НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Гэр хорооллын 12 бүсийг тохижуулна

Гэр хорооллын 12 бүсийг тохижуулна

Өнөөдөр 11 цагаас хангарьд ордонд НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай танилцах уулзалт боллоо. Тус уулзалтанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Р.Дагва, Д.Энхсайхан, Ш.Одгэрэл, Ц.Буяндалай, А.Гантулга нар оролцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацаг өөрийн ажил байдлаа танилцууллаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь одоогоор 134 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хот төлөвлөлтийг нэг гарт төвлөрүүлэх, төлөвлөлтийн судалгааг хийх, хот төлөвлөлтийг зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг юм байна. тус газар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг хэсэгчлэн хөгжүүлэх 12 төлөвлөгөөг гаргаад байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчдөд гэр хорооллын 8 газрыг хэрхэн хөгжүүлэх гэж байгаа талаарх мэдээллийг танилцууллаа.

2013-2014 онд тус газар 100 айл, баянгол дүүргийн арын дэнж, дэнжийн мянга, СХД-ийн 10-р хороо, Дамбадаржаа, ЧД-ийн зарим хороодод гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж НИТХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.

Тус бүрдээ 10-14 га талбайг хамруулан 87-200 айлтай хэсгүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэх ажлыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү ажил амжилттай хийгдсэнээр Нийслэлийн иргэд өөрсдийнхөө амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах эрмэлзлэл эрс нэмэгдэнэ хэмээн тэд үзэж байгаа юм байна. түүнчлэн оршуулгын газар, жалга далан гууны аманд байрласан 20 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч гэсэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөж нийслэлийн удирдлагуудаар батлуулахаар бэлтгэж байгаа. Эхний ээлжинд гэр хорооллын 12 хэсэг газарт хийх төлөвлөлтийн ажлыг энэ сарын 31-нд болох НИТХ-ын нэгдсэн чуулганд өргөн барина гэв. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)