НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэлд 239 тэрбумын бүтээн байгуулалтыг энэ онд хийнэ

Нийслэлд 239 тэрбумын бүтээн байгуулалтыг энэ онд хийнэ


Өнөөдөр буюу 2013-04-16-ны өдөр 10 цагаас НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа, ажил байдалтай танилцлаа. Танилцах уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, Г.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Амарбаясгалан, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун, Ц.Алтанцэцэг, Ц.Буяндалай, Д.Хүрэлбаатар, С.Амарсайхан нар оролцлоо.

Уулзалтын эхэнд төлөөлөгч Б.Төмөрчулуун “Худалдан авах ажиллагааны газар бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах компани, хуулийн этгээдийг сонгон шалгаруулдаг газар. Та бүхэн тендер шалгаруулахдаа ажил хийж чадах компанийг олж сонгож чадвал үр дүнд хүрнэ. Харин танилаа олж өгвөл та бүхний ажлыг ард түмэн голж эхэлнэ шүү” хэмээн анхааруулсан юм.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт “Та бүхний баталсан хуульчилсан төлөвлөсөн ажлыг бид бүхэн ажил хэрэг болгохоор ажиллаж байна. манай байгууллага анх 56 хүний орон тоотойгоор байгуулагдсан ч одоогоор 49 хүнтэйгээр ажиллаж байна. Манай байр байршлын хувьд ч багтаамжийн хувьд ч хүрэлцээ муутай байгаа тул холбогдох газруудад хүсэлт гаргаж төр захиргааны 4-р байр руу нүүхээр болсон. Өмнө нь тендер шалгаруулалт эзнээ олохгүй байна. янз бүрийн авлига, шахалтаар шалгаруулалтаа шударга бус хийж байна гэсэн шүүмжлэл их гардаг байсан. Харин манай байгууллага болохоор энэ бүх цуу яриаг үгүй болгоё. Бүх шатны тендерийг ил тод, нээлттэй болгож хэн нэгэн эрх мэдэлтэнтний ямар нэгэн захиалга орох нүх сүвийг хаахаар ажиллаж байгаа. Бүтэц бүрэлдэхүүнээ ч ингэж байгуулж байгаа. Тендер шалгаруулах ажлыг хийх бүрэлдэхүүнээ баталсан. Хөндлөнгийн хяналтаар мэргэжлийн хяналтын байгууллагууд, иргэд төрийн бус байгууллагуудыг байлцуулж байгаа. Энэ онд л гэхэд манайх 130 гаруй тендерийг сонгон шалгаруулж ажиллана” гэв. Үүний дараа Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Энхтайван өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа танилцуулгыг хийлээ. 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 108 төслийг хэрэгжүүлэх аж. Үүнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 203 тэрбум 258,3 сая төгрөгийн бүтээн байгуулалт, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 15 тэрбум 587 сая төгрөгийн зам барих ажил, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгээр 16 тэрбум 618 сая төгрөгийн бүтээн байгуулалт нийтдээ 235 тэрбум 404 сая төгрөгийн их бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөгдөж мөнгө нь бэлэн байгаа юм байна. Үүн дээр 259 тэрбум 32 сая төгрөгийн төсөл арга хэмжээг хийхээр болсон бөгөөд нийтдээ 128 төслийн бүтээн байгуулалтын тендерийн шалгаруулалтыг нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулах аж. Гэвч барилга бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ үед тус газар ганцхан тендерийг эцсийн байдлаар шалгаруулсан бөгөөд 10 захиалагчид гэрээ хийх зөвлөмж хүргүүлж, 12 тендерт үнэлгээ хийж, 6 тендерийн бичиг баримтыг боловсруулж, 31 тендерийг хүлээн авсан байдалтай байгаа хэмээн мэдээлсэн нь төлөөлөгчдийн эгдүүцлийг хүргээд авлаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа “Би зарчмын ганцхан зүйлийг асууя? Та нарын үндсэн үүрэг бол тендерийг ил тод нээлттэй шударгаар явуулах. Техник асуудал болон санхүүгийн чадавхийг үнэлдэг стандартыг тавиад хэр сайн хангаж чадаж байна вэ гэдгээр шалгаруулалтаа хийх ёстой. Гэтэл та нар зураг төслийн үнэлгээ хийх гэх мэтчилэн өөрийн чиг үүрэгт хамааралгүй ажлыг хийгээд байхаар яаж ажил чинь урагшлах юм бэ? Энэ жил нийслэлд урьд өмнө байгаагүй асар их хөрөнгийн бүтээн байгуулалтыг хийх гэж байна. гэтэл та бүхэн гараасаа ганцхан тендер гаргаад ийм удаан яваад байвал хатуу хариуцлага тооцно шүү” гэлээ.

Ц.Алтанцэцэг: Манай нийслэлийн төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо их муу байдаг. Нэг газар очихоор энэ манай ажил биш гээд шидчихдэг, нөгөө газар нь очихоор энийг би хариуцахгүй гээд хоёр тийш нь гүйлгэсээр байгаад ажил явахаа больчихсон хандлага манайд бий. Би 2013 оны төсвийг батлах үеэр иргэдийн төлөөлж сонгогдсоныхоо хувьд сонгогчдынхоо хүсэлтүүдийг төсөвт оруулж батлуулсан. Гэтэл төсөвт ороод мөнгө орчихсон ажлыг маань газаргүй, зураггүй хэмээн тендер шалгаруулж ажлыг эхлүүлэхгүй байгаад гайхаж байна. төсөвт суугдчихсан мөнгийг битгий та бүхэн буцаагаач ээ. Бид нар наад төсвийг чинь батлуулах гэж алаан болсон ш дээ. Энэ ажлыг түргэвчлүүлэх гарц юуг байгааг судлаач ээ. Бүр болохгүй бол бидэнд хандаж хурдан шийдүүлээч ээ. Төлөөлөгчид бид иргэдийн итгэлийн авч сонгогдсоныхоо хувьд тэднийхээ төлөө ажиллах үүрэгтэй. Харин бидний тэр хичээл зүтгэлийг битгий үнэгүйдүүлээч ээ. Нэгэнт батлагдсан төсвийг аль болох ажил хэрэг болгох хэрэгтэй шүү. Бид нар сонгогдсон тойрогтоо нэг ч болов сургууль бариулах гээд бөөн ажил болдоггэтэл зураггүй гээд тендер зарлахгүй байгаа нь юу болж байна. Зураг төсвийг нь гарга гээд 10 тэрбумыг өнгөрсөн жил баталсан ш дээ. Гэтэл зураг төсөл нь бэлэн биш гээд байж байгаа нь ямар учиртай юм. Цаашид тендерээ зарлах гэхээр чинь саад учруулаад байгаа байгууллагаа хэл тэрийг чинь шийдээд өгье” гэв.

Ганболд: Танай байгууллага 56 албан хаагчтай гэлээ. Тэр 56 албан хаагч чинь тендерийн бичиг баримтыг эцсийн байдлаар боловсруулж шалгаруулалтыг хийгээд холбогдох газруудад танилцуулах үүрэгтэй гэж би ойлгож байгаа. Та нар сонгон шалгаруулалтаа хийхдээ аль болох дотоодын компаниудаа шалгаруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Тэгж байж л энэ их мөнгөний урсгал дотооддоо үлдэнэ шүү. Бас сургуулиа төгсөөд хоёр жил нэг компанид ажиллаж байгаад тусдаа бие даан гарч ирсэн шинэхэн байгууллагууддаа ч гэсэн дэмжих бодлого бариарай. Эдгээр компаниадаа дэмжиж хөл дээр нь босгож байж л цаашдаа үндэсний компаниуд бий болох юм шүү. Шинэхэн гарч ирж байгаа компаниудын өрсөлдөх чадварыг нь хаасан хуулийг манайхан батлачихсан юм байна лээ шүү. Гэлээ гээд тэднийгээ орхигдуулж болохгүй шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)