НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Санхүү төрийн сангийн хэлтэстэй танилцав

Санхүү төрийн сангийн хэлтэстэй танилцав


Өнөөдөр буюу 2013-04-09-ний өдөр НИТХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хорооны төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлтэй танилцлаа.

Танилцах уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр, Д.Авирмэд, Г.Төмөрбаатар, Г.Ганбаяр, Ц.Буяндалай, Ц.Алтанцэцэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан нар оролцов.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны төлөөлөгчдөд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү доорх танилцуулгыг хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Төлөвлөлт, Бүртгэл, тайлан мэдээ, Төрийн сан банкны хэсэг гэсэн үндсэн ажил үүргийн 3 хэсэгт 17 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Үүнд: Хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, Төсвийн Ерөнхий мэргэжилтэн, Банкны ахлах мэргэжилтэн, Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн 4, Бүртгэлийн мэргэжилтэн 2, Орлогын эдийн засагч. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн 2, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн. Төсвийн зарлагын эдийн засагч, Варрөнт хариуцсан мэргэжилтэн, Тайлан мэдээ сургалт хариуцсан мэргэжилтэн багтаж байна.

Санхүү, төрийн сангийн хэлтэс нь холбогдох хууль эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж, нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орлогын бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, төсвийн зардлыг бууруулах, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах замаар төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн сангийн нэгж. төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, аж ахуй нэгжүүдэд элдэв чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 2013 онд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан болон нийслэлийн хэмжээнд санхүү, төсөв, бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр нийт 4 бүлэгт хамаарагдах 40 ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тулгуурлан нийслэлийн дунд хугацааны төсвийн төслийг үндэслэл сайтай боловсруулах, нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн төслийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, хэлэлцүүлнэ. Мөн төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан тавих, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар төсвийн тэнцлийг хангах үндсэн гол зорилтоо хэрэгжүүлэн ажиллана.

Нийслэлийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх зорилгоор “Төсвийн орлогын гүйцэтгэл”, “Төсвийн урсгал зарлагын гүйцэтгэл”, “Төсвийн хөрөнгө оруулалтын зарлага” -ын мэдээний шинэ загварыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулаад байна.

Нийслэлийн төсвийг төлөвлөх, хянах, хэлэлцүүлэх, батлах, хуваарилах, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох, ил тод байдлыг хангах зорилгоор, www.mayor.mn, www.ulaanbaatar.mn вэб сайтуудад тусгай булан тогтмол ажилуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Нийслэлийн Засаг даргын 2013 - 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх дараах үндсэн ажлуудыг манай хэлтсээс санхүүгийн бодлого, арга зүйгээр ханган ажиллана. Үүнд:

- Нийслэл хотын албан татварын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, өргөн мэдүүлнэ.

- Нийслэлийн зээлжих зэрэглэлийг олон улсын түвшинд тогтоолгох, Хотын бонд гаргаж, хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ.

- Татварын хуулиудад заагдсан хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар тогтоож, төвлөрөлийг сааруулна.

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны менежментийг сайжруулах, ашигтай ажилуулахад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

- Нийслэл хотын төсвийн зарлагын төлөвлөлтийг хөтөлбөрт суурилсан төлөвлөлтөд шилжүүлж, гүйцэтгэл, үр дүнг тооцох шинэ системд шилжинэ.

-

Нийслэлийн 2013 оны төсвийн талаар

Нийслэлийн 2013 оны төсөвт 412,1 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч,

185,3 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж , 235,4 тэрбум төгрөгийн

хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн, 3,6 тэрбум төгрөгийг Монгол Улсын орон

нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлнэ.

Мөн улсын төсвийн тусгай шилжүүлгээр нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардалд 223,7 тэрбум төгрөг зарцуулагдана.

Шинэчлэгдэн батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд олгосон шилжүүлгийн орлого 41 тэрбум 546,7 сая төгрөгийн 60 хувьтай тэнцэх 24,9 тэрбум төгрөгийг есөн дүүрэгт, 16,6 тэрбум төгрөгийг нийслэлийн хөрөнгө оруулалт, тохижилтын зардалд иргэд олон нийтийн саналыг тусгаж, зарцуулахаар батлуулаад байна.

Нийслэлийн төсвөөс 2013 онд 203 тэрбум 258.3 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 15 тэрбум 527,9 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээр 16 тэрбум 618,6 сая төгрөгийн нийт 235 тэрбум 404.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын 108 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Нийслэлийн төсвийн 2013 оны эхний улиралын мэдээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар нийслэлийн орон нутгийн төсөвт 89,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 39,5 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 1,5тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Эдийн засаг, цалин хөлсний өсөлт зэргээс шалтгаалан нийслэл, дүүргийн төсөвт орох орлогын хэмжээ оны эхний 3 сард батлагдсан төлөвлөгөөнөөс 3,0 тэрбум төгрөгөөр давж биелж байна.

Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарт улсын тусгай шилжүүлгээр 51,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас энэ оны эхний гурван сард 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн нийслэл, дүүргийн хөгжлийн санг санхүүжүүлэхээр шилжүүллээ.

Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд 2013 оны 03 дугаар сарын мэдээгээр 124,1 сая төгрөгийн авлага, 106,4 сая төгрөгийн өртэй гарсан байна. Нийт өрийн 73,3 хувь буюу 78,1 сая төгрөгийн өрийг Багануур дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагуудын өр эзэлж байна. Энэ нь Багануур дүүрэг өдий хүртэл дүүргийн төсвийг батлаагүй, санхүүжилтийн түр горим тогтоон ажиллаж буйтай холбоотой байна гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)