НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ТӨСӨЛ/

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

2. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт

3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, төлбөр төлөх

4. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих

5. Согтууруулах ундаа худалдах,түүгээр үйлчлэхийг хориглох

6. Аж ахуйн нэгж, байгууллагын чиг, үүрэг

Тогтоолын 2 дугаар хавсралт

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгохыг хориглосон байршил.

Тогтоолын 3 дугаар хавсралт

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх аж ахуйн

нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ-

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллага нэгэн адил мөрдөж ажиллана.

1.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр энэ журмаар зохицуулна

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага,

бүрдүүлэх баримт

2.1 Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага:

2.1.1 Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн хүнсний бөөний худалдааны төв, их дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, ресторан, баар, кафе нь Монгол Улсын “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946”, стандартуудын шаардлагыг 90-ээс дээш хувь хангана.

2.1.2 Тусгай зөвшөөрөл авах газар нь холбогдох хууль тогтоомжоор хориглоогүй байршилд байна.

2.1.3 Орон сууцны зориулалтыг өөрчлөн ажил үйлчилгээ явуулахаар зориуд тохижуулж, шийдвэр гаргуулсан эсхүл анхны зориулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн хүнсний дэлгүүр, ресторан, кафе нь худалдаа, үйлчилгээний газрын стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан тохиолдолд оршин суугчдын 100 хувийн саналыг авсан байна.

2.1.4 Аж ахуйн нэгж байгууллагууд нь шинээр үйл ажиллагаа эхлэхдээ хөрөнгө оруулалт хийхийн өмнө харъяа дүүргийн ЗДТГ-ын худалдаа, үйлчилгээний хэлтсээс мэргэжлийн зөвлөгөө авна.

2.2 Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хаяглан дараах бичиг баримтын хамт албан бичгээр болон онлайн үйлчилгээгээр ирүүлнэ.Үүнд:

2.2.1Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /Эрхлэх үйлчилгээний төрөл,оноосон нэр, байрлах хаяг, харилцах утас, факс тодорхой дурьдах/

2.2.2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/

2.2.3 Мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлт /хуулбар/

2.2.4 Харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт /хуулбар/

2.2.5 Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ

Гурав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, төлбөр төлөх

3.1 Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн эрх хэмжээний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргана.

3.2 Ерөнхий менежерийн дэргэд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох талаар санал дүгнэлт боловсруулах шийдвэрлүүлэх ажлын хэсэг ажиллана.

3.3 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:.

3.3.1 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл

үйлчилгээний хэлтсийн дарга

3.3.2 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа

үйлчилгээний хэлтсийн худалдаа хариуцсан мэргэжилтэн

3.3.3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа

үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудал

хариуцсан мэргэжилтэн

3.3.4 Нийслэлийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх

тасгийн ажилтан

3.3.5 Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн

ажилтан

3.3.6 Мэргэжлийн холбоодоос төлөөлөл татан оролцуулж болно.

3.4 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь мэргэжлийн байгууллагатай хамтран хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах санал дүгнэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд оруулж шийдвэр гаргуулна.

3.5 Хүнсний бөөний худалдааны төв, мх дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, ресторан, баар, кафе, цэнгээний газар зэрэг үйлчилгээний чиглэлээр тухайн ажлын байранд энэ журмын 2.1 –д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэг, байгууллагад тусгай зөвшөөрлийг олгоно.

3.6 Тухайн ажлын байр нь худалдаа үйлчилгээний улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тухай стандартын хуудас дүгнэгдсэн, улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлттэй боловч Нийслэлийн Засаг дарга, түүний ажлын албанаас баримталж буй бодлого, чиг үүрэг, хот төлөвлөлт зэрэг холбогдох асуудалд нийцээгүй нөхцөлд тусгай зөвшөөрөл олгохгүй.

Дөрөв. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх,

хүчингүй болгох, хяналт тавих

4.1 Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч тус тус хяналт тавина.

4.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрсөн, зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаа, хяналт, татварын байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ирүүлсэн санал нь үндэслэлтэй эсэх нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

4.3 Тусгай зөвшөөрлийг бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд зөвшөөрлөө аваагүй буюу сунгалтыг хугацаанд нь хийлгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

4.4 Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай мэдээллийг 3 хоногийн дотор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаа, нийслэлийн Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт албан бичгээр мэдэгдэнэ. Мөн Вэб сайтад тавьж олон нийтэд мэдээлнэ.

4.5 Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлах зэрэг нийтийг хамарсан захирамж, тушаал гарсан үед захирамжийн биелэлтийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

4.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь согтууруулах ундаа тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах түүгээр үйлчлэх ажилд 21 нас хүрээгүй хүн авч ажиллуулсан, 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд үйлчилсэн, зайлшгүй мөрдөгдөх дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Энэ зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

4.7 Тусгай зөвшөөрлийн эрх нь түдгэлзсэн аж ахуйн нэгжийн эрхийг сэргээх асуудлыг 3 сарын дотор авч хэлэлцэхгүй бөгөөд энэ хугацаанд зөрчлөө арилгасан тохиолдолд журмын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, хотын Захирагчийн ажлын албанд хандаж болно.

4.8 Тухайн ажлын байранд удаа дараа зөрчил гаргаж тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж, байгууллага нэрээ өөрчлөн хүсэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

Тав. Согтууруулах ундаа худалдах,түүгээр

үйлчлэхийг хориглох

5.1 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хориглосон газарт болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй газар, ажлын байрны дүгнэлтэд тусгасан ангиллаас өөр ангиллаар тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

5.2 Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь зөвхөн зөвшөөрөгдсөн байршилд үйл ажиллагаа явуулах бөгөөд баяр ёслол, биеийн тамирын уралдаан тэмцээн, аялал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиогдож байгаа газар, зах, түрээсийн лангуу, тасаг, түргэн үйлчилгээний цэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

5.3 Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,17 дугаар зүйлийн17.1.7 заалтыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохыг хориглоно.

5.4 Шинээр орон сууцны зориулалт өөрчлөн ажил, үйлчилгээ явуулах хүсэлт ирсэн тохиолдолд “Орон сууцны тухай ” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 –ийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

5.5 Согтууруулах ундаа худалдах болон үйлчлэх тогтоосон цагийн хуваарийг зөрчиж худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглоно.

5.6 Дэлгүүр, ресторан, баар, кафе болон зочид буудалд 21 нас хүрээгүй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй бөгөөд уг байранд гаднаас авч орсон согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглүүлэхийг хориглоно.

5.7 Аж ахуйн нэгж, иргэд нь аливаа албан тушаалтны бичиг, аман шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.8 Бөөний худалдааны төв, хүнсний дэлгүүрт битүүмжлэл алдагдсан согтууруулах ундаа худалдаалахыг хориглоно.

5.9 Хүсэлт гаргасан аж ахуйн нэгж нь ханан пийшин болон ил задгай зуухаар халаалтын асуудлыг шийдсэн тохиолдолд согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохгүй.

5.10 Аж ахуйн нэгж нь хүнсний аюулгүй байдал баталгаагүй, жишиг үнээс доогуур үнэ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох ба уг заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин зөвшөөрөл олгохгүй байх.

5.11 Худалдаа, үйлчилгээний газрууд нь тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх зөвшөөрлийг худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж дахин олгохгүй байх

5.12 Худалдаалж буй согтууруулах ундааны хэмжээ нь хүнсний бараа бүтээгдэхүүний 10 хувиас ихгүй байна.

5.13 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авснаас бусад аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

5.14 Ил болон далд хэлбэрээр согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрхэлдэг аж ахуйн нэгжийн лого тэмдэг, согтууруулах ундааны сурталчилгаа /зураг/ байршуулан, сурталчлахыг хориглоно.

5.15 Иргэд, албан тушаалтан ажлын байранд ажил үйлчилгээ эрхэлж буй үедээ согтууруулах ундаа хэрэглэх бусдад хэрэглүүлэхийг хориглоно.

5.16 Худалдаа, үйлчилгээний барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагатай зөвшилцсөн зураг төсөл, дүгнэлтийн дагуу гүйцэтгээгүй, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжинд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Зургаа Аж ахуйн нэгж, байгууллагын чиг, үүрэг

7.1 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ журмын дагуу авсан аж ахуйн нэг, байгууллага нь дараах гол үүргийг хүлээнэ:

7.1.1 Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүрэг бүхий лаборторийн шинжилгааний дүгнэлттэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

7.1.2 Импортоор оруулж ирсэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхдээ чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй бүтээгдэхүүнээр үйлчилнэ.

7.1.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаатай холбогдох хууль, тогтоомж, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөжзөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах, үйлчилгээний цагийн хуваарийг баримт

7.1.4 Мэргэжлийн байгууллага, улсын байцаагч, цагдаагийн ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх,галын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах

7.1.5 Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолдаж ахуйн нэгж, байгууллага нь зохих хугацаанд хүсэлтээ гаргаж зөвшөөрлийн хугацааг сургуулах, хэрэв тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа дууссан бол сэргээлгэх хүсэлтээ гаргах эрх эдэлнэ.

7.1.6 Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах .

7.1.7 Согтууруулах ундааг хэвлэл,мэдээлэл, хаяг, лого ашиглан сурталчилж, худалдах, түүгээр үйлчлэхгүй байх .

Танилцсан: Улаанбаатар хотын Ерөнхий

менежер бөгөөд Захирагчийн

ажлын албаны дарга Б. Бадрал

Хянасан: ХХҮХ-ийн дарга О.Нарантуяа

Боловсруулсан:

ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Г. Золбоо

/Төсөл/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн ......... оны

……. дугаар тогтоолын хавсралт

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ХОРИГЛОХ БАЙРШИЛ

1. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, оюутан сурагчдын дотуур байр болон хичээлийн байр, клиник эмнэлэг, амбулатори, сувилалын байрны орчим

2. Үйлдвэр, төмөр зам, нисэх буудлын зориулалтын бус байр, авто тээвэр, шалган бүртгэх товчоод болон шатахуун түгээх станцын байр.

3. Бүх төрлийн хүнсний биш бараа худалдаалдаг худалдааны төв/зах/-ийн үйлчилгээний танхим буюу түрээсийн лангуунд

4. Нийслэлийн гудамж, талбай, гэр хороололын айлын хашаанд байрласан түргэн үйлчилгээний цэг, мухлаг

5. Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр

6. Орон сууцны нэгдүгээр давхар болон суурийн давхарт баар, цэнгээний газарт

7. Хоол үйлдвэрлэлгүй /гал тогоогүй/ дан билльярд, караоке, г.м чиглэлээр үйлчилдэг үйлчилгээний газар

8. Хотын төвийн барилгажилт бүхий газар байрласан дэд бүтэц нь шийдэгдээгүй барилга байгууламж

/Төсөл/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн ......... оны

……. дугаар тогтоолын хавсралт

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДДАГ БОЛОН ТҮҮГЭЭР

ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АЖИЛЛАХ

ЦАГИЙН ХУВААРЬ

Худалдаа үйлчилгээний цэгийн төрөл

Ажиллах цаг

Эхлэх цаг

Хаах цаг

1

Хүнсний худалдаа

08.00

24.00

2

Зоогийн газар

07.00

24.00

3

Баар /шоу тоглолт, диско клуб, караоке, зэрэг нэмэгдэл үйлчилгээтэй баар/

15.00

24.00

4

Кафе

10.00

24.00

Гурав. Худалдаа үйлчилгээний газруудын нэр томъёоны ойлголт

3.1 “Их дэлгүүр”-1001-2500 м2 хүртэл худалдааны танхимын талбайтай, /орон нутагт 1000 м2-аас доошгүй/ 10000-аас дээш нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь иж бүрэн төрөлжүүлж, жижиглэнгийн үнээр худалдаалдаг үйлчилгээний газар

3.2 “Хайпермаркет”-2501 м2-аас дээш худалдааны танхимын талбайтай, 20000 дээш нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааг борлуулж үйлчилдэг, хэрэглэгчийн хэрэгцээг нэг цэгээс хангахаар төлөвлөн зохион байгуулагдаж баригдсан нэг цэгийн үйлчилгээний газар

3.3 “Супермаркет”-501-1000 м2 хүртэл худалдааны танхимын талбайтай 10000-аас дээш нэр төрлийн хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ариун цэвэр, гоо сайхны бараа, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний төрөлжүүлсэн тасгуудтай өөртөө үйлчлэх дэлгүүр

3.4 “Минимаркет”-41-200 м2 хүртэл худалдааны танхимын талбайтай, сав баглаа боодол бүхий өргөн хэрэглээний барааг жижиглэнгийн үнээр худалдаалдаг, өөртөө үйлчлэх лангуу бүхий дэлгүүр

3.5 “Дэлгүүр”- 41-500 м2 хүртэл худалдааны танхимын талбайтай уламжлалт лангууны зохион байгуулалттай, өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн жижиглэнгийн үнээр борлуулдаг газар

3.6 “Бөөний худалдаа”-Хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаа эрхлэгчдэд олон тоогоор багцалж бөөний үнээр худалдах үйл ажиллагаа

3.7 “Жижиглэн худалдаа”-Хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгийн үнээр худалдах үйл ажиллагаа

3.8 “Ресторан”-Нарийн ажиллагаа шаардах олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоол үйлдвэрлэж хэрэглэгчийн тав, тухтай амарч, хооллох нөхцлийг хангасан дээд зэргийн үйлчилгээ зохион байгуулдаг хоолны газар

3.9 “Баар”-нь шулуун, тах, долгион, нум хэлбэрийн өндөр лангуу, түүндээ тохирсон босоо сандал, ханын гоёмсог шүүгээ, тавиур, гэрэлтүүлэг, хундага, жүнз өлгөх дэгээ, хоногтой дүүжин тааз, үйлчилгээний тохилог танхим, тусгай кабин, энгийн боловч гоёмсог хийцтэй намхан жижиг ширээ, сандал, буйдан, хөгжим болон гэрэлтүүлгийн төхөөрөмж, хэрэгсэл бүхий хоолны газар. Бааранд төрөл бүрийн ундаа, шимүүс /коктейль/, хөнгөн зууш, амтат/десерт/-ны зүйлээр үйлчилнэ.

3.10 “Кафе”-нь хэрэглэгчдийн амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан хоолны газар бөгөөд ресторанаас ялгаатай нь үйлдвэрлэж борлуулах хоол, зуушны нэр төрөл харьцангуй хязгаарлагдмал гол төлөв төрөлжсөн болон захиалгат хоол, зууш, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн ундаа, ялангуяа цай, кофе, хөөрүүлсэн сүү, халуун шоколад гэх мэт халуун ундааны зүйлээр үйлчилнэ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Suvdaa (зочин)

Iim zuvshuurultei aj ahuin negj turuuslej bsan bairnaasaa uur gazar shiljsen tohiodold yah ve shine bairshil deeree dahin avah uu yah ve

иргэн (зочин)

архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнд архи согтууруулах ундаа зарахгүй байх заалт бий юу. Мөн орон сууцны хотхон доторхи жижиг дэлгүүр согтууруулах ундаа худалдах эрх байдаг уу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)