НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2014 оны 09-р сарын 08 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нийслэлийн засаг захиргааны 1-р байрны А танхимд боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, С.Ононбаяр, Б.Саранчимэг, Ш.Одгэрэл, Авирмэд, Г.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Хүрэлбаатар, Д.Оросоо, Б.Төмөрчулуун, Д.Байдраг нар оролцов. Хуралдаан 10 цаг 15 минутад эхэлж 14 цаг 10 минутад дуусав. Дэлгэрэнгүй»
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014-09-08-ны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг орууллаа. Дэлгэрэнгүй»

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

2014 оны 09-р сарын 04 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 8.2 дахь заалтыг үндэслэн хүсэлт гаргах нь:

Тус бүлгийн төлөөлөгч Н.Баяраа, Д.Батбаяр нар нь “Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо”-ний бүрэлдэхүүнд орох болсонтой холбогдуулан дараах хороодын бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Иймд НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталж өгнө үү.

Н.Баяраа – Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хороо

 Дэлгэрэнгүй»
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014-09-08-ны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг орууллаа. Хэлэлцэх асуудлуудыг энд дарж үзнэ үү. Дэлгэрэнгүй»
Хэлэлцэх асуудал Дэлгэрэнгүй»
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 4-5 САРД ГАРГАСАН БҮХ ЗАХИРАМЖУУДЫГ ОРУУЛЛАА Дэлгэрэнгүй»

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2014-05-20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР БАТАЛСАН ТОГТООЛУУДЫГ ОРУУЛАВ. Тус өврийн хуралдаанаар хөрөнгө блансаас шилжүүлэх тухай, нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр батлах тухай зэрэг хэдэн асуудлуудыг хэлэлцэн баталсан болно. 

 Дэлгэрэнгүй»

НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаас гарсан тогтоолуудыг оруулав

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаас гарсан тогтоолуудыг оруулав.  Дэлгэрэнгүй»

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам, Тээврийн сайд, Нийслэлийн Засаг Дарга нар зам, тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж хэвшүүлнэ гэж тусгасан.

 Дэлгэрэнгүй»
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014-07-08-ны өдөр баталсан тогтоолуудыг орууллаа. Дэлгэрэнгүй»

Швед автобусыг оруулж ирэх талаар санал солилцлоо

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Ононбаяр “Scania-гийн суурин төлөөлөгч Маттиас Алиныг  хотын захиргааны 1-р байранд хүлээн авч уулзлаа. Уулзалт 11:30 цагт эхэлж 12:00 цагт өндөрлөв. Дэлгэрэнгүй»

Одоо ажиллаж байгаа ТҮЦ-нүүдийг 8 сарын 1-ээс ажиллуулахгүй

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар: Дэлгэрэнгүй»

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН  ХОРООНЫ  

САНАЛ ДҮГНЭЛТ

 Дэлгэрэнгүй»
“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх,хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын”-ын төслүүдтэй танилцлаа. Дэлгэрэнгүй»
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын төслийг оруулав. Энэхүү хувилбар нь эцсийн хувилбар биш бөгөөд 2014 оны 04 дүгэр сарын 29-нд НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар хэлэлцэн эцсийн байдлаар батлах юм. Дэлгэрэнгүй»

Хогны уут тараах асуудлыг нийт иргэдийн 60 хувь нь дэмжсэн гэв

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Хогний уутыг тараах асуудлаар 34607 иргэнээс санал авахад 20789 иргэн дэмжсэн байна. Харин та тэрхүү 34607 иргэний нэг байж чадсан уу, мөн дэмжсэн саналыг өгсөн үү.  Дэлгэрэнгүй»

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

Өнөөдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хороотой Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хорооны төлөөлөгчид танилцах уулзалт хийж туршлага солилцлоо.

Уг танилцах уулзалтад НИТХ-ын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа, төлөөлөгч Н.Баяраа, Д.Батбаяр, С.Ононбаяр, НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Г.Ганбат, төлөөлөгч Г.Алтантуяа, Б.Даваасамбуу болон НИТХ-ын ажлын албаны ажилтан Э.Жавхланбат, Ц.Ганчимэг, С.Будрагчаа нар оролцов. 

 Дэлгэрэнгүй»

Төлөөлөгч Д.Батбаярын санаачлагаар Сургалт зохион байгуулав.

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Төлөөлөгч Д.Батбаярын санаачлагаар Сургалт зохион байгуулав. Дэлгэрэнгүй»

Өнөөдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаярт Баянзүрх дүүргийн 11-р хорооны 1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг, 3-А хэсгийн ахлагч Ж.Оюун-Эрдэнэ, 3-Б хэсгийн ахлагч Д.Одсүрэн, 3-В хэсгийн ахлагч Б.Хоролсүрэн, 4-р хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан, 5-р хэсгийн ахлагч Б.Норжмаа, иргэн Т.Дуламсүрэн, Л.Батбаяр, Б.Баясгалан, А.Нямхүү нарын иргэд гомдол гаргалаа.  

1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг: 2014 оны 06 дугаар сарын 07-нд манай 11-р хорооны иргэдийн нийтийн хурал болно гэсэн тов гарсан байсан. Уг хурлаар хорооны засаг даргын 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх, орон нутгийн тусгай сангийн шилжүүлгээр ирсэн мөнгийг зарцуулах төсвийг батлах ёстой байсан.

Ийм учраас манай хэсгийн ахлагчид 11-р хорооны Хүрхрээ, Туул, Усан сан, Ургах наран, Хөлийн гол, Ногоон зоорь, Дэнж зэрэг алслагдсан гудамжуудын иргэдийг цуглуулж хоёр автобусанд суулгаад иргэдийн нийтийн хуралд оролцуулахаар 300 орчим иргэнийг авчирсан. Гэтэл тус хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Д.Гомбогарав хуралд оролцохоор ирсэн бүх иргэдийг заалнаас гаргаад бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр дахин оруул гэсэн үүрэг өгсөн. Уг үүргийн дагуу 12 цагдаа хурлын танхимд дайран орж ирж эсэргүүцсэн иргэдийг хүчээр чирч гаргасан.

Иргэдийг танхим руу дахин оруулахдаа чи хэний хүн бэ? Яах гэж ирсэн юм зэрэг учир битүүлэг асуулт асуух маягаар оруулсан бөгөөд хуралд оролцохоор ирсэн 300 орчим хүний ердөө 70 орчмыг нь оруулсан. Бусдыг нь та нарыг хурлын дарга битгий оруулаарай гэсэн зайлцгаа хэмээн хэлж амаар доромжилж хөөсөн. 70 орчим хүн оролцсныг нь гэрчлэх зураг энэ байна /зургуудыг үзүүлэв/. Харин үлдсэн 200 орчим иргэнийг тэр бүү хэл 7 хэсгийн ахлагчийг хүртэл оруулаагүйн дээр та нар манай хорооны иргэд биш байна. Манай хорооны хурлыг үймүүлэх зорилгоор Улаанбаатараас ирсэн хүмүүс хэмээн гүжирдэж хаалгаа хаан хурлаа эхлүүлсэн. 

 Дэлгэрэнгүй»

НИТХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н. Баяраатай ярилцлаа.

-УИХ-аас илүү нийслэлийн парламентыг иргэд их сонирхдог болсон байна. Шударга ёс эвсэл өнгөрсөн хугацаанд ямар томоохон ажлууд амжуулав. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ удаагийн НИТХурал нь таван намын төлөөллөөс бүрдсэн. Өнөөдөр нийгэм харьцангуй нээлттэй болоод УИХ-аас илүү нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонирхдог иргэд олон болсон байна. Учир нь НИТХ-аас гаргаж байгаа Тогтоол шийдвэр иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас тэр. НИТХурал бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Бид энэ хугацаанд Арьдчилсан намтай хамтарч ажиллаж байна. “МАХН- МҮАН" шударга ёс эвслийн “Таван хувьсал" мөрийн хөтөлбөрийн 80 хувийг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжихийг нь дэмжээд, болж бүтэхгүйг нь шүүмжлээд явдаг.

 Дэлгэрэнгүй»
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага 1-р боть Дэлгэрэнгүй»

Л.Шагдаррагчаа: Үнийн хөөсрөл үгүй болж, орон сууцны үнэ буурна

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

Төрөөс аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах хуулийн төсөл явж байгаа. Энэ салбарт төрийн оролцоо дэндүү их байгаа. Төр барилга барих тусгай зөвшөөрөл, эхлэх зөвшөөрөл болон бараа материалын зөвшөөрөл гээд бүгдийг олгодог. Энэ үйл ажиллагаа нь асар их хүнд сурталтай. Ийм байдалтай байгаа нь хувийн хэвшлийнхний дургүйг хүргэж байна. Тиймээс нийслэл хотоос барилгын шинэ дүрэм журам гаргасан. Үүнийг яс мөрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр салбар маань урт болон дунд хугацааны стратеги, мастер төлөвлөгөөгүй учраас сайд дарга нарын өөр яам газар, арилжааны банкны хариуцаж байгаа нийтийн орон сууцны хөтөлбөр төсөл, түүний зээл хөөцөлдөж, орон сууцны үнэ зохицуулах талаар амлаж байгаа нь ойлгомжгүй дүр зураг байна.

Гэтэл Мон­гол Улсын Барилга,хот байгуулалтын салбарт явуулах хөгжлийн, эрх зүйн, үйлдвэрлэл-технологийн техник-эдийн засгийн, норм- нормативын, дэд салбаруудын балансжилтын, хүн амын нутагшилт суурьшлын, хот байгуулалтын бодлогын баримт бичиггүй, энэ талаар бараг ярих ч үгүй байна. Эдгээр бодлого үйл ажил­лагааг хэрэгжүүлэх мэр­гэжлийн чадавхи өнөөдөр яаманд байхгүй. Ядаж яамны ШУТЗ-өө ёсоор нь ажиллуулж цаг хугацаанд нь хуралдуулахгүй, асуудлын ач холбогдол, эрэмбэ дараагаа мэдэхгүй хэдэн хүн зүгээр л суугаад байна. Сайд,дарга нар нь үүнийг мэддэг юм уу үгүй юү. Ийм байхад салбарын ажил хохирно. Одоогоор яам зүгээр л орон сууцны зээл хөөцөлддөг компани болчихоод байна. Эсвэл эдийн засгийн буруу бодлого явуулаад өндөр үнэтэй орон сууцыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Өөрөөр хэлбэл, баян компаниудад ахиухан зээл өгөөд өндөр үнэтэй орон сууцнууд бий болж байна. Ингээд хэт өндөр үнэтэйгээс болоод борлогдохгүй болохоор иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгоод өндөр үнэтэй орон сууцаа борлуулж байна. Цаашдаа энэ салбарт ямар үзэгдэл явагдах гэж байна гэхээр урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай иргэд төлөөд дууссан. Харин цаана нь урьдчилгаагаа  төлж чадахгүй иргэд яах юм. Ингэхлээр цаашдаа барилгын салбарын үнийн хөөсрөлийн асуудал бол явцгүй болно гэж харж байгаа.

 Дэлгэрэнгүй»
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдааны тогтоолууд Дэлгэрэнгүй»

МАХН-ын Налайх дүүргийн намын хорооны гишүүд Бээжингээс ирлээ

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

Өнөөдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МАХН-ын Налайх дүүргийн намын хороо идэвхтэн гишүүд дэмжигчдээс бүрдсэн 13 хүн БНХАУ-ын Бээжин хотоор аялаад эх орондоо ирлээ.
Дээрх аялалыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа хувиасаа санхүүжүүлсэн бөгөөд 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд идэвхи санаачлагатай оролцсон гишүүдээ ийнхүү урамшуулж байгаа гэнэ. Аялалд 45-60 насны 13 хүн хамрагдсан бөгөөд дэлхийн их гүрний нийслэлтэй танилцаж, дэлхийн дээгүүр эрэмбэлэгддэг амьтны хүрээлэн, далайн доорх үзмэрүүд, дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятдын цагаан хэрмийг үзэж сонирхсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлсэн юм. 

 Дэлгэрэнгүй»

НИТХТ-ын 2014-08-13-ны өдөр хэлэлцэх хурлын тогтоолын төсөл

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
НИТХТ-ын 2014-08-13-ны өдөр хэлэлцэх хурлын тогтоолын төсөл Дэлгэрэнгүй»

Н.Баяраагийн ETV-д өгсөн ярилцлага

2014 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар Бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын захирал Н.Баяраа Нийслэлийн түүхт 375 жилийн ой сэдэвт гар урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүний уралдааныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулж, шалгарсан бүтээлүүдийг ойн хүрээнд уригдан ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дурсгах зорилгоор худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа юм. Та бүхэн уг уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  Дэлгэрэнгүй»