НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Төрийн өмчийн барилгуудын түрээсийн үнийг нэмэх асуудлаар хуралдлаа


Өнөөдөр буюу 2013-09-24-ны өдөр 10 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, Д.Хүрэлбаатар, Ц.Энхцэнгэл, П.Батчимэг, Н.Түвшин, Б.Төмөрчулуун, Г.Ганбаяр, Баатархүү, Төмөрчулуун нар оролцлоо.

Хурлаар түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг тогтоох, хог тээврийн хураамж батлах асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг тогтоох тухай асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Т.Батдорж: Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй 25,9 мянган кв.м талбай бүхий 80 гаруй объектыг 370 гаруй иргэн аж ахуйн нэгжид шууд болон дам түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байна. Үүнээс 25 объектыг 120 гаруй иргэн аж ахуйн нэгжид шууд түрээсийн гэрээгээр, 60 гаруй объектыг 220 гаруй иргэн аж ахуйн нэгжид дам түрээсийн гэрээгээр эзэмшүүлж ашиглуулж байна. Түрээслүүлж байгаа барилга байгууламжийг түрээслэгч ямар чиглэлийн үйл ажиллагаагаар ашиглахаас хамаарч түрээсийн ангилал бүрт харилцан адилгүй жишиг доод үнийг мөрдөж ажилладаг. Түрээсийн ангилал тус бүрийг нийт талбайн хэмжээнд эзлэх хувь хэмжээгээр харуулбал:

Нэр төрөл

Обьектын

тоо

Гэрээний

тоо

Талбайн хэмжээ /м2/

Эзлэх

хувь

1

Автограж, агуулах

6

6

928.00

3.58

2

Ажлын байр

10

36

2,205.30

8.50

3

Эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ

14

56

1,890.00

7.29

4

Ахуйн үйлчилгээ, алт мөнгөний дархан

5

25

3,401.87

13.12

5

Боловсролын үйлчилгээ

5

7

249.00

0.96

6

Үйлдвэрлэл

7

11

566.70

2.18

7

Шуудан холбооны тоног төхөөрөмж байршуулах

18

34

491.60

1.90

8

Кафе /пааб/

3

4

469.00

1.81

9

Ресторан

2

2

706.60

2.72

10

Цайны газао

19

26

1.344.00

5.18

11

Худалдаа үйлчилгээ

17

37

537.30

2.07

12

Нийслэлийн Соёлын төв өогөө

1

73

9,872.70

38.06

13

Бусад

10

57

3,275.60

12.63

Нийт

374.00

25,937.67

100.00

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.6-д ...Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн харилцааны газрын саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлуулна... гэж заасны дагуу Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөн “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнэ”-ийг дараах шалтгаануудыг үндэслэн нэмэгдүүлэн батлуулахаар өргөн барьж байна.

1. НИТХТ-ийн 2010 оны 26 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнэ”-ийг өнөөгийн Монгол улсын хэрэглээний үнийн индекс, зах зээлийн үнийн бодит өсөлт, нийслэл хотын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэтэй харьцуулан судалгаа хийсэн. Судалгаанаас харахад Үндэсний Статистикийн хорооны мэдэлээллээр Монгол улсын хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ 2010 онд 13 %, 2011 онд 10,2 %, 2012 онд 14 %- иар, өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ХҮИ-9,4 хувиар өсөөд байгаа бөгөөд 2010-2013 онд ХҮИ-50 гаруй хувиар өсөөд байна.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийг хэлэлцэн батлахдаа нийслэлийн өмчийн эд хөрөнгө, барилга байгууламжийг түрээслүүлэн нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1138,5 /Нэг тэр бум 138 сая/ сая төгрөгөөр баталж, түрээсийн тариф үнийг зах зээлийн үнэ ханштай уялдуулан шинэчлэн тогтоох үүрэг өгсөний дагуу дараах үнийн саналыг гаргалаа.

3. Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн доод үнэ /төг/

Салбарын чиглэл

Түрээсийн төлбөрийн доод үнэ /төг/

1

Боловсрол соёл шинжлэх ухааны салбар

7000

2

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

3000

3 Эрүүл мэндийн үйлчилгээ

7500

4

Спортын чиглэлийн үйл ажиллагаа

5000

5

Үйлдвэрлэл

8000

6

Албан контор /Бүх төрлийн ажлын байр/

11000

7

Санхүү, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, нотариатын үйлчилгээ,ломбард

13000

8

Шуудан, холбооны тоног төхөөрөмж, үйлчилгээ

13000

9

Үсчин, гоо сайхан, ахуйн үйлчилгээ

7000

10

Хими цэвэрлэгээ, алт мөнгөний дархан

10000

11

Ресторан, баар, диско клуб

13000

12

Цайны газар, кафе

8000

13

Бусал хулалдаа. уйлчилгээ

10000

14

Ооон СУУЦ

7000

15

Ап/улах

3000

16

Соёлын Төв өргөө /Хувийн хэвшлийн байпмчлага/

16000

17 Соёлын Төв өогөө /Төсөвт байгүуллага/

11000

18

Улаанбаатар бизнес хөгжпийн төвийн байр,

Нутгийн захиргааны “Хангарьд” ордон

16000

4. [1] Алслагдсан дүүрэг, хороонд байршилтай эд хөрөнгө, түүнчлэн туслах талбайг түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 30 хүртэл хувиар бууруулан тооцож болно.

5. [1] Нийслэлийн өмчит байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшлийн байр талбайг түрээслүүлснээс олсон орлогын 60 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэсэн тогтоолыг төслийг боловсрууллаа. Та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү гэв.

Үүний дараа өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч П.Батчимэг: НӨХГ-аас түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ. Энэ хэдийгээр нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай ч нөгөө талаараа төсвийн зардлыг нэмэх аюултай. Үнийг нэмэхдээ ямар үнийг баримталж энэ үнийг тогтоосон бэ? Ингэснээр захиргааны байгууллагын зардал хэдэн хувиар нэмэгдэх вэ?

Т.Батдорж: төвийн бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон томоохон оффисууд тухайлбал Макс тавер, Скай тавер гэх мэт аж ахуй нэгжүүдийн жишиг үнийн судалгааг авч үзээд одоо бидний түрээсэлж буй үнээ харьцуулахад илт доогуур байсан. Иймч учраас нэмэх шийдвэрийг гаргаж үүн дээр нэмээд ашиглалтын зардлыг мөн авахаар болсон. Төлбөр үүссэнтэй холбоотойгоор төсвийн байгууллагуудын зардал тодорхой хэмжээгээр өснө. Гэхдээ энэхүү нэмэгдсэн тариф ирэх оноос үйлчлэх учраас ирэх оны төсөвтөө шинэ тарифаар тооцож мөнгөө тусгахыг зөвлөсөн албан тоотыг бүх байгууллагад хүргүүлээд байгаа.

Төлөөлөгч Г.Ганбаяр: түрээсийн төлбөрийг нэмэхдээ хувийн хэвсшлийнхний түрээсийн төлбөрийг нэмээд төрийн байгууллагынхныг багаар тогтоосон ялгавартай зүйл ажиглагдаж байна. Татвар төлөгч хувийн хэвшлийнхнийг л улам дарамталж, үүрэх ачааг нь хүндрүүлэх шийдвэрийг гаргаад байх юм. Төр хувийн гэж ялгалгүй адилхан төлбөр авч болдоггүй юм уу?

Т.Батдорж: Өнгөрсөн жил түрээсийн үнийг нэмэх санал гаргатал төсөвтөө хуучин үнээр нь оруулаад баталчихсан учраас ямар ч боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Харин жилээс эхлэн адилхан төлдөг болох учраас төсөвтөө суулгахыг анхаарлуусан.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Түрээсийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд түрээсийн төлбөрөө нэмж байгаа нь цэвэр бизнесийн үйл ажиллагаа шиг харагдаж байна. Төр ингэхэд бизнесийн үйл ажиллагаа явуулж болдог юм уу? Ингэж байхаар түрээслэх гэж ядаад байгаа бүх байгуллагаа хувьчилчихаж болдоггүй юм уу? Байнга л алдагдал хүлээж ачаа болдог тэр газруудыг хувьчилж зарчихаад олсон орлогоор нь метро барих ажлаа санхүжүүлэхэд болохгүй гэх зүйл байхгүй ш дээ. Ирэх жилд бас дахиад л түрээсийн үнээ нэмэх асуудал ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ингэж олон ажил болж байхаар хөрвөх үнийн индекс гаргаж журамдаа оруулчихвал таарна. Бас төрийн байгууллагууд нийслэлийн өмчийн байгууллагуудад хөнгөлтэй үнээр суудаг гэсэн зүйл байна. Ямар хууль журамтай болоод төрийн байгууллагууд хөнгөлттэй үнээр сууж байгааг тайлбарлаад өгөхгүй юу?

Та нарын яриад байга үнэ нэмэх асуудал чинь нийслэлд тус болох гэхээсээ илүүтэйгээр тэрхүү обектуудын эзнээр суусан хэдэн хүнийг тэжээх хэрэгсэл болчих юм шиг л харагдаж байна? За эдгээр асуултуудад товчхон хариулаадах.

Т.Батдорж: Бид бүхэн нийслэлд ачаа болж байгаа 20 гаруй байгууллагыг хувьчлахаар төлөвлөсөн. Мөн хуучин ашиглаж байгаад ашиглахаа больсон нийслэлийн өмчүүдийг нэг бүрчлэн бүртгэж хувьчлахаар бэлтгэж байгаа. Тухайлбал гэр хорооллуудын дунд байсан өрхийн эмнэлэгүдийн байрнуудаас одоо ашиглагдахгүй байгаа олон байр байгаа тэдгээрийг бүртгэж үнэлэх ажлыг явуулж байгаа. Дараагийн асуултанд хариулахад хэдийгээр нийслэлийн өмчит байрнуудад төрийн байгууллага хөнгөлттэй сууна гэсэн хууль дүрэм журам байхгүй ч ингэсээр ирсэн жишиг анхнаасаа байсан болохоор өөрчлөөгүй гэснээр асуулт хариулт дуусаж төлөөлөгчид саналаа хэллээ.

Төлөөлөгч Д.Батбаяр: төр адилхан үйлчилгээ авч байж ялгавартай үнээр суудаг байж болохгүй. Нэг ижил үнэтэй байх ёстой гэж үзэж байна.

Төлөөлөгч Г.Ганбаяр: Би урлаг соёлын байгууллагуудад хүндэтгэлтэй хандмаар байна. Гэхдээ нэг асуудал байна. Тухайлбал СТӨ-ний тайзны түрээсийн асуудлыг энд дандаа орхигдуулж оруулж ирээд байгааг гайхаж байна. Өмнөх жил ч бас тэгж байсан. СТӨ-ний тайзнаа морин хуурын чуулга тоглолт хийх гэхээр олддоггүй. Төр захиргааны байгууллага акц хийе гэхээр цаг байдаггүй. Нийслэлийн өмч гээд заачихсан атлаа нийслэлийнхэнд ямар ч эрх байдаггүй. Харин хошин урлагийнхны өмч шиг л байнга тоглолттой байсаар байгаа. Ингэхэд тэр тайз түрээслэхээр орж ирдэг асар их мөнгө хаашаа ороод байгааг би лав мэддэггүй.. Энийг мэдэх хэрэгтэй. Үнийг нь ч бас тогтоох шаардлагатай гэж бодож байна.

Төлөөлөгч Авирмэд: Үнийн саналыг тогтоох саналыг уншиж байхад баар ресторанд тийм үнээр түрээслэнэ гэсэн зүйл байхыг олж харлаа. НӨҮГ-ын байранд баар ресторан байх шаардлага ер нь байгаа юм уу. Төр бол ашгийн төлөө биш байгууллага тиймээс хувийн хэвшилтэй адилхан үнэ төлж суух нь буруу юм ш дээ. Цаашид төрийн мэдлийн байрнуудад баар байхыг болиулах хэрэгтэй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Нийслэлийн өмчийн 80 том обект байгаа юм байна. Үүний хэд нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр буулгах тогтоол гаргуулсан, хэд нь өнгө үзэмж муутай, үйлчилгээ чанар нь сайжирдаггүй юм гэдгийг эхлээд тогтоох хэрэгтэй. Нийслэлээс жил бүр хөрөнгө гаргаж 1-2 тэрбум төгрөг өгч засуулдаг атлаа түүнээсээ ашиг олдоггүй харин ачаа татаас өгдөг тийм тэнэг бизнес гэж байхгүй. Тиймээс болж өгвөл 80-ууланг нь хувьчлах хэрэгтэй.

Төлөөлөгч Ганболд: Би шагдаррагчаа төлөөлөгчийн саналтай эсэрг саналтай байна. Нийслэлийн бүх байгууллагыг хувьчилж болохгүй. Огт хувьчилж болохгүй обект ч гэж бас байна. Тухайлбал бид төв цэнгэлдэх хүрээлэнгээ хувьчилснаас болоод наадмаа ч хийж чадахгүйд хүрээд байна ш дээ. Ийм завхралыг дахин гаргаж болохгүй. Хувьчилж болох болохгүйгээр нь эхлээд ангилах хэрэгтэй гэв.

Ингээд хороодын гишүүд түрээсийн үнэ нэмэх асуудлыг түр хойшлуулж, 10 –р сарын 25-ны дотор түрээсийн үнэ нэмэх үндэслэл, мөн хувьчлах байгууллагуудынхаа нэрсийг гаргах дүгнэлтийг гаргаж холбогдох хүмүүст үүрэг өглөө.

Үүний дараа хог тээвэрлэлтийн үнэ тарифыг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэв.

Тус асуудлыг нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга, улаанбаатар хотын ерөнхий менежир Бадралт танилцууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон байдаг. Тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т тээвэрлэхэд 1300төг, 21-30км-т 1240төг, 31- 40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төг байхаар баталсан.

Өнөөгийн бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс үүдэн дээрх тарифаар тооцон хог тээврийн үйлчилгээг үзүүлэхэд хог тээвэрлэгч байгууллагуудын хувьд алдагдалд орох байдал үүсээд байна. Учир нь шатахууны үнэ 2009 оноос хойш 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 оноос хойш 75 хувиар тус тус өссөн.

Мөн тус тарифыг үндэслэн хог тээврийн үйлчилгээний тухайн жилийн зардлыг тооцоход жилдээ хүрэлцэхгуй байдал үүсч байгаа нь хог тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Нөгөөтэйгүүр бага тарифаар хог тээвэрлэж алдагдалд орж буй тээвэрлэгч байгууллагуудын зардал мөнгө хүрэлцэхгүй байгаагаас машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, парк шинэчлэлтийг бие даан шийдвэрлэх боломжгүй байгаагаас хуваарийн дагуу цаг хугацаандаа хог ачиж тээвэрлэх үйлчилгээ доголдоход хүрч байна. Улмаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд хогны машин ирээгүй гэсэн шалтгаанаар хог хаягдлаа ил задгай хаях, эзэнгүй хур хог, үүсмэл цэгүүд бий болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна.

Энэхүү хог тээврийн тарифаар байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, нийслэлийн төсөвт хог тээврийн нэмэгдэл зардал /татаас/-ыг тусгахад үндэслэл болгон ашиглах юм.

Хог тээврийн шинэчилсэн тарифыг тооцохдоо 1 рейс буюу дунджаар 3,5тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртлэх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс 1тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцсон болно. Энэхүү тарифыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулсан “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тооцох аргачлал”-д тулгуурлан тооцов.

2009 оны хуучин тарифаар 1 рейс буюу ойролцоогоор 3,5 тонн хогийг 14- 16км-т тээвэрлэхэд 68,250төг байсан бол шинэ тарифаар тооцон 17 км-т 1 рейс буюу 3,5тн хог тээвэрлэхэд 136,850төг болох юм.

Хог тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлснээр жолооч, ачигч нарын цалин нэмэгдэж, машин техникийн засвар үйлчилгээ тогтмолжиж, үйл ажиллагаагаа жигд явуулах боломж бүрдэх юм. Иймд та бүхэн хурлаараа хэлэлцэн дэмжиж НИТХ-ын нэгдсэн чуулганаар батлаж өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Д.Батбаяр: Хогны тээвэрлэлтийн үнийг нэмчихлээр иргэдээс авдаг хогны үнэ нэмэгдэх үү?

Бадралт: Нэмэгдэхгүй.

Л.Шагдаррагчаа: хог тээвэрлэлтийн үнийн судалгааг та нар хийсэн байна. Тус судалгаагаа өртгийн задаргааны нормативаар хийсэн үү? Үнийн задаргааны нормативаар хийсэн үү? Мөн ингэснээр хог тээвэрлэгч байгууллагын ашгийн хувь хэд болох вэ?

Бадралт: Бид үнээр бус өртгөөр тооцож хэмжилтийг хийсэн. Хог тээвэрлэлтийн үнийг индексээр тооцох томьёог та бүхнээр батлуулснаар үнэ тарифыг жил бүр өөрчлөх шийдвэр гаргуулахгүй байх бөгөөд хоёр хувьсагч нь өөрчлөгдөх бүрт тээвэрлэх зардал нь дагаж хувьсах учиртай юм.

Төлөөлөгч Амарбаясгалан: Та бүхний оруулж ирсэн материалыг харж байхад хог тээвэрлэлтийн үнэ хуучнаасаа нэг дахин өссөн байна. Өмнө нь ямар алдагдалтай ажилладаг байсан болоод ингэж огцом нэмэхэд хүрсэн бэ?

Бадралт: Орон сууцны дундах хог бол алдагдалгүй яг хэвийн ажиллаад эхэлсэн харин гэр хорооллын хувьд 30 хувийн алдагдалтай ажиллаасар байгаа.

Л.Шагдаррагчаа: Та бүхэн томьёогоо гагцхүү өсөх л зарчмаар гаргажээ. Цаашид бас хувьсагчаас хамааран буурах аргачлалыг ч гэсэн оруулж ирээрэй гэснээр хуралдаан төгслөө. Уг асуудлуудыг 09-р сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)