НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИТХ-ын ажлын албаныхан цасны баяраа хийлээ

НИТХ-ын ажлын албаныхан цасны баяраа хийлээ


2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр НИТХ-ын ажлын албаныхан цасны баяраа хийлээ. НИТХ-ын Захиргаа хуулийн хэлтэс, зохион байгуулалтын хэлтэс, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ажлын алба, АН-ын бүлгийн ажлын алба, МАН-ын бүлгийн ажлын албаныхан “Аттила” дугуйн клубийнхэнтэй хамтран уулын дугуйгаар горхи тэрэлжээр аялж нэг өдрийг эрч хүч адал явдалтайгаар өнгөрүүллээ. Мэргэжлийн дугуйн спортын тамирчдаар хөтөчлүүлэн 7.9 км бартаат замыг туулсны эцэст Хотула жуулчны баазад спортын хоёр төрлөөр өрсөлдсөн юм.

Олс таталтын тэмцээнд С.Будрагчаа ахлагчтай нэгдүгээр баг түрүүлсэн бол, С.Жавхланбат ахлагчтай 3-р баг хоёрт орж, Д.Азжаргал ахлагчтай 2-р баг гуравдугаар байранд оров. Харин сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Азжаргал ахлагчтай 2-р баг түрүүлж, С.Будрагчаа ахлагчтай 1-р баг үзүүрлэж, С.Жавхланбат ахлагчтай 3-р баг гуравдугаар байранд орсон байна. Ингээд багийн нийлбэр дүнгээр дүгнэж үзэхэд Ороссүх, Будрагчаа, Анхаа /эр/, Анхаа/эм/, Баярцэцэг, Ууганцэцэг нарын баг бусдыгаа хошуучиллаа. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)