НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаяр: Э.Бат-Үүл даргаа та хэдэн хүнийг ажлаас нь халж хэдэн хүнийг ажилтай болгосноо хэл


Өнөөдөр буюу 2013-03-28-ны өдөр 09:40 цагт Хангарьд ордны их танхимд НИТХ-ын ээлжит чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 25 нь ирснээр чуулганы ирц бүрдэж эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Улаанбаатар хотод метро байгуулах ажлын төслийн судалгаа болон ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж тодорхой хэмжээний татаас авах асуудлыг хэлэлцэнэ хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулсны дараа “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн төлөөлөгч С.Ононбаяр энэ чуулганаар өөр саналуудыг оруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрийн чуулганаар метро байгуулах гэсэн амин чухал асуудал хэлэлцэх гэж байхад Э.Бат-Үүл дарга байхгүй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон асуудлыг хэлэлцэх гэж байхад ирц дөнгөж 50 хувьтай байгаа нь ямар учиртай юм бэ? Миний хувьд метроны асуудлыг дэмжиж байгаа гэхдээ үүнээс өмнө асууж тодруулах 5 зүйл байна. Бид бүтээн байгуулалтын баахан тогтоол шийдвэрийг гаргасан. Гэвч энэхүү тогтоол шийдвэрийн маань биелэлт ямар хувьтай явж байгаа юм. Өнгөрсөн намар 820 барилгыг хууль бусаар барьсны тогтоож нураах тогтоолыг гаргасан тэр тогтоолын биелэлт өнөөдөр ямар хувьтай яваа юм. Би Бат-Үүл даргаас өөрөөс нь асуумаар байна. Юм л бол нураана, хураана, хална, солино гэж яриад байгаа энэ ямар учиртай юм. Би НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд оруулах асуудлууд зөндөө байна. сая гурван сард 105 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Э.Бат-Үүл дарга гаргасан. Түүндээр нь нэмж зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн газар байгаа. Бид олон жил ярьж байгаа хүүхдийн паркын газрыг чөлөөлөх асуудал, Эм си эс, Мон-Уран, Бодь групп, ундны усны эх дээр баригдсан Дүнжингаравын газрыг яаж чөлөөлөх гэж байгаагаа хэл. Туулын эрэгт баригдсан эрдэнийн төгөл хотхоны газрыг хэзээ чөлөөлөхөө хэл энэ асуудлыг чуулганаы хэлэлцэх асуудалд оруулмаар байна.

Өнөөдөр нийслэлийн ажлын албанд ажилладаг маш олон иргэнийг хууль бусаар хомроголон халж байна. Бид өнөөдөр жаилтай орлогтой Монгол хүнийг бий болгоно гэж гарч ирчихээд ажилгүй орлогогүй Монгол хүнийг бий болгоод байна. сургууль цэцэрлэгийн маш олон захирал эрхлэгч нарыг ажлаас халж байна. Засаг даргаас асуумаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг ажлаас нь халж хэдэн хүнийг ажилтай болгосноо хэл гэж. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдэн рүү чиглэсэн ажлыг хийнэ гэж гарч ирчихээд өнөөдөр улс төр хийж, иргэдийнхээ эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд байна. НИТХ өнөөдөр эрхзүйн чадамжгүй болсон. Би яагаад ингэж байна гэхээр НИТХ-ын хурлын 45 төлөөлөгчийн 19 нь өнөөдөр нийслэлийн аль нэг харьяа газар агентлагийн дарга болчихсон сууж байна. хувилаад үзэхээр 40 хувь болж байна. ийм байж бид яаж үнэн зөв шийдвэр гаргах юм. Ардчилсан нам анх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гарч ирэхдээ гэр хорооллыг дулааны шугамд холбож тохилог тавн хаустай болгоно гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр ажлаа хийхдээ иргэдийн газрыг хурааж аваад орон сууцны хороолол болгох гээд өөрөөр ажиллаад байна. гэр хорооллын ашигтай байрлалыг нь холбоод ашиггүй газруудыг нь хаяад орхиод явж байна. эдгээр асуудлаар тодорхой хариултыг би Э.Бат-Үүл даргаас авмаар байна. энэ таван асуудлыг хэлэлцтэл би чуулганы танхимд орж ирэхгүй хэмээн хэлээд чуулганыг орхин гарлаа.”

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

дэмжээд ярьчих хүн энэ шударга ёс эвсэлд алга уу. намых нь тэр нэг өвгөн гарсан хойно нь тэнэгтэж байнаа ажлаа хийж чадахгүй бол болиоч тэр өвөө. ононбаярыг дэмжиж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)