НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАНА

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАНА

 Өнөөдөр буюу 2013-05-24-ны өдөр Төр, Захиргааны 1-р байрны А зааланд 11 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Шашны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Клиникын нэгдүгээр амаржих газрыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай, НИТХ-ын тэргүүлэгчдийн тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн тухай, Шагнах тухай, НИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааныг зарлах тухай асуудлуудаар хуралдана. Дашрамд дуулгахад НИТХ-ын тэргүүлэгчид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан барих зориулалтаар дайрга ашиглах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хар шороон хөрсийг ашиглах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах талаар хуралдах аж.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)