НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Налайхчууд Н.Удвалыг ерөнхийлөгчөөр сонгоно

Налайхчууд Н.Удвалыг ерөнхийлөгчөөр сонгоно

2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал уулзлаа.  Өглөө эртлэн тус дүүргийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар очсон түүнийг Налайхын иргэд сонгогчид, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа нарын тэргүүтэй хүмүүс хүлээж авсан юм.   Тус дүүргийн иргэд Н.Удвалыг шударга ёс, үнэний дуу хоолой болно хэмээн үзэж, түүнд 100 хувь саналаа өгөхөө   илэрхийллээ. Н.Удвал  тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзав. Энэ тухайгаа тайлбарлахдаа   “Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч байна. Нөгөө хоёр нэр дэвшигч бүх аймгийг онгоц хөлөглөн тойрч байна. Миний хувьд машинаар 14 аймгийг тойрч сурталчилгаагаа хийгээд явж байна. Ингэснээр ард түмнийхээ татварын мөнгийг хэмнэх сэтгэл минь байгаа. Эх хүн эх орондоо үргэлж үнэнч байх ёстой” хэмээн хэллээ.

        Үүний дараа тэрээр өөрийг нь ирнэ хэмээн хүлээж, хэзээ ирэх бол гэж харуулдаж байсан Налайх дүүргийн, иргэд сонгогчиддоо талархал илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус дүүргийн иргэд түүний мөрийн хөтөлбөрөө ярьж байгааг телевизээр харсан. Өөрийнх нь амнаас сонсч, асуух зүйлүүдээ тодруулж авахыг хүсч байсан. Мөн Налайхчуудын хүсч, хүлээж ирсэн шударга ёсыг гол уриагаа болгосон учраас түүнийг 100 хувь саналаар сонгоно гэдгээ илэрхийлж байлаа.

        Үүний дараа Н.Удвал Налайх дүүргийн ахмад настан Зайнулдай гуайнд зочиллоо. Тэднийх Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэйг  халуун дотноор хүлээн авсан төдийгүй казах үндэсний хувцас бэлэглэв. Үзмэн  ягаан өнгөтэй дээл сайхан зохисноос гадна яг таарч байлаа. Н.Удвал  хариу талархал илэрхийлээд “Сайхан сэтгэлээ шингээж оёсон дээлийг тань Баян-Өлгийн иргэд, сонгогчидтой уулзахаар явахдаа заавал өмсөнө” гэв. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)