НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ

НИТХ-ын дэгийн шинэчилсэн найруулгыг батлалаа

2014 оны 03-р сарын 27 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 30 минутад НИТХ-ын нэгдсэн 15 дугаар хуралдаан Хангарьд ордонд эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан юм. Шинэчилсэн найруулгын төсөл нь 22 зүйлтэй боловсруулагдсан бөгөөд 4 дүгээр зүйл “Хуралдааны тов, ирц ба хэлэлцэх асуудал”, 6 дугаар зүйл “Хурлын хуралдаанд асуудал оруулах эрх”, 8 дугаар зүйл “Хурлын хороо, дэд хороо, түр хороодыг байгуулах ба тэдгээрийн ажлын зохион байгуулалт”, 11 дүгээр зүйл “Хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах”, 12 дугаар зүйл “Хурлын хуралдааныг зохион байгуулах журам”, 13 дугаар зүйл “Төлөөлөгчийн асуулгын хариуг  Дэлгэрэнгүй»
ХЭЛЭЛЦСЭН НЬ: 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын Б танхимд 10 цагт хуралдаан эхэлж, 13 цагт дуусав. Хуралд төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Хүрэлбаатар, Ц.Энхцэнгэл, Ц.Баатархүү, Б.Саранчимэг, Л.Нарантуяа, Ц.Алтанцэцэг, Т.Гантөмөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар оролцож, хурал зохион байгуулагч Г.Соёл-Эрдэнэ, С.Будрагчаа, Уянга нар байлцав. Хуралдаанаар “Авто цогцолбор барьж байгуулах зарим ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ. Дэлгэрэнгүй»

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

2014 оны 03-р сарын 06 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

2014 оны 02 дугаар сарын 27-ний өдөр НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

НИТХ-ын хуралдааны дэг нь хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн суурь болно. Дэгийн шинэчилсэн төсөл дээр намын бүлгүүд саналын зөрүүтэй байна. Нам, эвслийн  бүлгүүд зөвшилцөж, нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь хурлын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж тэргүүлэгчдийн хуралдаанд саналаа оруулсан ч нам эвслийн бүлгүүд одоог хүртэл уулзалт хийж зөвшилцөлд хүрч чадаагүй учраас энэ асуудлаар НИТХ дахь  “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хугацаагүй завсарлага авч байна.

 Дэлгэрэнгүй»

НИТХ-ын төлөөлөгчид ухаалаг төрийн туршлагыг судалж байна

2014 оны 03-р сарын 06 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зорилтын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид европын өндөр хөгжилтэй орнуудад айлчилж, ухаалаг төрийг бий болгосон туршлагыг судалж, эх орондоо хэрэгжүүлэх арга зам эрэлхийлж байгаа юм. Энэ аяны хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 03-ний өдөр НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, Д.Байдраг, Хүрэлбаатар, Н.Гантөмөр, Ганболд, Ц.Энхцэнгэл, Баатархүү, Наранбаатар, зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар нарын хүмүүс Исландад  айлчилж тус улс газрын гүний халуун усыг  Дэлгэрэнгүй»
Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагт Хангарьд ордны А танхимд хуралдаж “Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай”асуудлыг хэлэлцэв. Дэлгэрэнгүй»