НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Л.Шагдаррагчаа төлөөлөгч Инчеонд ажиллаж байна

Л.Шагдаррагчаа төлөөлөгч Инчеонд ажиллаж байна


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Солонгосын Инчеон хотод албан айлчлал хийж байна. Өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Р.Дагва, Л.Сайнтөгс, Баатархүү, Г.Ганбаяр, Д.Энхсайхан хурлын зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар нар Инчеон хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан байна. Мөн айлчлалын хүрээнд тус хотын захиргааныхантай албан уулзалтыг хийж, Гачон Гил эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон Монгол хүүхдүүдтэй уулзаж сэтгэлийн дэм өгсөн байна.

Түүнчлэн манай төлөөлөгчид 2014 оны Азийн наадам зохион байгуулах спорт комплекс, дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болсон стадионыг үзэж сонирхжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)