НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэлд 9 сургууль 11 цэцэрлэгийг шинээр барина

Нийслэлд 9 сургууль 11 цэцэрлэгийг шинээр барина

Өчигдөр 14 цагаас Хангарьд ордонд Барилга хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдааныг БХБДБХ-ны дарга Л.Шагдаррагчаа удирдан хуралдуулсан бөгөөд НИТХ-ын 6-р хуралдааны бэлтгэл ажлыг хангах, төлөөлөгчдийн саналыг тусгаж санал дүгнэлт боловсруулах зорилгоор хийсэн байна. Хурлаар Нийслэлийн 2013 оны эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдахэд хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэх төсөл батлах тухай болон 2012-2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах асуудлаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Бид хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2013-2016 онд хийх ажлын төлөвлөгөө мөрийн хөтөлбөрийг баталж том зорилгоо тодорхойлсон. Харин одоо тэрхүү том зорилгодоо хүрэх жижиг олон олон зорилтынхоо заримыг батлах гэж байна. Та бүхэн хуралдааны үеэр өөрийн санал хүсэлтээ сайтар өгч хороодын гишүүд нэгдсэн нэг саналтай болж санал дүгнэлтийг хурлаас гаргана гэв.

Ямартай ч манай хот 2013 оны мөрийн хөтөлбөрөө засаг даргын санал болгосон таван А хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөж хаусжуулах, цэвэр бохирын шугамд гэр хорооллын айл өрхийг холбох, агаар болон хөрсний бохирдлыг эрс бууруулах зэрэг томоохон ажлуудыг хийхийн зэрэгцээ нийслэлд 9 сургууль, 11 цэцэрлэг шинээр барьж, цагдаагийн байгууллагыг нийслэлийн засаг даргын мэдэлд өгөхөөр болсон зэрэг асуудлыг хэлэлцэж зарчмыг хувьд дэмжих саналтайгаар хурал өндөрлөлөө.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)