НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар уулзалт боллоо

Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар уулзалт боллоо


2013-05-17-ны өдөр төр, захиргааны 1-р байранд Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар уулзалт боллоо. Уулзалтанд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, СБД-ийн төлөөлөгч Д.Эрдэнэбат, ЧД-ийн төлөөлөгч Ц.Содхүү, Ү.Тэгшбаатар, БГД-ийн төлөөлөгч Н.Буянжаргал, М.Амартүвшин, ХУД-ийн төлөөлөгч Долгормаа, СХД-ийн төлөөлөгч Б.Цолмон, Налайх дүүргийн төлөөлөгч Ж.Хатанбаатар, Д.Цогоо, БЗД-ийн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Н.Бүргэдээ нарын хүмүүс оролцлоо. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс санаачлан зохион байгуулсан тус анхдугаар чуулганыг нээж бүлгийн дарга Н.Баяраа хэлсэн үгэндээ “НИТХ, дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоорондоо нягт уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж, харилцан туслалцаж нийслэл хотоо хөгжүүлэх, нам эвслээ батжуулах ажилд зорилгын дор уулзалдаж улиралдаа нэг удаа уулзалдаж зөвлөлдөж байх, цаашид хийх ажлуудаа хамтран төлөвлөх зорилтыг дэвшүүлж энэхүү уулзалтыг хийж байна. 2012 оны НИТХ-ын сонгуулиар манай “шударга ёс” эвсэл нийслэл хотынхоо 117815 иргэний санал буюу нийт сонгогчдынхоо 22,77 хувийн саналыг авч, итгэл найдварыг тээж сонгогдсон. Энэ бүх сонгогчдодоо 4 жилийн дараа бид бүхэн тайлангаа тавьж, хийсэн ажлаа тайлагнах нь зүй ёсны хэрэг юм. Энд цугласан та бүхэн өөрсдийн санаа бодлоо нээлттэй хэлэлцүүлж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлнэ үү.” Гэв. Анхдугаар уулзалтанд ирсэн төлөөлөгчид бид бүхэн ингэж уулзаж, ярилцаж санал бодлоо солилцох шаардлага байсан. Харин НИТХ-ын төлөөлөгчид маань энэхүү уулзалтыг хийж байгааг бид талархан хүлээж авсан. Цаашид бүх чиглэлээр хамтарч ажиллахдаа таатай байх болно гэсэн юм. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)