НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Л.Шагдаррагчаа төлөөлөгч доктор боллоо

Л.Шагдаррагчаа төлөөлөгч доктор боллоо

НИТХ-ын төлөөлөгч, Барилга хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Орон сууцны цогцолбор барилгын төсөл хэрэгжүүлэх интеграл технологи, зохион байгуулалтын онол, арга зүйн асуудал" сэдвээр дэд докторын зэрэг хамгааллаа. Тэрээр барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа барилгын салбарт тэр дундаа орон сууцны цогцолбор барилгын төслүүдэд гардаг байсан томоохон гажуудлыг гярхай ажиглаж энэ сэдвээр эрдмийн ажлаа хамгаалсан байна. Л.Шагдаррагчаагийн энэхүү судалгааны бүтээл нь бүтээл барилгын салбарт гардаг алдагдлыг бууруулж, барилгын үнийг бууруулахад тодорхой үр дүн хүрнэ хэмээн эрдмийн зөвлөлийнхөн ам сайтай байв. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл бүлгээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон МУ-ын гавъяат барилгачин, техникийн ухааны доктор Л.Шагдаррагчаагийн цаашдийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)