НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

Ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

Өнөөдөр буюу 2013-03-21 –ний өдөр 10 цагаас Нийслэлийн төр захиргааны байранд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, тэргүүлэгч Д.Батбаяр, Л.Сайнтөгс, Л.Нарантуяа, Д.Төмөрбаатар, Ц.Энхцэнгэл, Р.Дагва, С.Амарсайхан нар оролцлоо. Хуралдаанаар

1. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам батлах тухай

2. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

3. Геодези хэмжилзүйн багаж худалдан авах тухай

4. НИТХ-аар хэлэлцэх асуудал, хурал батлах тухай

5. Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл

6. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамж тогтоох тухай асуудлуудаар хэлэлцлээ.

Хурлаар нийслэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттайгаар явж байгаа ачааны автомашинууд, хотын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа ачааны авто машинуудыг цагийн хуваарийн дагуу хязгаарласан өдрүүдэд явахыг зөвшөөрлөө. Ингэхдээ B ангиллын авто машинаас хориглосон өдөрт 1000 төгрөгийн хураамж, C ангиллын автомашинаас 1500, CE ангиллын автомашинаас 2000 төгрөгийн хураамж авах тогтоолыг гаргалаа. Мөн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 35, 55 тоот тогтоолоор “Амгалан цахилгаан станц”-ыг барьж байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/47 дугаарт актыг үндэслэн НӨҮГ-ын хөрөнгөд бүртгэлтэй “Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар”-ыг нийслэлийн хөрөнгөөс хасах тогтоолыг гаргалаа. Түүнчлэн НИТХ-ын ээлжит чуулганыг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)