр төлөвлөдөг шүү. Цаашид ингээд яваад байж болмооргүй байна. Багцаагаар ярьдаг. Өөрийнхөө бодсон хар ухаанаар яриад байж болохгүй ээ. Бид өмнөх 12 байршлын схемийг батласны дараа ерөнхий төлөвлөгөөний газрын эрх мэдэл өсч хүн хүч нь өссөн. Тус газар төлөвлөлтөө хийгээд ийм газрыг чөлөөлөөд нийтийн орон сууц тэд, хувийн орон сууц тэд байна. Шугам сүлжээ энүүгээр явна, одоо байгаа нь тэдэн хүн байна. Ирээдүйд ийм хүнтэй болно гэсэн нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаад ингэж төлөвлөхөөс өөр аргаггүй гэж оруулж ирэх ёстой ш дээ. Ер нь энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэн баталдаг юм. Батлуулаагүй байж компаниудын дунд тендер зарлаад сулалсан жаахан газартаа барилга бариулахаар баахан нүх ухуулаад засаг даргын мөрийн хөтөлбөрийг хангах шугам сүлжээг нь холбох ажил хоёрдугаарт тавигдаад ямар ч үнээр зарагдах билээ ард түмэн худалдаж авч чадах эсэх нь мэдэгдэхгүй 10 дээш давхар бүхий байшингаас бүтсэн 20 мянган хүнтэй хороолол барих юм яриад байж болж байгаа юм уу. Би энэ ажлыг харлуулж шүүмжлэх гэсэндээ ингээд байгаа юм биш шүү. Нацагдоржоо, мэргэжлийн ажилд мэргэжлийн талаас нь оролцмоор байна. Та нар дээд түвшнийхээ даргадаа даргаа ийм ийм байна шүү ингэхгүй бол болохгүй байна шүү гэдэг мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа биз дээ. Та нарын дахиад оруулж ирээд байгаа төслийг харлаа. 25000 хүнтэй, 6000 мянган хүнтэй, зураг төслийг нь харахдаа амины орон сууц тавьж уу гэсэн чинь механик өсөлттэй холбоотой 10 давхараас дээш арилцааны зурагнуудыг ярайтал тавьчихсан байна ш дээ. Манай иргэдийн хурал ямарваа нэгэн улс төржилгүйгээр засаг даргын оруулж ирсэн мөрийн хөтөлбөрт үг үсэгчлэн заасан ард иргэдийг амины тохилог орон сууцтай болгоно гэсэн заалтыг хангах шаардлагыг л тавьж байгаа. Хэрвээ ийм зүйл оруулж ирээд байгаа юм бол. Компаниудын эрх ашигт үйлчилсэн өндөр өндөр байшинтай нийтийн орон сууцны хороолол барья гэдэг өөрчлөлтийг хийх үү байх уу гэдэг сонголт дээр ирчихлээ ш дээ. Засаг дарга болон ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох хүмүүс энэ тэнд очиж ярихдаа ч гэсэн бодож хэлмээр байна. Хотын төлөвлөлтийг хотын даргын шууд удирдлагад байгаа ерөнхйи төлөвлөгөөний газар барилгын норм дүрэм, хот төлөвлөлтийн норм дүрэмд нийцүүлж хийх ёстой. Ерөнхий төлөвлөгөөндөө нийцүүлж хийх ёстой. Гэтэл одоо яаж байна гэхээр хотын төлөвлөлтийг иргэдийн саналд тулгуурлан нийцүүлж хийнээ гээд байж болохгүй. Ийм балмад ухаангүй хэний ч чихэнд наалдахгүй яриагаа болих хэрэгтэй. Суурьшлын бүс дотроо хийж буй төлөвлөлтөө ерөнхий төлөвлөгөөндөө яс бариулаарай. Төр өөр дээрээ ачаалал авч эрсдэл үүрэх ёсгүй шүү. Тэр гэрээ байгуулж дахин төлөвлөлтийн ажил хийх гэж байгаа компаниудыгаа сайн шалгаарай өр зээл байна уу гүй юү, ажлаа гэнэт дундаас хаяад яавчихна уу гүй юу гэдгийг сайн судлаарай. Өөрийнх нь цэвэр хөрөнгө ямар байна. Өмнөх төсөл зээлээ цаг хугацаанд төлж байсан уу үгүй юу гэдгийг мэдээрэй. Манай бүлгээс оруулж ирсэн төслийг та бүхэн сайн хараарай. Хэрвээ засаг даргын анх оруулж ирсэн мөрийн хөтөлбөрөөс гажсан өөр төлөвлөлтийг цаашдаа хийнээ гэж байгаа бол бидний оруулсан тогтоолын төслийг батлах ёстой шүү.

Хурлын дарга НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн бүлгийн тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэдэг дээр санал хураахад 24 төлөөлөгчийн 9 нь дэмжсэнээр цөөнх болж уналаа. Үүний дараагаар Барилга, Хот байгуулалтын хороо болон гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан дүгнэлтийг Наранбаатар төлөөлөгч танилцууллаа.

Төлөөлөгч Наранбаатар: За та бүхэндээ хоёр хорооны хамтарсан хурлын дүгнэлтийг уншиж танилцуулъя. НИТХ дахь Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хурлын дүгнэлт

2013 оны 9 дугаар сарын 24 05/2013 Хангарьд ордон

Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн “гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршлыг тогтоох тухай асуудал", НИТХ-ын тогтоолын төслийг хороодын хамтарсан хурлаар хэлэлцлээ.

Хурлаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газрын удирдлагуудаас гэр хорооллын дахин төлөвлөлт, түүний хэрэгжилтийн талаар гаргасан өмнөх шийдвэрүүдийн биелэлтийн тухай мэдээллийг сонсож, зөвлөмж өгсөн болно.

Хуралд НИТХ-ын 16 төлөөлөгч, засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, НИТХ-ын ажлын албаны зарим ажилтнууд оролцов.

Хамтарсан хурлаас доорх дүгнэлт гаргав. Үүнд:

1. Нийслэлийн гэр хороололд дахин төлөвлөлт хийх нэр бүхий 8 байршлыг тогтоох асуудлыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхииг хуралд оролцсон төлөөлөгчид зарчмын хувьд зөвшөөрөв.

2. Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.2-д гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ", 2.2.2-д Гэр хорооллын иргэдийг инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр хэрэгжүүлсэн санал санаачлагыг дэмжин, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ" гэсэн зорилтуудад нийцүүлэн “амины тохиолог орон сууцны хороолол" болгох чиглэлийг удирдлага болгох, Гэр хорооллыг төлөвлөхдөө нийтийн орон сууцны хороолол” болгон нягтралыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан төвлөрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа дутагдлаа давтахгүй байхыг Ерөнхий Төлөвлөгөөний газар, гэр хорооллын хөгжлийн газарт анхааруулав.

3. НИТХ-ын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний 7/29 тоот тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батласан байдал, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг 2 дугаар ээлжийн байршлыг ИТХ-аар хэлэлцэхээс өмнө төлөөлөгчдөд ирүүлэх даалгаварыг ЕТГ, ГХХГ-ын удирдлагуудад өгсөн. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны дарга Л.Наранбаатар. гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)