НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Хот төлөвлөлтийн газрыг хатуу шүүмжиллээ

Хот төлөвлөлтийн газрыг хатуу шүүмжиллээ

 Өнөөдөр 11 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Стратеги хот төлөвлөлтийн хэлтсийн ажилтай танилцлаа. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, С.Ононбаяр, Д.Энхсайхан, Д.Батбаяр, Р.Дагва, А.Гантулга, Б.Саранчимэг, Т.Болдбаатар оролцлоо. Хурлын эхэнд Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал хэлтсийнхээ ажлыг танилцуулсан юм. Тэрээр “Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хэсэгт багтаж ажилласан, цаашлаад хот байгуулалтын хорооны шинэчилсэн найруулга, оюутны хотхоныг байгуулах ажлын хэсэгт оролцож ажилласан. Бид нийслэлд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийг зохицуулах ажлыг хэрэгжүүлдэг. Жайка, дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг удирддаг. Бидний одоо хийж байгаа ажлын үндсэн чиг үүрэг маань Засаг даргын боловсруулсан 5а хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, биелэлтийг анхаарахад чиглэж байгаа” хэмээн ажлаа танилцууллаа. Гэвч түүний энэ танилцуулга НИТХ-ын төлөөлөгчдийн эгдүүг ихээхэн хүргээд авлаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Очирбат “Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс гэж үндсэн чиг үүргээсээ хажсан, үлгэн салган нэг хэлтэс байх боллоо. Та нарын ажлын үндсэн чиг үүрэг бол улаанбаатар хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж хотын удирдлагуудад танилцуулах, цаашлаад тэрхүү төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа мэдээллийг цуглуулах шүү дээ. Гэтэл одоо хэдэн төсөл хөтөлбөрийг зохион байгуулах зэрэг чиг үүрэгтээ хамааралгүй ажлыг хийгээд явж байгаа нь ямар учиртай юм. Ингэж ажиллаж байгаа бол танай хэлтсийг цаашид бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж чиг үүргийнх дагуу ажиллуулах хэрэгтэй юм байна” хэмээн зэмлэлээ. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа үг хэллээ. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид цуглаж Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар энд ирсэн. Гэтэл та бүхний бидэнд танилцуулж байгаа ажил чинь үнэхээр санаанд нийцсэнгүй. Бид та нараас хотыг ирээдүйд ингэж тэгж хөгжүүлнэ. Ойрын хугацаанд ингэж ажиллана. Дунд хугацаанд тэгж хөгжүүлнэ. Алс хэтдээ Улаанбаатар хот маань ийм болж хөгжинэ гэсэн томоохон төсөл ирэх байх гэж хүлээж байтал ЗДТГ-ын ажилтнуудын өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг ажлыг хийсэн хэмээн яриад сууж байгаад гайхаж байна. Та нар ингэхэд хот байгуулалт төлөвлөлтийн газар, хотын хөрөнгө оруулалтын газартай хамтарч ажилладаг уу? Хотын хөгжлийн төлөвлөлтийг хийдэг хот байгуулалтын хүрээлэнтэй хамтарч ажилладаг уу? Улаанбаатар хот хэзээ улсаас татаас авахаа больж өөрийнхөө нөөц бололцоогоор хөгждөг болох вэ? Энэ талаарх судалгаа тооцоог гаргасан уу? Ер нь хэдэн он гэхэд Улаанбаатар хот хөгжлийн дундажаас дээгүүр зэрэглэлд орох вэ хэмээн асуулаа. Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Нандинжаргал “Бид тэрхүү судалгааг хийгээгүй. Цаашид хийхийн тулд боловсон хүчнээ нэмэхшаардлагатай байгаа. Одоогийнхоо нөөц бололцоогоор бол хараахан хүчрэхгүй байна” гэсэн хариултыг өглөө. Үүний дараа Ш.Одгэрэл төлөөлөгч “Та бүхний ажил үнэхээр муу байна. Үндсэн чиг үүргийг нь тодоорхой заагаад өгчихсөн байхад ямарч чадавхигүй багтайгаар тэс өөр ажил хийгээд явж байгаа нь ямар учиртай юм бэ? Та нар бодлого тодорхойлох ажлаа хйисэн үү танилцуул гэхээр урдаас бөөн зовлон тоочоод сууж байгаад чинь гайхаж байна. Нэгэнт засгийн газрын тогтоолоор танай хэлтсийг байгуулсан учраас хэлтсийн үйл ажиллагааг бол үргэлжлүүлнэ. Харин танай хамт олныг энэ чигээр нь ажиллуулмааргүй байна. НИТХ-ын дарга болон Засаг дарга нар хотыг бид ирээдүйд ингэж хөгжүүлнэ гээд яриад тэрнийхээ дагуу иргэдээс ихээхэн дэмжлэг аваад явж байхад тэрхүү ажлынх нь тооцоог хийж, төлөвлөлтийг гаргах та бүхэн ийм хангалтгүй ажиллаж байгаа нь тэрхүү ажлыг нурааж магадгүй гэж санагдлаа” гэв. Хурлын төгсгөлд өөрийнхөө ажлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж хотын стратеги төлөвлөлтийг хийхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгийг төлөөлөгчид мэдэгдлээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)