НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаяр: Ахмадуудын байрыг өв залгамжлуулах хэрэгтэй

С.Ононбаяр: Ахмадуудын байрыг өв залгамжлуулах хэрэгтэй

Сүүлийн үед ахмадын орон сууцны асуудал нилээд шуугиан тарьж байна. Өмнөх  Засгийн газрын санаачилсан 100 мянган айл орон сууц хөтөлбөр энэ Засгийн газарт төсөв мөнгөний асуудлаас болж хойшлогдож, зарим хашаа байшингаа барьцаалсан иргэд орох оронгүй болцгоосон. .Одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй байтал ахмадын 4000 айлын орон сууцны асуудал дээрээс нь нэрмээс болж нэмэгдлээ. Ахмадын 4000 айлын орон сууцад орохоор захиалга өгсөн настангууд байраа үр хүүхдээ өвлүүлэн үлдээх боломжгүй бөгөөд насан өөд болтлоо тэндээ түрээсээр амьдрах нөхцөлтэй юмаа. Тухайн өндөр настан мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд дараагийн өндөр настанд шилжин түрээсэлэгдээд явах юм. Иргэдийн Хурлын төлөөлөгч С.Ононбаяр үүнийг эсэргүүцэж, энэ нөхцлөө эргэж харж, ахмадуудад олгох орон сууцаа үр хүүхэддээ үргэлжлүүлэн өвлүүлэх боломж олгооч гэдэг хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад ханджээ. Мөн тэрээр бас нэгэн асуудлыг хөндсөн нь 76 айлын орон сууц барих захиалга авсан “Тэмүүлэн баатар” ХХК–ний тэрхүү барих орон сууцны газрын зөвшөөрлийг Нийслэлийн Тамгын газар  хүчингүй болгосноор 76 өрхийн 400-500 гаруй иргэд 1 тэрбум 670 сая төгрөгний хохирол учраад байгааг ярилаа. Байдаг бүхнээ зарж, банкны зээлд хамрагдсан эдгээр иргэдийн хохирол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Хохирсон иргэд НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн хорооны дэд дарга  С.Ононбаярт ханджээ. Тэрээр энэ асуудлаар хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИХ-ын дарга Д.Баттулгад удаа дарааалан  хандсан ч одоог хүртэл шийдэж өгөөгүй хүлээгдсээр байгаа юм байна.  С.Ононбаярын хотын удирдлагуудад тавьсан гол асуудал бол ”76 айлын орон сууцны газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын захирамжаар өөрсдөө хүчингүй болгочихоод эдгээр хохирогчийн асуудлыг яагаад шийдэж өгөхгүй байгаа юм бэ. Ард иргэдээ хохироож  байраар улс төржихөө болиочээ” гэсэн утга бүхий албан бичгээ илгээжээ.  Мөн тэрээр хохирсон 500 гаруй иргэдийнхээ төлөө туушдаа тэмцэхээ хэлсэн юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)