НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Иргэдийн санал гомдлыг хүлээн авах төвтэй танилцлаа

Иргэдийн санал гомдлыг хүлээн авах төвтэй танилцлаа

Өнөөдөр өглөө 09 цагаас НИТХ-ын төлөөлөгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр, НИТХ-ын төлөөлөгч Хуульзүй төрийн байгуулалтын хорооны дарга Д.Оросоо нар иргэдийн хүлээн авах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн засаг даргын харьяа хэлтэс иргэдийг хүлээн авах төв 2012-12-16-ны өдөр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлсэн. Энэхүү төв нээгдсэнээс хойш сарын хагасын хугацаанд иргэдээс ирдэг санал гомдлын тоо 10 хувиар өссөн бөгөөд өчигдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 3181 иргэн санал, гомдол, өргөдлийг ирүүлжээ. Тус төв 1200 утсаар, UB1200.mn сайт, иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч тусгай программд бүртгэн авч хурдан шийдвэрлэдэг болсон байна. Тухайлбал өнгөрсөн сар гарны хугацаанд ирсэн нийт өргөдөл гомдлын 60 гаруй хувийг бүрэн шийдвэрлэж зохих хариуг өргөдөл гаргагчид хүргүүлсэн бол 30 гаруй хувь нь одоо шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа юм байна. Нийслэлийн засаг даргын 2012 оны А/651 тоот захирамжаар иргэдээс ирсэн хүсэлт санал гомдлыг ажлын 3-5 хоногт шийдвэрлэхээр болсон бөгөөд хугацаанд нь шийдвэрлээгүй өргөдөл гомдол хүсэлт одоогоор байхгүй байгаа гэв. Иргэдээс ирсэн нийт гомдлыг агуулгаар ангилж үзэхэд 1. Хог тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал 2. Замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалттай холбоотой санал хүсэлт 3. Гудамжны халтиргаа гулгаатай санал хүсэлт 4. НЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт 5. Газрын маргаантай холбоотой өргөдөл гомдол 6. Цахилгаан, дулаанны түгээлттэй холбоотой гомдол, хүсэлт 7. Шахмал түлшний чанартай холбоотой хүсэлт 8. Газар олгохыг хүссэн өргөдөл 9. Дулааны засвар үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт 10. Төрийн албан хаагчийн ёсзүйтэй холбоотой өргөдөл гомдол ирж байгаа юм байна. Иргэдийг хүлээн авах төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээс хойш иргэд өөрсдийн явуулсан санал хүсэлт өргөдлөө хэрхэн шийдвэрлэж байгааг хянах эрхтэй болсон бөгөөд ub1200.mn сайтаар зочилж, хэн гэдэг албан тушаалтан хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг авч болдог болсон байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)