НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААС БОЛЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ


Өнөөдөр буюу 2013-04-19-ний өдөр 10 цагаас Төрийн захиргааны байранд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Тус хуралдаанаар нийт найман асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүн дээр нэмж “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг, МАН-ын бүлгийн оруулсан асуудал болон төлөөлөгч С.Ононбаярын оруулсан асуудал нийтдээ 10 асуудлаар хуралдлаа. Төлөөлөгч С.Ононбаяр: НИТХ-ын 2012 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 3/10 тогтоолын дагуу гаргасан Засаг даргын А/601, А/668 тоот захирамж иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа талаарх мэдээлэл хүний эрхийн дэд хороонд ирээд байна. Бүр тодорхой хэлбэл “Тэмүүлэнбаатар” ХХК-ны барьж буй барилгыг дээрх захирамжуудын улмаас зогсоосон. Үүнээс үүдэж тус барилгад захиалга өгсөн маш олон иргэн хохироод байна. Иймд ирэх чуулганд энэ асуудлыг оруулж, чуулганд Засаг даргын А/601, А/668 тоот захирамжаас болж хохирсон иргэдийн төлөөллийг оруулах, цаашлаад тэдний эрх үргэлжлэн зөрчигдөх явдлыг таслан зогсоохыг хүссэн хүсэлтээ тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүллээ.

Тэргүүлэгчид энэхүү барилгыг бид нураахаа больсон. Иргэдийг хохироохгүйн тулд уг барилгыг дуудлага худалдаагаар худалдаад хохирсон иргэдийг хохиролгүй болгох ажлыг хэлэлцэн тохирсон. Тус барилга нь өөрөө хууль зөрчиж баригдсан учраас тус барилгын компанийд газрыг албадан чөлөөлөх үүргийг өгсөн. Тэрхүү компанийн эзэн Эрдэнэчимэг нь хоёр ч удаагийн залилангийн хэрэгт сэжиглэгдэж байгаа, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул хурал үүнд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй байна. Иймд заавал чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлж чуулганд оруулахыг олонхийн саналаар зөвшөөрсөнгүй. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)