НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Налайх дүүрэгт МАХН-ынхан жагсжээ

Налайх дүүрэгт МАХН-ынхан жагсжээ

Өчигдөр 12 цагаас Налайх дүүргийн МАХН-ын гишүүд дэмжигчид сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгууллаа. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар МАХН-ынхан Налайх дүүрэгт санал өгсөн нийт сонгогчдын 24,2 хувийн санал авч намын жагсаалтаар 2 төлөөлөгчтэй болох болзлыг хангажээ.

Тэгтэл тус дүүргийн сонгуулийн хороо жагсаалтын 1, 2-т бичигдсэн Д.Цогоо, Ц.Хатанбаатар нарт түр үнэмлэхийг олгохгүй харин тойрогт нэр дэвшээд ялагдсан Ё.Бямбатогтох, Ц.Минжинхүү нарт түр үнэмлэхийг гардуулж хуулийг санаатайгаар зөрчсөн тул дээрх жагсаалыг зохион байгуулсан аж. Жагсаалд нийтдээ 50 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр Налайх дүүргийн МАХН-ын хуулийн зөвлөх М.Ганбаатар хэлсэн үгэндээ “2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо биднээс танай намын нэрийн жагсаалтаар Д.Цогоо, Ц.Хатанбаатар нар орох нь зөв биз дээ гэж утсаар асуусан. Бид үүнийн хариуд 59 тоот албан бичгийг явуулсан. Тус албан бичигтээ “Бага хурлын шийдвэрээр жагсаалтад орсон дарааллаар Д.Цогоо 1-т, Ц.Хатанбаатар 2-т бичигдсэн. Иймд энэ хоёр нэр дэвшигчид төлөөлөгчөөр сонгогдсон нь зүйтэй гэж үзээд түр үнэмлэхийг олгохыг хүссэн. Сонгуулийн хороо албан бичгийг хүлээж авсан даруйдаа мөн өдрийн 16 цагаас ирж түр үнэмлэхээ аваарай гэсэн. Гэтэл тэд гэнэтхэн түр үнэмлэхийг ирэх даваа гаригт нэгдсэн журмаар олгохоор боллоо гээд хагас сайн өдөр хуралдаад жагсаалтад нэр нь бичигдээгүй, тойрогт нэр дэвшээд ялагдсан байсан Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарт түр үнэмлэхийг олгох тогтоолыг гаргасан байсан. Сонгуулийн хороо ийм мэдэн будилсан алдаатай шийдвэр гаргасанд бид гайхаж байгаа. Иймээс энэ бүх алдаагаа засахыг шаардаж хэд хэдэн удаа хандсаны зэрэгцээ тус сонгуулийн хороог шүүхэд өгөөд байгаа” гэв.

Дашрамд дурдахад Налайх дүүргийн Монгол Ардын Хувьсгалт Намын Мянгатын зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 5-р Бага хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуульд намын жагсаалтаар 8, тойрогт 17 нийт 25 нэр дэвшигчдийг тодруулахдаа "Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай" хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6.5 дахь заалтаар гулсах заалт байгаа ч МАХН-аас нэр дэвшигчид нь 5-р бага хуралдаанаар гулсаж орохгүй байхаар тогтсон юм байна. Түүнчлэн Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарыг намын бодлого шийдвэрийг зөрчсөн, дүүргийн МАН-ын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалд шунасан гэж үзээд МАХН-ын ёс зүйн хорооноос гишүүнчлэлээс хасах тогтоолыг гаргасан аж. Налайх дүүргийн МАХН-ын хороо намын гишүүнчлэлээс хасагдсан хүмүүс намын нэрийн жагсаалтаар ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)