НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Улаанбаатар метротой болно

Улаанбаатар метротой болно

Өнөөдөр 10 цагаас Хангарьд ордонд НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, С.Ононбаяр, Л.Наранбаатар, Г.Ганбаяр, Ц.Буяндалай, Н.Гантөмөр, Т.Гантөмөр, Отгонбаяр, Алтанцэцэг, Д.Энхсайхан, Бадарсан, Амарбаясгалан нар оролцлоо.

Хуралдаанаар

1. Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажил

2. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын байдал

3. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлийн ажил байдалтай танилцаж мэдээлэл сонслоо.

Хурлын эхэнд Улаанбаатар хотод метро байгуулах төслийн танилцуулгыг ЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар хийлээ. 2011 оны 09 дүгээр сараас эхлэн жил хагасын хугацаанд Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод метро байгуулах талаар судалгаа хийж дуусгажээ. Метрог Толгойт өртөөнөөс амгалан өртөө хоёрын хооронд 17.5 км-ын урттайгаар тавихаар төлөвлөсөн бөгөөд тус метроны 6.5 нь газар доогуур үлдсэн хэсэг нь газраас өндөрт тавигдахаар зураг төслийг хийж тооцоо судалгаа хийсэн байна. Метрог барьж байгуулахад нийтдээ 1.5 тэрбум Америк доллар шаардлагатай бөгөөд энэ оноос эхлэн ажлаа эхэлбэл 2020 он гэхэд ашиглалтад өгөх юм байна. Метроны замыг барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд үүнд нийтдээ 1.3 тэрбум ам доллар зарцуулагдах аж. Харин үлдсэн 200 сая ам доллараар бусад ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болгоод ирэх хаврын чуулганаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.

Үүний дараа төлөөлөгч Л.Шагдаррагчаа метроны төслийн талаар асуулт асуулаа.

-Энэхүү Жайкагийн судалгааны өмнө Солонгосын компани мөн метро байгуулах ТЭЗҮ-г хийсэн гэсэн. Тэрхүү судалгааны ажлыг ямар хөрөнгөөр хэдний хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?

-Метро байгуулах ажлыг зохион байгуулахын тулд төв замыг хэдий хугацаанд хаах вэ? Энэхүү ажлыг хэрхэн зохицуулсан бэ?

-С.Баярбаатар: Өмнө нь тиймэрхүү судалгааны ажил хийгдсэн. Гэхдээ бид Жайкагаар албан ёсоор судалгааны ажлыг хийлгэсэн. Яагаад Жайкаг сонгосон гэхээр нэгд Жайка тус судалгааг өөрийн хөрөнгөөр хийсэн. Хоёрт Жайкагийн шугамаар Япончууд бидэнд гурван бодит ажлыг хийж өгсөн. Тэр нь Нарны зам, Нарны гүүр, мөн гэр хорооллын сургуулиудын өргөтгөлийн ажил. Япончууд төлөлвлөгөөгөө хатуу чанд баримталж, асар өндөр түвшний чанарын гүйцтэггэлтэйгээр хийдэг. Хоёрт төлөвлөлөсөн хугацаандаа ажлаа яс гүйцэтгэдэг учраас сонгосон.

Харин хоёр дахь асуултын хувьд Метро барих ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд төв замын ачаалалд ямар ч саад учруулахгүйгээр гүйцэтгэж болох боломжтой гэдгийг судалгааны хэсэг тогтоосон.

-С.Ононбаяр төлөөлөгч: Метрог 2020 онд ашиглалтад оруулаад 600 төгрөгийн тасалбартайгаар олон нийтэд үйлчилж эхэлнэ гэсэн байна. Мөн та бүхний хийсэн судалгааг үзэж байхад монгол улсын дундаж иргэний цалин 750000-2000000 гэсэн байх юм. Монгол ийм өндөр цалин авдаг дундаж амьдралтай хүн хэд байгаа вэ? Энэ тоог хаанаас яаж гаргаад ирэв?

-Н.Гантөмөр: Бид яг өнөөгийн тооцоогоор хийгээгүй ээ. 2020 он гэхэд улс эх орон маань нэлээд хөгжсөн байна. тэр үед иргэдийн дундаж цалин ийм байна гэсэн тооцоогоор тэр тоог оруулсан.

-Н.Баяраа төлөөлөгч: Улаанбаатар хотын хөрс нэлээн усархаг, газрын доогуур гол урсаж байгаа. Энэхүз метрогоо бариад эхлэхээр хөрсний уснаас үүдэлтэй асуудал гарч ирж ажил зогсох зүйл гарах юм биш биз?

-С.Баярбаатар: Тэр үнэн. Гэхдээ метро барих ажилд ямар нэгэн саад учруулах хэмжээнд бол биш. Бидний боловсруулсан төслийг хийх метроны зам ухдаг машин маань өөрөө хамгийн сүүлийн үеийн технологи юм аа. Тэр машинд хүний оролцоо гэж бараг байхгүй. Өөрөө урдуураа нүхээ ухаад давхар бетоноо өөрөө зураад ханаа цутгаад явдаг технологи юм. Энэ технологиор 1км замыг хоёр сар ухах тооцоо байгаа. Ингэснээр 4 жилийн хугацаанд метроны нүхэн байгууламжийг барьж гүйцэтгэх ажил явагдаж дуусна. Үлдсэн хоёр жилд доторх ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Л.Шагдаррагчаа: Японы Жайка компанийн энэхүү судалгаа хоёр улсын засгийн газрыг хамтарч ажиллахад хэр сайн нөлөө үзүүлж чадах вэ?

-С.Баярбаатар: Жайка байгууллага маань өөрөө Японы засгийн газрын өмнөөс хөгжиж буй орнуудад судалгаа хийж гүйцэтгэл хийдэг хамгийн томб айгууллага. Ийм ч учраас засгийн газар хоорондын ажилд маань ихээхэн ахиц авчирна гэж бодож байна. тун удахгүй Японы ерөнхий сайд өөрөө монгол улсад айлчилна. Тэр үеэр метро байгуулах ажлыг нэлээн сайн явуулах байх. Япончууд метро байгуулах ажилд туслах зорилгоор 600 сая долларыг 0.2 хувийн хүүтэйгээр зээлэх боломжтойгоо мэдэгдсэн.

-Г.Ганбаяр төлөөлөгч: Та бүхэн шинэ технологийн тусламжтайгаар төв замд ямар ч ачаалал учруулахгүйгээр метро барина гэж хэлсэн чинь худлаа шүү. Би өөрөө метро барих ажлын явцтай Сингапур, Милан, Япон зэрэг орнуудад очиж танилцаж байсан. Тэгэхд тэр бүх улсууд замандаа хязгаарлалт хийж нэг эгнээгээр зорчдог болгосон байсан шүү. Би энэ үгээрээ энэ ажлыг эсэргүүцэж байгаа юм биш. Бид бүхэн эрсдлээ нарийн сайн тооцоорой гэж л хэлэх гээд байгаа юм. Манай улсын хувьд газар доогуурх байгууламж барьсан ямарч туршлага байхгүй тйим болохоор болгоомжлоод байна гэв.

Ингээд хуралдаанаар метро байгуулах төслийг ажлыг сайшааж үндсэн судалгаанд яаралтай шилжүүлэх нь зөв гэдэг дээр санал нэгдлээ.

Үүний дараа гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг Нийслэл хотод хийж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын талаарх мэдээллийг хийлээ. Засгийн газрын 2012 оны 190 тоот тогтоолоор байгуулагдсан тус газар гэр хорооллыг хөгжүүлэх үйл ажиллагааг зангидаж, гэр хороллыг хөгжүүлэх дүрэм журам стандартыг боловсруулж дээд байгууллагаар батлуулах, төвийн болон алслагдсан гэр хорооллуудыг дахин төлөвлөх, иргэдийн оролцоонд тулгуурласан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг төлөвлөх ажлыг хийж гүйцэтгэдэг аж. Одоогийн байдлаар тус газар гэр хорооллыг дахин төлөвлөх 7-н байршлыг тогтоож НИТХ-аар батлуулан зураг төслөө гаргасан бөгөөд 7 –н байршилд хийх зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх компаниудаа тендер зарласны үндсэн дээр шалгаруулан ажилдаа ороод байгаа юм байна. энэхүү ажлын хүрээнд иргэдтэй уулзалтуудыг тогтмол хийж санал бодлыг нь ажилдаа тусгаж байгаагийн зэрэгцээ гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд шаардлагатай байгаа бүхий л ажлуудыг хийж байгаагаа танилцууллаа. Үүний дараа Л.Шагдаррагчаа доорх зөвлөмжүүдийг өглөө.

-Та бүхэн тендэр зарлаж хэдэн компанийг шалгаруулсан гэлээ. Тэрхүү тендэрээ үнэн зөв бодитой, ямар нэгэн лобби нөлөөнд автахгүй сайтар хийгээрэй. Маргаангүй тендэр явуулахын тулд шалгаруулалтыг явуулахдаа тодорхой үнэлгээ баал, босго тогтоож маш нарийн судалгааны үндсэн дээр хийгээрэй. Та нар тендер шалгаруулах журамд үаасан шиг хоёр гуравхан үзүүлэлтээр шалгаруулалтаа хийгээд эхэлбэл том алдаа болно шүү. Иргэдийн хурлаас энэхүү асуудалд өндөр ач холбогдол өгөөд та нарыг ажлыг чинь хийлгэхгүй дуудаад байгаа нь иргэдийн хурлаас баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг ихээхэн далайцтай, чанартай хийгээрэй гэж хүссэндээ л ингэсэн юм шүү. Иргэдийн итгэл найдварыг хүлээсэн, иргэдийн хурлын нэр хүндтэй маш их холбоотой асуудал болохоор бид сэтгэл зовиноод өнөөдөр тайлан мэдээг сонсож байгаа юм шүү. Та нар энэ ажлыг эхнээс л зөв хийхгүй бол иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлбэл энэ ажил дахиж явахгүй шүү. Тиймээс хичээж үзээрэй. Ойрын хугацаанд манай хоёр хороо та бүхний ажил дээр очиж танилцах ажлыг хийнээ. Ингээд та бүхний ажилд өндөр амжилт хүсье гэв.

Үүний дараа “гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийнхөн өөрсдийн байгууллагынхаа танилцуулгыг хийлээ. Гэр хорооллын газар чөлөөлөх, дэд бүтэц инженерийн шугам сүлжээ, орон сууцны иж бүрэн хороо байгуулах үүрэгтэй тус газрыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 26 тоот тогтоолоор байгуулжээ. Тус газар гэр хороолыг дахин төлөвлөх 7 байршлын газрыг чөлөөлөх ажлыг одоогийн байдлаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд СБД-ийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэх орон сууцны 7-р хорооллыг барих ажлын хүрээнд 341 айлын талбараас эхний ээлжинд яаралтай чөлөөлөх газруудыг тогтоож газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)