НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Хүүхдүүд өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлуудаар хуралдана

Хүүхдүүд өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлуудаар хуралдана


2013-05-14-өөс 05 дугаар сарын 23-ны хооронд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн засаг даргын эдийн засаг нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо нар хамтран анх удаагаа “Мини парламент” арга хэмжээг зохион хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээг налайх дүүргийн хэмжээнд байгаа хүүхэд залуучуудын дунд тулгамдаж буй асуудлыг тэдний төлөөллөөр дамжуулан гарган ирж, улмаар ИТХ-д болон дүүргийн удирдлагад шууд хүргэх замаар шийдвэрлэх, оновчтой гарцыг тодорхойлох, хүүхэд залуучуудад улс төрийн соёлыг олгоход зорилгоор хийж байгаа бөгөөд хүүхдүүд өөрсдөө чуулж, өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлыг хуралдан гаргаж ирэх юм байна.

Хүүхдүүдийн анхдугаар чуулганд тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг

1. "Голомт" цогцолбор сургууль - 4

2. "Эрдмийн Оргил" цогцолбор сургууль - 4

3. "Чандмань" цогцолбор сургууль - 4

4. 119-р лаборатори сургууль - 4

5. Албан бус боловсролын төв - 3

6. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв - 3

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд - 3 шилдэг 25 хүүхэд оролцож байгаа бөгөөд өчигдөр тэдгээр хүүхдүүд НИТХ-ын чуулганы танхим, хүндэтгэлийн танхим, УИХ-ын чуулганы танхимуудтай танилцах уулзалтыг хийж, Нийслэлийн засаг дарга, төлөөлөгчид УИХ-ын гишүүдтэй ярилцаж, дурсгалын зургаа татуулсан байна. Харин хүүхдүүдийн анхдугаар чуулган энэ сарын 29-нд Налайх дүүргийн ЗДТГ-ын хуралдааны танхимд 11 цагаас болох юм байна. Чуулганаар тус дүүргийн хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаад байгаа гол асуудлуудаа хэлэлцэж, түүнийг нь шийдвэрлэхэд эцэг эхчүүд, нутгийн төр захиргааны байгууллагаас хэрхэн дэмжих хэрэгтэй байгаа талаар хуралдаж тогтоол гаргах юм байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)