НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаяр тэргүүлэгч боллоо

С.Ононбаяр тэргүүлэгч боллоо


НИТХ-ын ээлжит 12-р чуулган яг одоо Хангарьд ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал нь НИТХ-ын тэргүүлэгчдийг өөрчлөх асуудал байв. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга Т.Бат-Эрдэнэ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн бүлгийн дарга Н.Баяраа нар тэргүүлэгчдийг радацийн шугамаар өөрчлөх шийдвэрээ уншиж танилцуулсны дараагаар НИТХ-аас тогтоол гаргаж шинэ тэргүүлэгчдийг албан ёсоор баталлаа. 2013-2014 онд НИТХ-ын тэргүүлэгчдээр С.Ононбаяр, Д.Байдраг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар нар ажиллахаар боллоо. Харин НИТХ дахь Ардын намын бүлэг тэргүүлэгчдээ он дуустал өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн байна. Чуулган одоо түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг тогтоох асуудлаар үргэлжилж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)