НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг Нийслэлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил нийслэл хотын маанв 374 жилийн ой тохиож байгаа бөгөөд их ойг угтан Нийслэлийн удирдлагууд 55 бүтээлч ажил хийснээ ард иргэдэдээ тайлагнаж, Нийслэлийн анхны шавыг тавьсан мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг сэлгэн байрлуулсны нээлт болон нийслэлийн тугийг мандуулах ёслолыг үйлдлээ. Уг ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, төлөөлөгч Л.Шагдаррагчаа ард иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн  үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

НИТХ-ын Д.Баттулга  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна. Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж бай шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа. Тиймээс нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт “Иргэний танхим”, “Иргэний оролцооны хэлтэс” байгуулан иргэддээ ойртож байна” гэсэн юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)