НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн хурлаар хэлэлцээд доорх саналуудыг гаргаж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна. Үүнд:

1. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд ялангуяа “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар тэдний амьдралын нөхцлийг сайжруулан, өмчилж эзэмшиж байгаа газартаа амины орон сууц барих боломж олгох талаар заасан мөрийн хөтөлбөрийн 1.1.2 болон 2.2.2-дахь заалтыг хэрэгжүүлэх нэрийн дор гэр хорооллыг “олон давхар нийтийн орон сууцны хороолол” болгох ажиллагаа болгон завхруулж, ачааллаа даахгүй болсон суурьшлын бүсийн хүн ам, төвлөрлийг нэмэгдүүлэх бодлогын алдаа гаргаж байгааг хэлэлцэж залруулах асуудлыг энэ удаагийн НИТХуралдаанаар тэргүүн ээлжинд хэлэлцэж тогтоол гаргах шаардлагатай байна.

2. Нийслэлийн өмчийн обьектууд, тэдгээрийн зориулалт, үр ашгийн асуудлыг ажлын хэсэг томилон шалгуулж, цаашид тэдгээрийг хувьчлах, менежментийг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг багтаасан “Нийслэлийн өмч хөрөнгө болон хөрөнгө оруулалтын талаар баримтлах стратегийн баримт бичиг”-ийн төсөл боловсруулан 10 дугаар сарын НИТХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах арга хэмжээг авах шийдвэр гаргах

3. “Урт цагаан”, “Өргөө” зочид буудал зэрэг обьектуудын талаар гаргасан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэл, өмчийн маргааны асуудлыг судлан нэгдсэн хуралдаанд 10 сард оруулан хэлэлцүүлэх

4. Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарын томилгоотой холбогдсон асуудлаар маргаан үл ойлголцол үүсч удсанаас нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт, хяналт сулрахад хүрч болзошгүй байгаа тул энэ асуудлаар засаг дарга болон сангийн яам, ҮТЕГ-ын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг санаачлан 10 сарын 1-ны дотор дахин зөвшилцөн нэг мөр шийдвэрлүүлэх арга хэмжээг НИТХ-ын даргын зүгээс санаачлан хэрэгжүүлэх

5. Төрийн зүгээс эдийн засагт оролцох оролцоог багасгах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит байгууллагуудын бүтэц орон тоо томорч, үйл ажиллагааны давхардал, чирэгдэл нэмэгдэж, ажлын ачаалалын жигд бус нөхцөл үүсч, төрийн удирдлагын үр өгөөж сайнгүй байгаа тул “Төр захиргааны бүтцийн шинэчлэлийг 2014 оноос хийх” ажлын хэсгийг томилон ажиллуулах шаардлагатай байна.

Иймд эдгээр асуудлыг НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн зохих

шийдвэрүүдийг гаргаж өгнө үү

АХЛАГЧ Н.БАЯРАА

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)