НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаярыг НИТХ-ын тэргүүлэгчээр өргөн барина

С.Ононбаярыг НИТХ-ын тэргүүлэгчээр өргөн барина

2013-09-16-ны өдөр НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хуралдлаа. Тус хуралдаанаар радацийн шугамаар тэргүүлэгчийг солих асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа нар оролцлоо. Хурлын эхэнд төлөөлөгч Л.Шагдаррагчаа “Манай бүлэг өмнөх чуулганы үеэр хуралдахдаа Д.Батбаярыг он дуустал тэргүүлэгч хэвээр нь байлгахаар тохирсон. Гэвч НИТХ-ын дэгийн 7.6-д заасны дагуу радацийн шугамаар тэргүүлэгчээ өөрчилнө үү гэсэн албан бичгийг хурлын дарга Д.Баттулга бидэнд ирүүлсэн тул энэхүү хурлыг хийж байна. Миний хувьд тэргүүлэгчид энэ удаад өөрийгөө нэр дэвшүүлэхгүй. Учир нь би Барилга хот байгуулалт дэд бүтцийн хороог даргалж байгаа, дээр нь өөрийнхөө ажлыг хийж гүйцэтгэхээс эхлээд зав зай муутай учраас нэрээ татаж байна. Харин Н.Баяраа, С.Ононбаяр гэсэн хоёр залуугийнхаа аль нэгийг нь тэргүүлэгч болговол яасан юм гэсэн санал гаргаж байна.” гэв.

Д.Батбаяр: Миний хувьд 2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан. Хоёр залуугийн маань хэн нь ч болсон адилхан амжилт хүсье” гэв.

Бүлгийн дарга Н.Баяраа: Миний хувьд бүлгийн даргын албан тушаалыг эрхэлж байгаа учраас энэ удаагийн тэргүүлэгчээр С.Ононбаярыг сонгох хүсэлтэй байна гэснээр санал дэмжигдэж С.Ононбаярыг тэргүүлэгч болгох асуудлыг 100 хувийн саналаар шийдвэрлэж бүлгийн хурлын шийдвэрийг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүллээ. Ингэснээр 2013-09-26-ны өдөр болох НИТХ-ын 13-р нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар боллоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)