НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : МАХН-ЫН ДҮРЭМ

МАХН-ЫН ДҮРЭМ

МАХН-ын Оиц Их хурлын 2011 оны 1-р сарын 28-ны өдрийн 08 тоот тогтоолоор батлав.

Монгол Ардын Хувьсгалт Нам (товчилсон нэр: МАХН) -ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улс торийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн. МАХН-ын гипгүүн бүр МАХН- ын дүрмийг чандлан мөрдөнө.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН САХИНБАРИМТЛАХ ҮНЭТЗҮЙЛС

Улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалах, үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэн хангах нь МАХН-ын хамгаас эрхэмлэх үнэт зүйл мөн.

МАХН нь шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг хэлбэрэлтгүй хангах зүүн төвийн «социал-демократ үзэл»-ийг баримталсан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага мөн.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН АЛСЫНХАРАА

МАХН-ын алсын хараа нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаатай, хөгжил дэвшлийг эрчимтэй, Монгол хүний амьдралыг жаргалтай байлгахын төлөө байна.

МАХН нь алсын хараагаа бодлогын баримт бичигтээ тусгаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МАХН-ЫН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ                                             ЗАРЧМУУД

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1. МАХН нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс торийн намуудын тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.

1.2. МАХН нь өөрийн үнэт зүйлс, зарчимтай байна. МАХН-ын бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь энэ дүрэмд тусгагдсан үнэт зүйл, зарчимд тулгуурлана.

1.3. МАХН нь бүх шатны сонгуульд шударга өрсөлдөж, олонхи болж, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

1.4. МАХН нь хуулийн этгээд байж, үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд явуулна.

1.5. МАХН нь өөрийн бэлгэдэл, туг далбаа, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкны данстай байна.

1.6. МАХН-ын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны зарчмууд

2.1. МАХН нь сайн дурын гишүүнчлэлийн зарчимыг баримтална. МАХН-ын үнэт зүйлс, мөрийн хөтөлбөр, бодлого, дүрмийг хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын насанд хүрсэн иргэн МАХН-д сайн дураараа гишүүнээр элсэж болно.

2.2. МАХН нь хамтын удирдлагын зарчимыг баримтална. Өөрийн удирдлагыг хамтын удирдлагын ардчилсан зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Гишүүд итгэлцэл, хүндэтгэлд суурилсан харилцан ойлголцлыг эрхэмлэн ажиллана.

2.3. МАХН нь ил тод, нээлттэй байх зарчимыг

баримтална. МАХН нь аливаа бодлого, шийдвэртээ гишүүд, дэмжигчийнхээ санал бодлыг тусган, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгана.

2.4. МАХН нь тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлэх зарчимыг баримтална. МАХН нь улс орны үндэсний эрх ашиг, ард түмний язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлдэг улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй үр нөлөөтэй хамтран ажиллана.

2.5. МАХН нь өндөр ёс зүй, хариуцлагатай байх зарчимыг баримтална. МАХН-ын нэрээр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүд өндөр ёс суртахуунтай байж, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байна.

2.6. МАХН нь шударга ёсыг сахих зарчимыг баримтална. МАХН нь бодлого, үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, нийгэмд шударга ёс тогтоох манлайлагч байгууллага байна.

Гуравдугаар зүйл. Намын бэлгэдэл

3.1 МАХН-ын бэлгэдэл нь сүлд, туг далбаа, тамга байна.

3.2. МАХН-ын бэлгэдэл нь уламжлал, шинэчлэлийг тусгасан, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл мөн.

3.3. МАХН-ын сүлд нь годцоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загасыг дүрсэлсэн, ахмад, дувд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийгдээ 15 дэлбээгэй, дэлгэрэн цэцэшэж байгаа улаан сарнай цэцэг байна

3.4. МАХН-ын туг далбаа нь 2:1-ын харьцаатай цэнхэр,цагаан, ногоон гэсэн гурван өнгийн хослолбүхийбосоохэлбэрийн тугдалбаабайна. Туг далбааны дээд хэсэг нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгөгэй, дунд хэсэг нь шударга ёс, цэвэр ариун сэттэл, зорилгын илэрхийлэл болсон цагаан өнгөгэй, доод хэсэг нь эх газрыг дүрсэлсэн ногоон өнгөгэй байна. Тугдалбааны цагаан өнгв бүхий төв хэсэгт МАХН-ын срд утаан сарнай цэцгийг байрлуутсан байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ МАХН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛ

Дөрөвдүгээр зүйл. МАХН-д гишүүнээр элсэх

4.1. Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүтээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн МАХН-д гишүүнээр элсэж болно.

4.2. МАХН-д гишүүнээр элсэхийг хүссэн Монгол Улсын иргэн оршин суугаа газрынхаа намын анхан шатны нэгжид гишүүнээр элсэх хүсэлтээ бичгээр гаргана.

4.3. Хүсэлтийг намын анхан шатны байгууллага хүлээн аван шийдвэрлэж, намын бат илэрхийлэх олгож, гишүүнээр бүртгэнэ.

Тавдугаар зүйл. МАХН-ын гишүүний эрх, үүрэг

5.1. Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:

5.1.1. МАХН-ын гишүүн нь мөрийн хөтөлбөр, дүрмийг боловсруулахад оролцох,

5.1.2. МАХН-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх болон намын дотоод амьдралтай холбоотой асуудлаар мэдээлэл авах, санал тавьж хариу авах, шүүмжлэх,

5.1.3. МАХН-ын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналгтавих, намьшудирдлагьштайлангсонсох,

5.1.4. Намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох,

5.1.5 Бүх шатны сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих,

5.1.6. Гишүүний хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах,

5.1.7. Намын байгууллага өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох.

5.2. Гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

5.2.1. Намын анхан шатны нэг байгууллагад харъяалагдаж, намын ажилд идэвхтэй оролцож, намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх,

5.2.2. Намын дүрмийг сахин биелүүлэх,

5.2.3. Бүх шатны сонгуульд МАХН-ын мөрийн хөтөлбөр, намаас нэр дэвшигчийг дэмжин сурталчлах,

5.2.4. Намын эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах,

5.2.5 Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх,

5.2.6. Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхтэй оролцох,

5.2.7. Намын ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж, ялангуяа намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх.

5.3. Намын гишүүн гишүүний эрх, үүрэг хоорондоо амин холбоотойг ямагт ухамсарлан ажиллана.

Зургадугаар зүйл. МАХН-ын гишүүнээс түдгэлзэх

6.1. Намын гашүүн хуудь тоггоомжинд заасан үндэслэлээр

МАХН-ын тишүүнээс түдгэлзэнэ.

6.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол МАХН-д гишүүнчлэл нь сэргэсэнд тооцно. Хууль тогтоомжинд заасан үндэслэлээр намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.

Долоодугаар зүйл. МАХН-ын гишүүнээс гарах

7.1. МАХН-ын гишүүн өөрийн хүсэлтээр

намын гишүүнээс гарч болно.

7.2. МАХН-ын гишүүнээс гарч байгаагаа харъяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүнээс гарч, бүртгэлээс хасагдсанд тооцно.

7.3. МАХН-ын албан ёсны нэр дэвшигчтэй орсолдөж аливаа сонгуульд бие даан нэр дэвшсэн тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцож, бүрггэлээс хасагдана.

7.4. Энэ дүрмийн 7.3-т заасан үндэслэлээр намын гишүүнээс гарсан иргэн тухайн сонгуулийн нэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа энэ дүрмийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр намын гишүүнээр дахин элсэж болно.

Наймдугаар зүйл. МАХН-ыг дэмжигч

8.1. Намын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах

хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг намын анхан шатны байгууллага дэмжигчээр бүртгэнэ.

8.2. Дэмжигч өөрийн санал санаачлага, идэвхи зүтгэлээр намын ажилд оролцож болно.

8.3. Дэмжигч НАШБ-ын өргөтгөсөн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ МАХН-ЫН БҮГЭЦ ЗОХНОН БАНГУУЛАЛТ

Есдүгээр зүйл. МАХН-ын удирдлагын тогголцоо

9.1. МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их

Чуулган, төлөөллийн төв байгууллага нь Бага Чуулган байна.

Аравдугаар зүйл. МАХН-ын Их чуулган, түүний

бүрэн эрх

10.1. Ээлжит Их чуулганыг 2 жидд нэг удаа хураддуулна.

10.2. Намын ээлжит Их чуулганыг хуралдуулах тухай шийдвэрийг хураддах өдрөөс 39-өөс доошгүй хоногийн өмнө гаргана.

10.3. Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтооно.

10.4. Намын Их чуулган намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд:

10.4.1. МАХН-ын дүрэм, намын мөрийн хөтөлбөрийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах,

10.4.2. Намын Бага Чуулган, Хяналт, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх,

10.4.3. Намын даргыг сонгох,

10.4.5. Намын бүх гишүүдийн дунд явуулсан чөлөөт хэлэлцүүлгийн дүнг үндэслэн намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.

Арван нэгдүгээр зүйл. Намын Их чуулганы хуралдаан

11.1. Намын Их чуулганд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцож байгаа бол Их чуулганыг хүчинтэйд тооцно.

11.2. Намын Их чуулганыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.

11.3. Намын Их чуулганы шийдвэр нь тогтоол байна.

Арван хоёрдугаар зүйл. Намын ээлжит бус Их чуулган

12.1. Ээлжит бус Их чуулганыг намын нийт гишүүдийн олонхи нь бичгээр шаардсан бол зарлан хуралдуулна.

12.2. Намын дарга намын ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулж болно.

12.3. Намын ээлжит Их чуулганыг энэ дүрмийн Ю.З.-т зааснаар товлон хуралдуулна.

12.4. Намын ээлжитбус Их чуулган нь энэ дүрмийн Аравдугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг Арван нэгдүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.

Арван гуравдугаар зүйл. МАХН-ын дарга, түүний бүрэн эрх, үүрэг

13.1. МАХН даргатай байна. МАХН-ын дарга нь

намын тэргүүн мөн.

13.2. Намын даргыг намын Их чуулганаас дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар сонгоно.

13.3. Намын дарга дөрвөөс дээш удаа сонгогдож үл болно.

13.4. Намын дарга дараах бүрэн эрхтэй байна. Үүнд:

13.4.1. Намын дотоод ардчилал, эв нэгдлийг хангах,

13.4.2. Намыгдотоод, гадаадад төлөөлөх,

13.4.3. Намын дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх товчооны гишүүн нарыг сонгуулах саналыг Бага чуулганд оруулах,

13.4.4. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөр, Тунхаг, Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Гүйцэтгэх товчоонд чиглэл өгөх,

13.5. Намын дарга намын дэд дарга нарын ажлын чиг үүргийг тогтооно. Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгогдох хүртэл бүрэн эрхийг намын аль нэг дэд дарга хэрэгжүүлэх үүргийг чиг үүрэгт нь оруулсан байна.

13.6. Намын даргын дэргэд шуурхай шийдвэр

гаргах эрх бүхий зөвлөл байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар орно.

13.7. Намын дарга зөвлөхүүдтэй байж болно. Зөвлөхүүдийн тоо, ажлын чиг үүргийг намын дарга тогтооно.

13.8. Намын дарга дараах үүрэгтэй байна. Үүнд:

13.8.1. Ёс суртахуун, мэдлэг боловсрол, улс төрийн ажлын туршлагын хувьд бусдад үлгэрлэх чадвартай байх,

13.8.2. Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг үлгэрлэн манлайлах,

13.8.3. Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явцыг Бага чуулганы хуралдаанд мэдээлэх.

Арван дөрөвдүгээр зүйл. МАХН-ын Бага чуулган, түүний бүрэн эрх, үүрэг

14.1. Намын Их чуулган намын Бага чуулганыг нийт

205 хүртэлх гишүүний бүрэддэхүүнтэйгээр дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар байгуулна. Бага чуулганы гишүүдийг орон нутаг, нийгмийн давхраа, жэндер болон гурван үеийн төлөөллийг харгалзан сонгоно.

14.2. Намын Бага чуулганы бүрэддэхүүний 4-ний 1-ийг хагас жил бүр өрсөддүүлэх зарчмаар намынанханболон дунд шатны байгууллагаас шинэчлэн сонгоно. Намын Бага чуулганы гишүүдийн 4-ний 1-ийг шинэчлэн сонгох журмыг намын Бага чуулганаас тогтооно. Журмын төслийг Гүйцэтгэх товчооноос боловсруулж, Бага чуулганд оруулна.

14.3. Намын Бага чуулган 8 хүртэл тооны, байнгын бус ажиллагаатай нийгэм,эдийн засаг болон мэргэжлийн салбаруудтай байж болно. Бага чуулганы гишүүд хоёроос илүүгүй салбарт орж ажиллаж болно. Салбар тус бүрийн гишүүдийн нэрс, түүнд орсон өөрчлөлтийг Бага чуулганд танилцуулна. Салбаруудын үйл ажиллагааг намын нарийн бичгийн дарга нар хариуцан зохицуулна. Салбарын тоо, үйл ажиллагааны чиглэлийг Бага чуулганы хураддаанаас тогтооно.

Намын Бага чуулган дараах эрхтэй байна. Үүнд:


Намын Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлүүдийг тогтоож, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах,

Цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн байр сууриа тодорхойлох,

УИХ-ын сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах,

МАХН-аас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх,

УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхи болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргаар томилуулах гишүүний тухай санал гаргах,

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд «Эвсэл» байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах,

УИХ-ын сонгуулийн үр дүнд «Эвсэл»- ийн Засгийн газар байгуулах зайлшгүй шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж, баримтлах бодлого, зарчмаа тодорхойлох,

Намын Их чуулганы чөлөөт цагт намын

дарга орон гарвал Бага чуулганд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг өрсөлдүүлэн сонгох,

14.4.9. Намын дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгох,

14.4.10.11-21 хүний төлөөлөлтэй Гүйцэтгэх товчоог намын Их Чуулганы нэг бүрэн эрхийн хугацаагаар сонгон ажиллуулах,

14.4.11. Гүйцэтгэх товчооны ажлын тайланг сонсон хэлэлцэж, үнэлгээ дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцож байх,

14.4.12. Намын төв хэвлэлийн эрхлэгчийг сонгох,

14.4.13. Намын сургалт судалгааны төвийн захирлыг сонгох,

14.4.14. Намын Их чуулганы чөлөөт цагт намын Бага чуулганы бүрэлдэхүүнд гишүүн орон гарвал нөхөн сонгох,

14.4.15. Намын нэрээр улс төрийн өндөр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийн тайланг Хяналт, ёс зүйн хорооны санаачилгаар сонсох, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцох,

14.4.16. Намын шагнал бий болгох, түүнийг олгох журмыг батлах,

14.4.17. Тухайн Бага чуулганы гишүүдийн 3-ны

1- ийн дэмжлэг хүлээвэл намд тодорхой асуудлаар жигүүр байгуулахыг зөвшөөрнө. Жигүүр дараагийн Бага чуулганыг хуралдах хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулна. Дараагийн Бага чуулганы хуралдаан жигүүрийн тавьсан тодорхой асуудлыг тусгайлан авч хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргаснаар жигүүр татан буугдсанд тооцно.

14.5. Намын Бага чуулган дараах үүрэгтэй байна. Үүнд:

14.5.1. Намын дэд дарга нарын ажлын тайланг сонсож хэлэлцэх,

14.5.2. Гүйцэтгэх товчооны тайланг сонсож хэлэлцэх,

14.5.3. Намын нарийн бичгийн дарга нарын тайланг сонсож хэлэлцэх,

14.5.4. Намын төв хэвлэлийн эрхлэгчийн тайланг сонсож хэлэлцэх,

14.5.5. Намын сургалт, судалгааны төвийн захирлын тайланг сонсож хэлэлцэх,

14.5.6. Намын Хяналт, Ёс зүйн хорооны мэдээллийг сонсох.

Арван тавдугаар зүйл. Бага чуулганы хуралдаан

15.1. Намын Бага чуулганы ээлжит хуралдааныг хагас жил тутамд хийж байна.

15.2. Намын Бага чуулганы ээлжит бус хуралдааныг цаг үеийн шаардлагаар жилд хэдэн ч удаа хийж болно.

15.3. Намын Бага чуулганы хуралдааныг МАХН- ын дарга, намын Гүйцэтгэх товчооны санаачилгаар, эсхүл намын Бага чуулганы гишүүдийн 3-ны 1-ийн шаардсанаар зарлан хуралдуулна.

15.4. Намын Бага чуулганд намын гишүүдийг урилгаар оролцуулан Бага чуулганы хуралдааныг өргөтгөн хийж болно. Гүйцэтгэх товчоо урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.

15.5. Намын Бага чуулганы хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.

15.6. Нийт гишүүдийн 3-ны 2-оос доошгүй нь оролцож байгаа бол Бага чуулганы хуралдааныг хүчинтэйд тооцно.

15.7. Бага чуулганы шийдвэр нь тогтоол байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА

Арван зургадугаар зүйл. МАХН-ын гүйцэтгэх төв

байгууллага

16.1. МАХН - ын гүйцэтгэх төв байгууллага нь МАХН-ын Гүйцэтгэх товчоо байна.

Арван долдугаар зүйл. МАХН-ын Гүйцэтгэх

товчооны эрх, үүрэг

17.1. Гүйцэтгэх товчоог МАХН-ын дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан

11- 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр намын Бага чуулганаас намын Их чуулганы бүрэн эрхийн хугацаагаар сонгон байгуулна.

17.2. Намын Гүйцэтгэх товчоог намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.

17.3. Гүйцэтгэх товчоо нь дараах эрхтэй байна. Үүнд:

17.3.1. Гүйцэтгэх товчоо нь Их, Бага чуулганы шийдвэрийн биелэлтийг хангаж, намын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах,

17.3.2. Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн

амьдралын асуудлаар санал дүгнэлт гаргах,

17.3.3. Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйгээр хангах,

17.3.4. Намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх,

17.3.5. Намын гадаад харилцааг эрхлэх,

17.3.6. Намын жилийн төсвийг баталж, санхүү, аж ахуйн асуудлыг эрхлэж, энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих,

17.3.7. Намын Гүйцэтгэх товчооны ажлын албыг

зохион байгуулж ажиллуулах,

17.3.8. Намын төв хэвлэлийн эрхлэгч, сургалт судалгааны төвийн захирлын тухай саналыг Бага чуулганд оруулж, шийдвэрлүүлэх,

17.3.9. Намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг байгуулах,

17.3.10. Намын нарийн бичгийн дарга нарын ажлын чиг үүргийн хуваарийг батлах.

17.4. Намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн нь Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон Гүйцэтгэх товчооны ажлын албаны дарга нараас бүрдэж, намын Гүйцэтгэх товчооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, аж ахуй, санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

17.5. Гүйцэтгэх товчоо нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

17.5.1. Бага чуулганд ажлаа тайлагнаж байх,

17.5.2. Намын санхүү, аж ахуйн асуудлаар жил бүр Бага чуулганд тайлагнаж, Хяналт, ёс зүйн хороонд мэдээлж байх,

17.5.3. Намын Бага чуулганаар хэлэлцэх асуудлыг бэлдэж оруулах,

17.5.4. Ажлын албаараа дамжуулан намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал, хүсэлт, өргөдөлд шуурхай хариу өгч байх,

17.5.5. Намынбодлого, үйлажиллагаагсурталчлах ажлыг намын хэмжээнд зохион байгуулах,

17.5.6. Намын гишүүд, дэмжигчдийн болон олон нийтийн санал бодолд тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулах,

17.5.7. Намын ажилтны улс төрийн боловсролыг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах,

17.5.8. Намын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах.

Арван наймдугаар зүйл. Намын Гүйцэтгэх товчооны хуралдаан

18.1. Намын Гүйцэтгэх товчооны хуралдааныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.

18.2. Намын дарга, эсхүл Гүйцэтгэх товчооны гишүүдийн олонхи нь шаардсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдааныг зарлан хуралдуулна.

18.3. Гүйцэтгэх товчооны хуралдааныг Ерөнхий нарийн бичгийн дарга, түр эзгүйд нь түүний даалгаснаар аль нэг нарийн бичгийн дарга удирдана.

18.4. Гүйцэтгэх товчооны хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол хүчинтэйд тооцно.

18.5. Гүйцэтгэх товчооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

18.6. Гүйцэтгэх товчооны тогтоолд Гүйцэтгэх товчооны гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

18.7. Шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэх товчооны хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

Арван есдүгээр зүйл. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

19.1. Ерөнхий нарийн бичгийн дарга нь дараах эрхтэй байна. Үүнд:

19.1.1. Гүйцэтгэх товчооны ажлын албыг арга зүйн удирдлагаар хангаж, өдөр тутмын ажилд нь хяналт тавих,

19.1.2. Гүйцэтгэх товчооны хуралдааныг зарлаж, удирдах,

19.1.3. Намын батлагдсан төсвийг захиран зарцуулах, намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх.

19.2. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах үүрэгтэй байна. Үүнд:

19.2.1. Гүйцэтгэх товчооны хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,

19.2.3. Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм зааврын дагуу зохион байгуулах,

19.2.4. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

МАХН-ЫН АНХАН, ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГА

Хорьдугаар зүйл. МАХН-ын анхан, дунд шатны

байгууллагын бүтэц, зохион байгуулалт

20.1. МАХН нь орон нутагт аравт, зуут, мянгатын зохион байгуулалттай байна.

20.2. Намын анхан шатны байгууллага нь баг, хэсэгт аравт, сум, хороонд зуут, аймаг дүүрэгт мянгат, нийслэл, бүсэд түмэт байна.

20.3. Аравтын бүх гишүүдийн хурлаар аравтын дарга, зуутын бүх гишүүдийн хурлаар зуутын дарга, дэд дарга, мянгатын бүх гишүүдийн хурлаар мянгатын дарга, дэд дарга нарыг намын дараагийн Их чуулган хүртэл хугацаагаар өрсөддүүлэн тус тус сонгоно.

20.4. Түмэтийн даргыг түмэтийн бага хурлаар намын даргын санал болгосноор сонгоно.

20.5. Аравт, зуут, мянгат, түмэтийн дарга нарыг гурваас дээш удаа сонгож үл болно.

20.6. Аравтын дарга нар зуутын зөвлөлийг, зуутын дарга нар мянгатын зөвлөлийг, мянгатын дарга нар түмэтийн зөвлөлийг тус тус бүрдүүлнэ.

20.7. Аравт, зуутын бүх гишүүдийн хурал (зөвлөгөөн, цуглаан, ярилцлага)-ыг сард нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг хагас жил тутам тус тус зохион байгуулна.

20.8. Мянгатын бүх гишүүдийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг жил тутам тус тус зохион байгуулна. Мянгатын бүх гишүүдийн хурлаар түмэтийн бага хуралд илгээх 10 гишүүнийг намын дараагийн Их чуулган хүртэл хугацаанд өрсөлдүүлэн сонгоно.

20.9. Түмэтийн бага хурлыг мянгат бүрээс тус бүр 10 хүний төлөөлөлтэйгээр бүрдүүлнэ.

20.10. Түмэтийн бага хурлыг хагас жилд нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг жил тутам тус тус зохион байгуулна.

Хорин нэгдүгээр зүйл. Намын анхан, дунд шатны

байгууллагын эрх, үүрэг

21.1. Намын анхан, дунд шатны байгууллага дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

21.1.1. Гишүүд, дэмжигчид, сонгогчдод МАХН- ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг ухуулан таниулж сурталчлах, тэдний хүчийг намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дайчлан оролцуулах,

21.1.2. Намын гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх, тухайн орон нутагтаа боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх,

21.1.3. Намын дээд байгууллагаас гаргах бодлогын шинжтэй баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар нэгдсэн санал өгөх,

21.1.4. Намын амьдрал, улс орны тулгамдсан асуудлаар гишүүд, дэмжигчиддээ мэдээлэл өгөх,

21.1.5. Намын хэвлэл захиалах ажлыг зохион байгуулах,

21.1.6. Тухайн шатны орон нутгийн сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах,

21.1.7. Шат шатандаа харъяалагдах нутаг дэвсгэрийн ИТХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах,

21.1.8. Бүх шатны сонгуулийн сурталчилгааны ажлыг тухайн орон нутагтаа хариуцан зохион байгуулах,

21.1.9. Бүх шатны сонгуулийн үеэр намаас нэр дэвшигчийг дэмжин ажиллах,

21.1.10. Намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харъяалагдах нутаг дэвсгэрт УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүний талаар саналаа илэрхийлэх,

21.1.11. Аравтаас баг, хэсгийн удирдлагад, зуутаас сум, хорооны удирдлагад, мянгатаас аймаг, дүүргийн удирдлагад, түмэтээс

нийслэлийн удирдлагад нэр дэвшүүлэх гишүүний талаар саналаа гаргах,

21.1.12. Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх, намын санхүүг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх,

21.1.13. Гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах,

21.1.14. Тухайн шатны ИТХ-ын намын бүлгийн ажиллах журмыг тогтоох,

21.1.15. Тухайн шатны орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих,

21.1.16. Тухайн шатанд намын нэрээр сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтны ажил, байдлынтайлан, мэдээллийг сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах,

21.1.17. Тухайн шатны орон нутгийн сонгуульд орохдоо болон сонгуулийн үр дүнг харгалзан «Эвсэл» байгуулах шаардлага гарвал баримтлах бодлого, зарчмаа тодорхойлох.

Хорин хоёрдугаар зүйл. Зуут, мянгатын зөвлөлийн

эрх, үүрэг

22.1 Зуут, мянгатын зөвлөл нь зуут, мянгатын хурлын чөлөөт цагаар энэ дүрмийн 21.1.1,

21.1.2, 21.1.4, 21.1.5, 21.1.6, 21.1.8, 21.1.9,

21.1.12, 21.1.13, 21.1.15—д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

22.2 Түмэтийн зөвлөлийн эрх, үүргийг Гүйцэтгэх

товчоо хэлэлцэж батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ МАХН-ЫН ДОТООД ХЯНАЛТ

Хорин гуравдугаар зүйл. МАХН-ын дотоод хяналтын

байгууллага, түүний бүрэлдэхүүн

23.1. МАХН-ын дотоод хяналт хараат бус, бие даасан байна.

23.2. МАХН-ын дотоод хяналтын ажлыг Хяналт, Ёс зүйн хороо, түмэт, мянгатад хяналт, ёс зүйн дэд хороо, зуутад хяналт, ёс зүйн хэсэг тус тус гүйцэтгэнэ.

23.2. Намын дотоод хяналтын байгууллага нь өдөр дутмын харилцааг зохицуулах дүрэм, гишүүдийн ёс зүйн хэм хэмжээний зөрчилд хяналт тавьж, шалган тусалж дутагдлыг засаж, туршлагыг дэлгэрүүлж хамтран ажиллах байгууллага мөн.

Хяналт, Ёс зүйн хороог намын Их чуулганаас 15 хүртэлх гишүүний, хяналт, ёс зүйн дэд хороог түмэтийн бага хурал, мянгатын хурлаас 7-9 гишүүний, хяналт, ёс зүйн хэсгийг зуутын хурлаас 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их чуулган хүртэл хугацаанд тус тус сонгож ажиллуулна.


Хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн даргыг жил бүр ээлжлэн ажиллах зарчмаар хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн гишүүдийн дундаас сонгоно.

Их чуулган, зуут, мянгатын хурал, түмэтийн бага хурлын чөлөөт цагт Хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн гишүүн орон гарвал Хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн саналыг үндэслэн Бага чуулган, түмэтийн бага хурал, мянгат, зуутын хурлаас нөхөн сонгоно.

Хяналт, ёс зүйн хорооноос боловсруулж оруулсан «Намаас сонгогдож, томилогдох гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ»-г Бага чуулган хэлэлцэж батална.

Хорин доровдүгээр зүйл. Намын дотоод хяналтын байгууллагын эрх, үүрэг

24.1. МАХН-ын дотоод хяналтын байгууллага дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

24.1.1. Намын дүрмийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах,

24.1.2. Намын боловсон хүчний бодлогын хэрэгжилтэнд шат шатандаа хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулахаар намын холбогдох албан тушаалтан, байгууллагад шаардлага хүргүүлэх,

24.1.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шат шатандаа хяналт тавих,

24.1.4. Намын гишүүдээс гаргасан гомдлыг шат шатандаа хянан шийдвэрлэх,

24.1.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намын нэр төр, бодлого, үйл ажиллагааг санаатайгаар гутаан доромжлох, мушгин гуйвуулах зорилгоор тараасан мэдээлэл, мэдэгдэлд намын хэвлэлийн албатай хамтран тухай бүр шат шатандаа хариу няцаалт өгөх,

24.1.6. Намын Хяналт, ёс зүйн хороо нь түмэт, мянгат, зуутын хяналт, ёс зүйн байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангах,

24.1.7. Намын нэрээр улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн асуудлыг хариуцаж, тэдгээрийн ёс зүйн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээллийг судлан шалгаж дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл тухайн шатны намын байгууллагын хуралд сонсгох,

8.8.8. Намын бичиг хэргийн хөтлөлт, архивын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтанд хяналт шалгалт хийх

24.1.9. Намын Хяналт, ёс зүйн хороо нь Бага чуулганд энэ дүрмийн 24.1.1-24.1.7 заалтуудын хэрэгжилтээр жил тутам мэдээлэл хийх.

24.1.10.Намын зуут, мянгат, түмэтийн Хяналт, ёс зүйн хэсэг, дэд хороонууд нь энэ дүрмийн 24.1.1-24.1.5, 24.1.7-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Хорин тавдугаар зүйл. Намын дотоод хяналтын байгууллагын хуралдаан

25.1. Намын дотоод хяналтын байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

25.1.2. Хяналтын байгууллагын хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж, удирдана.

25.1.3. Хяналтын байгууллагын гишүүдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

25.1.4. Хэлэлцэж буй асуудлыг хураддаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

25.1.5. Намын хяналтын байгууллагын хурлын тогтоолд хуралдаанд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

ДОЛДУГААР БҮЛЭГ НАМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА

Хорин зургадугаар зүйл. МАХН-ын хэвлэл

мэдээллийн байгууллага

26.1. МАХН—ын төв хэвлэл нь «Үнэний элч» сонин мөн.

26.2. «Үнэний элч» сонин нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдын үзэл бодлыг илэрхийлж, бие даасан, хараат бус, нээлттэй байх зарчмаар үйл ажиллагаагаа явуулна

26.3. «Үнэний элч» сонин нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

26.4. «Үнэний элч» сонин нь МАХН-ын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон түмэнд үнэн зөв таниулан сурталчилна.

26.5. «Үнэний элч» сонины эрхлэгч сонины үйл ажиллагаа болон гишүүд, дэмжигчдээс намын ажлын тухай ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийн талаар Гүйцэтгэх товчоонд мэдээлж байна.

26.6. МАХН нь өөрийн цахим мэдээллийн нэгжгэй байж болно.

26.7. МАХН нь телевиз, радиогийн студитэй байж болно.

26.8. Намын мянгат, түмэт нь хэвлэлтэй байж болно.

Хорин доддугаар зүйл. МАХН-ын сургалт,

судалгааны байгууллага

27.1. МАХН нь сургалт судалгааны «Индаго» байгууллагатай байна.

27.2. Намын сургалт судалгааны төвийн бүтэц, ажиллах журам, захирлыг Гүйцэтгэх товчооны санал болгосноор Бага чуулганаас баталж, томилно.

27.3. Намын сургалт судалгааны байгууллагын дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллана. Эрдэмтдийн зөвлөл намын бодлого, үйл ажиллагаанд онол, арга зүйн зөвлөгөө өгнө.

27.4. МАХН-ын сургалт судалгааны төв нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн тандалт судалгаа хийх ажлыг хариуцна.

НАЙМДУГААР БҮЛЭГ НАМЫГ ДЭМЖИГЧ БАЙГУШЛАГА БА түнтлэл

Хорин наймдугаар зүйл. МАХН-ын дэргэдэх болон

дэмжигч байгууллага

28.1. МАХН-ын дэргэд ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулна.

28.2. Намыг дэмжигч нийгмийн бүх төрлийн мэргэжил, сонирхлын клуб, бүлгэмүүд сайн дураараа байгуулагдан ажиллаж болно.

28.3. Намын дэргэдэх болон дэмжигч клуб, бүлгэмүүд өөрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг бүрэн хүлээнэ.

Хорин есдүгээр зүйл. Намын түншлэл

29.1. Нам нь эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг иргэний нийгмийн бусад байгууллага, хөдөлгөөнүүдтэй идэвхтэй хамтран ажиллана.

29.2. Нам нь зүүн төвийн үзэл баримтлалд ойр дотно үйлдвэрчний байгууллагатай нягт хамтран ажиллана.

29.3. Нам нь улс төрийн бусад хүчнүүдтэй харилцан хүндэтгэх, тэгш байх зарчмаар нээлттэй хамтран ажиллана.

29.4. Нам нь хувийн хэвшлийн байгууллагууд, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан байгууллагуудтай хамтран ажиллана.

29.5 Нам нь шударга ёсыг дээдэлдэг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй, нягт, нээлттэй хамтран ажиллана.

29. 6. Нам нь улс төрийн бусад хүчин, иргэний байгууллага, хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, хэвлэл, мэдээллийн байгуулагуудтай хамтран ажиллахдаа улс орны тусгаар тогтнол, эрх ашиг, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд ажиллана.

Гучдугаар зүйл. Намын гадаад харилцаа

30.1. Нам нь гадаад улс орны улс төрийн намууд, ялангуяа зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана.

30.2. Нам нь олон улсын улс төрийн намуудын байгууллага, ялангуяа зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намуудыг эгнээндээ багтаасан байгууллагатай идэвхитэй хамтран ажиллана.

30.3. Нам нь намын гишүүд, дэмжигчдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлнэ.

30.4. Намын гадаад харилцаа нь харилцан хүндэтгэх, хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцан дотоод хэрэгтээ үл оролцох зэрэг зарчимд тулгуурлана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ НАМЫН САНХҮҮЖИЛТ БА ӨМЧ ХӨРӨНГӨ

Гучин нэгдүгээр зүйл. МАХН-ын санхүүжилтийн

эх үүсвэр

31.1. Намын санхүүжилтийн эх үүсвэр нь намын гишүүд, дэмжигчдийн татвар, хураамж, хандив байна.

31.2. Гишүүдийн татвар, хураамжийг Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлж боловсруулсан, Бага чуулганаар баталсан МАХН-ын санхүүжилтийн журмаар зохицуулна.

31.3. Дэмжигчдийн хандив сайн дурын байна.

31.4. Нам нь УИХ, орон нутгийн ИТХ-д суудалтай үед гишүүдийн суудлын мөнгө нь намын санхүүжилтийн нэг эх үүсвэр болно.

31.5. Улстөрийн намуудын санхүүжилттэй холбогдуулж гаргасан хууль, тогтоомжийн дагуу олгогдох мөнгө нь намын санхүүжилтийн эх үүсвэр болно.

31.6. Нам нь хандив цуглуулж, хөрөнгө мөнгө босгохдоо хуульд нийцүүлж, ил тод, олон түмэнд нээлттэй байх зарчмыг хатуу баримтална.

Гучин хоёрдугаар зүйл. МАХН-ын санхүүгийн

удирдлага

32.1. Намын жил бүрийн төсвийг Гүйцэтгэх товчоо батална.

32.2. Төсвийн төслийг Гүйцэтгэх товчооны ажлын алба боловсруулж танилцуулна.

32.3. Төсвийн хувиарлалт нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдаатай байна.

32.4. Төсвийн мөнгөн гүйлгээг Ерөнхий нарийн бичгийн дарга хянана.

32.5. Гүйцэтгэх товчоо төсвийн зарцуулалтыг жил бүр Хяналт, ёс зүйн хороонд мэдээлж, Бага чуулганд тайлагнана.

Гучин гуравдугаар зүйл. МАХН-ын санхүүжилтийн

ил тод байдал

33.1. Намын санхүүжилт, төсвийн зарцуулалт нь ил тод байна.

Гучин дөрөвдүгээр зүйл. МАХН-ын өмч хөрөнгө

34.1. Намын хөрөнгө нь гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, бусад санхүүгийн дэмжлэг, эх үүсвэрүүдээс орж ирсэн мөнгөн болон бусад орлого, намын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйл, намын өмчлөлийн барилга байгууламж, эд хогшил, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

34.2. Намын архив, санхөмрөг нь намынхалдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.

34.3. Намын бүх шатанд намын өмч, сан хөмрөг бүртгэлтэй байна.

34.4. Намын бүх шатны байгууллага нь хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.

АРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫНХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Гучин тавдугаар зүйл. Хүннй нөөцийн мэдээллийн

сан

35.1. Нам нь гишүүд, дэмжигчдийн бүртгэдийг нэгтгэсэн хүний нөөцийн мэдээллийн сантай байна.

35.2. Хүний нөөцийн мэдээллийн сан нь гишүүд, дэмжигчдээс гадна үндэсний хэмжээнд мэргэжлийн чадвар, мэдлэг боловсролын түвшнээр бусдаасаа илүү чадварлаг шилдэг боловсон хүчний тухай мэдээллийг агуулсан байж болно.

35.3. Хүний нөөцийн мэдээллийн санг орчин үеийн арга технологийг ашиглан байгуулж, байнга шинэ, чадварлаг боловсон хүчний бүртгэлээр баяжуулж байна.

Гучин зургадугаар зүйл. Хүний нөөцийг шилж

сонгох

37.1. Боловсон хүчнийг шилж сонгох шалгуур нь юуны түрүүн өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол, туршлага, бүтээлч чанар, хариуцлага даах чадвар зэргийг багтаана.

Гучин долдугаар зүйл. Хүний нөөцийн ажлыг үнэлж

дүгнэх

39.1. Сонгож, томилсон боловсон хүчнийхээ ёс суртахуун, ажлын үр дүн, хариуцлага даах чадварыг орчин үеийн хүний нөөцийн үнэлгээний аргуудыг ашиглан үнэлж дүгнэнэ.

39.2. Ёс суртахуун, үр дүнтэй, нэр хүндтэй ажиллаж байгаа сонгож, томилсон боловсон хүчнээ урамшуулж дэмжих бодлого баримтална.

39.3. Ёс суртахууны зөрчил гаргасан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон, ажлын үр дүн муутай, хариуцлагагүй боловсон хүчинд хариуцлага тооцно.

Гучин наймдугаар зүйл. Намаас сонгуульд нэр дэвшигчийг тодруулах

40.1. Намаас шат шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа анхан ба дунд шатны байгууллагын саналыг харгалзан үзнэ.

40.2. Намаас шат шатны сонгуулвд нэр дэвшигч нь «Намаас сонгогдож, томилогдох гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ»-г зөрчөөгүй байна.

40.3. Намаас сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуур болон бусад асуудлыг Бага чуулганаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

40.4. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар Бага чуулган хэлэлцэж, нууц санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.

40.5. Гүйцэтгэх товчоо УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.

40.6. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар Түмэтийн бага хурал хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.

40.7. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар Мянгатын хурал хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.

40.8. Сумын ИТХ-ын сонгуугвд бопон Хорооны дарга, Хорооны иргэдийн нийгийн хурпын даргаар нэр дэЕшигчийнталаарЗуугынхурапхжалцэж, нууцдар санап хураапг явуупах бөгөөд хамгийн опон санап авсан гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.

40.9. Түмэтийн зөвлөл нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хороонд, Мянгатын зөвлөл аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хороонд, Зуутын зөвлөл сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хороонд тус тус бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)