НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Н.Баяраа: Архины зөвшөөрлийг бууруулах журмыг бид дэмжинэ

Н.Баяраа: Архины зөвшөөрлийг бууруулах журмыг бид дэмжинэ


Өнөөдөр буюу 2013-04-04-ны өдөр 12 цагаас НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй танилцлаа. Тус танилцах ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, төлөөлөгч С.Ононбаяр, Шударга ёс бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа, НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Б.Сэргэлэн нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Манай Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс нь нийслэл хотын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн үйлчилгээ эдгээр салбарын хэмжээнд стандартын мөрдөлт, үйлчилгээний хөгжлийн бодлогыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжих, хамтран ажиллах, хяналт тавих нийтлэг чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ дагуу

· Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх бодлого төлөвлөж, стандартын тохирол, чанарын баталгаажилт хийгдсэн ажил үйлчилгээг дэмжин хөгжүүлэх

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд зах зээлийн харилцаанд нийцүүлэн эрх зүйн зохицуулалт хийж, стандартыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, соёл, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг түүхий эдээр тасралтгүй хангах, бараа, түүхий эдийн зохистой тогтолцоог бүрдүүлж, хадгалалт, тээвэрлэлтийг оновчтой болгох замаар зах зээлийн бодит үнийн түвшинг бүрдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа.

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр болон шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулж, гарын авлага материал боловсруулан гаргаж нийтэд хүргэж ажиллана.

Өнгөрсөн хугацаанд манай хэлтэс тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож, хэрэгжилтыг хангах ажлыг нийслэл дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулсан нь иргэдээс ихээхэн дэмжлэг авсан. Энэ ч үүднээс бид “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”–д өөрчлөлт оруулах, санал боловсруулж НИТХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа.

Манай хэлтэс 2003 оноос эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг олгож эхэлсэн. 2012 оны сүүлийн байдлаар согтууруулах ундаа худалдах 2358, түүгээр үйлчлэх 1593, нийт 3951 тусгай зөвшөөрөлтэй цэг байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 317 иргэнд 1 цэг ноогдож байгаа нь Улаанбаатар хот маань архин тэнгист живсэн маш эмгэнэлт байдалд орсныг нотолсон. Иймд бид архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлан ажиллаж байгаа.

2005 -2012 оны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдал-ыг танилцуулахад

Он

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

Худалдаа

237

290

454

657

403

435

450

154

Нийтийн хоол

223

177

211

252

228

278

334

105

Нийт дүн

460

467

665

909

631

713

784

259

Иймэрхүү дүн гарсан. 2012 онд стандартын шаардлага хангахгүй, зөрчил дутагдал гаргасан нийт 259 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2013 оны эхний улирлын байдлаар нийт 52 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Бид архидалтыг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг цуцлах ажлыг хийхээр аж ахуй нэгжүүдээс асар их дарамт ирдэг. Тухайлбал бөөнөөрөө манай ажлын үүдэнд ирж шавчихаад биднийг хавчин боолоо, ядууруулж дампуурууллаа. Бид тэр баарыг барих, засаж тохижуулахын тулд тэдэн сая тэдэн тэрбумыг зарцуулсан. Төчнөөн хүнийг ажлын байраар хангасан. Гэтэл та нар биднийг ингэлээ тэглээ хэмээн бөөн чирэгдэл учруулдаг. Гэхдээ бид нийт хүн амынхаа аюулгүй байдлыг хангахын архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг цуцлах журмын төслийг боловсруулан хэлэлцүүлэх гэж байгаа. Мөн архигүй цэнгээний газрыг байгуулах журмыг хүртэл гаргахаар ажиллаж байгаа. Архигүй цэнгээний газар гэдэг маань орчин үеийн техник дуу хөгжмөөр тоноглогдсон. 00 градусын пиво болон ус, ундаа, виногоор иргэдэд үйлчилдэг залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн гоё, эрүүл орчныг бүрдүүлсэн байгууллага байх юм. Энэ мэт ажлуудыг төлөвлөж байгаа НИТХ-ын эрхэм төлөөлөгч та бүхэн энэхүү журмын төслийг маань хэлэлцэх ажлыг дэмжиж, батлах ажилд гар бие оролцохыг хичээнгүйлэн хүсч байна гэсэн юм.

Үүний дараа төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр нар “Шударга ёс эвсэл” бүлэгт иргэдээс ирсэн саналуудыг багцлан асуусан юм. Танилцах уулзалтын төгсгөлд Шударга ёс эвсэл бүлгийн дарга Н.Баяраа “2013 оны 01-р сард НИТХ-ын дарга Д.Баттулгын тушаал гарч нийслэлийн бүх харьяа газруудтай танилцах үүрэг даалгаварыг нийт төлөөлөгчид намын бүлгүүдэд хүргүүлсэн. Гэвч манай бүлгийнхэн өөр бусад олон ажилтай байсны улмаас тус танилцах ажилд оролцож чадаагүй ээ. Харин бид саяхан Д.Баттулга дарга хүсэлт гарган батлуулж, нийслэлийн харьяа газруудтай танилцах ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь танай байгууллага байна. Та бүхний ажил урагштай, хүн амынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах ажлууд тань үр өгөөжтэй явж байгаа юм байна. Тэр тусмаа архины тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаад тань талархаж байна. 0 настай хүүхдүүдийг хүртэл оруулаад тооцоход 317 хүний дунд 1 архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байгаа нь аюулын харанга дэлдсэн гэдгийг харуулж байна. Бид бүхэн та бүхний санаачилсан журам төсөл, бусад ажлуудыг НИТХ-аар хэлэлцэн дэмжүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах болно” гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)