НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ /ТӨСӨЛ/

Архигүй цэнгээний газар” байгуулах тухай

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 1.7 дахь заалт, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны ........тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн “Архигүй цэнгээний газар”-ыг дүүрэг бүрт 1-2 цэгт байгуулан ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Хоёр. “Архигүй цэнгээний газар-ыг шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Архигүй цэнгээний газрын ажиллах журам”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай

             Гурав.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,шагнал урамшуулалд зарцуулагдах хөрөнгийг төсөвт тусгаж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

ДАРГА Д.БАТТУЛГА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн ....... оны

... ... тогтоолын хоёрдугаар хавсралт

“АРХИГҮЙ цэнгээний ГАЗАР” ШАЛГАРУУЛАХ ажлыг

 зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн дарга Б.Бадрал Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд   Захирагчийн ажлын албаны дарга

Нарийн бичгийн дарга О.Нарантуяа Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

Гишүүд: Д.Хүрэлбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч

Ж.Энхтөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн ахлах                                            мэргэжилтэн

Б.Түвшинтөгс      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга

С.Туул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Д.Батжаргал Нийслэлийн Цагдаагийн газрын дарга

М.Ням-Очир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Я.Бадмаа Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн

“АРХИГҮЙ ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР” АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Үндэслэл

1.1. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аюулгүй орчинд амрах, алжаал тайлах “ Архигүй цэнгээний газрын үйл ажиллагаа, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавихад энэхүү журмыг баримтлана.

1.2 Архигүй цэнгээний газар нь Монгол улсын холбогдох хууль

тогтоомж, дүрэм журам, Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн

шаардлага MNS 4946:2005 стандартын хүрээнд хүнсний аюулгүй

байдлыг хангаж ажиллана

1.3 Архигүй цэнгээний газар нь 100–аас дээш хүүхэд залуучуудад бүжиг явуулах талбай бүхий инженерийн төвлөрсөн буюу хэсгийн шугам сүлжээнд холбогдсон барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байртай, үйлчилгээний онцлогийг тусгасан бүжгийн талбай, дуу хөгжмийн шаардлагатай тоног төхөөрөмжтэй байна.

1.4 Архигүй цэнгээний газар нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын дагуу тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагааг явуулна.

1.5 Архигүй цэнгээний газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан цагийн хуваарийг

мөрдөж ажиллана

1.6 Архигүй цэнгээний газар ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллага

нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа 5-аас

доошгүй жил явуулсан болон залуучуудад соёлын үйлчилгээ явуулах,

зөв боловсон үйлчлэх туршлагатай байна.

Хоёр. Тавигдах шаардлага

2.1   “Архигүй  цэнгээний газар” нь   коктейл, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, хоол, амтат хоол /десерт/, жимсний зүйлийн өргөн сонголтоор үйлчилнэ.  

2.2. “Архигүй цэнгээний газар” үйлчлүүлэгчдийн орох хэсэгт агаарын хэвийн солилцоог хангах ердийн болон механик салхивчтай байж Захирагчийн ажлын албанаас баталсан загвар зургийн дагуу хийгдсэн, нэг загварын эмблем бүхий гэрэлтүүлэг бүхий хаягтай байж гадна орчны тохижилт, ногоон байгууламжтай байна.

2.3 “Архигүй цэнгээний газар” ажиллуулах аж ахуй нэгж нь цагдаагийн болон гэрээт хамгаалалтын газартай гэрээ байгуулах, хяналтын камер, дохиоллын систем суурилуулах зэргээр аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлсэн байна.

2.4 Ажил үйлчилгээндээ дуудлагаар үйлчлэх такси үйлчилгээ бусад нэмэлт үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

2.5 Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх гурвалсан гэрээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар,тухайн аж ахуйн нэгжийн удидах албан тушаалтантай хийнэ

2.6 “Архигүй цэнгээний газар” ажиллуулах хуулийн этгээд нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, орон нутгийн удирдлагаас гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчсөн, оршин суугчдаас үйлчилгээний талаар ноцтой санал гомдол ирж тэр нь нотлогдсон тохиолдолд зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хүчингүй болгоно.

2.7 Хүчингүй болгосон “Архигүй цэнгээний газар”-ын зөвшөөрлийг дахин олгохгүй

Гурав Архигүй цэнгээний газрын чиг үүрэг

3.1 Архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилсан үзүүлэн таниулах материал, зурагт хуудсыг ил тод харагдахуйц газар байрлуулсан байх.

3.2 Үйлчлүүлэгчдэд 1 удаа пиво 660 мл, дарс 100 мл-ээс ихгүй хэмжээгээр олгохыг зөвшөөрөх бөгөөд согтууруулах ундааны агууламжгүй пиво, дарсыг үйлчилгээний цэсэндээ оруулсан байх.

3.3 Архины хэрэглээнээс татгалзах, эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх, алжаал тайлахыг уриалсан тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан байх.

3.4 Хүүхэд, залуучуудад зориулсан тоглолтын хөтөлбөр, үзүүлбэртэй байх.

3.5 Үйл ажиллагаандаа үйлчлүүлэгчдийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж үйлчлүүлэгчдийн тоог /хүүхэд залуучууд, насны ангиллаар/ гарган үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээнд өгөх үнэлгээг судлан үйлчилгээгээ сайжруулахын тулд юуг анхааран ажиллах талаар санал, зөвлөмж боловсруулж өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж ажиллах.

Дөрөв. Шалгаруулах болзол

4.1. Нийслэлд “Архигүй цэнгээний газар”-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

4.2 Нийслэлийн Засаг даргын Захирамжаар болзлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна.

4.3 Томилогдсон ажлын хэсэг болзолт уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

4.4 Уралдаанд оролцох аж ахуйн нэгж, байгууллага нь хүсэлт, холбогдох материалыг жил бүр заасан хугацаанд ажлын хэсэгт ирүүлнэ.

4.4.1 Уралдааныг шалгаруулах үе шат, түүнийг дүгнэх

Уралдааныг хоёр жилд нэг удаа 2 үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:

I үе шат: Жил бүрийн 11 дүгээр сарын 01-15-ны хооронд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг

шалгаруулалт явуулна. Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагын материалыг дараагийн шатны ажлын хэсэгт ирүүлнэ.

II үе шат: Нийслэлийн ажлын хэсэг дүүргээс шалгарсан аж ахуйн нэгжийн материалтай танилцан, үйл ажиллагааг газар дээр нь очиж үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор шалгаруулж, дүнг гаргана. Үнэлгээг 1-5 хүртлэх оноогоор дүгнэнэ.

4.4.2 Шагнал, урамшуулал

4.4.3 Жил бүр болзол хангасан, үйл ажиллагаа нь тогтворжсон гурван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж цуваагаар байр эзлүүлэн эхний 3 байрыг мөнгөн шагналаар урамшуулна.

1-р байр 1. Өргөмжлөл 50.000.000 төгрөг

2-р байр 1. Өргөмжлөл 40.000.000 төгрөг

3-р байр 1. Өргөмжлөл 30.000.000 төгрөг

4.4.4 Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

4.4.5 Болзолт уралдаанд шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилна.

4.4.6 Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлттэй зээл”-д зохих журмын дагуу хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

Танилцсан: Улаанбаатар хотын Ерөнхий

менежер бөгөөд Захирагчийн

ажлын албаны дарга Б. Бадрал

Хянасан: ХХҮХ-ийн дарга О.Нарантуяа

Боловсруулсан:

ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Я. Бадмаа

Г. Золбоо

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)