НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн хурлаар хэлэлцээд доорх саналуудыг гаргаж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна. Үүнд:

1. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд ялангуяа “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар тэдний амьдралын нөхцлийг сайжруулан, өмчилж эзэмшиж байгаа газартаа амины орон сууц барих боломж олгох талаар зааса

 Дэлгэрэнгүй»

С.Ононбаяр тэргүүлэгч боллоо

2013 оны 09-р сарын 26 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
НИТХ-ын ээлжит 12-р чуулган яг одоо Хангарьд ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал нь НИТХ-ын тэргүүлэгчдийг өөрчлөх асуудал байв. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга Т.Бат-Эрдэнэ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн бүлгийн дарга Н.Баяраа нар тэргүүлэгчдийг радацийн шугамаар өөрчлөх шийдвэрээ уншиж танилцуулсны дараагаар НИТХ-аас тогтоол гаргаж шинэ тэргүүлэгчдийг албан ёсоор баталлаа. 2013-2014 онд НИТХ-ын тэргүүлэгчдээр С.Ононбаяр, Д.Байдраг, Б.Отгонбаяр, Д.Орос Дэлгэрэнгүй»
2013-09-24-ний өдөр 14 цагаас НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан Хангарьд ордны 14 давхрын А зааланд боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Амарбаясгалан, Бат-Эрдэнэ, Авирмэд, Отгонбаяр, Л.Сайнтөгс, Д.Энхсайхан нар оролцлоо. Хуралдаанаар гэр хорооллыг дахин төлөвлөх хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн дараах танилцуулгыг хийлээ. Дэлгэрэнгүй»

Өнөөдөр буюу 2013-09-24-ны өдөр 10 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, Д.Хүрэлбаатар, Ц.Энхцэнгэл, П.Батчимэг, Н.Түвшин, Б.Төмөрчулуун, Г.Ганбаяр, Баатархүү, Төмөрчулуун нар оролцлоо.

Хурлаар түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг тогтоох, хог тээврийн хураамж батлах асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж түрээсийн төлбөр

 Дэлгэрэнгүй»

Гэр хорооллыг дахин төлөвлөх 2-р байршлыг тогтооно

2013 оны 09-р сарын 23 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
НИТХ хоёр сарын турш завсарласны эцэст дахин чуулах гэж байна. Энэ сарын 26-ны өдөр болох ээлжит 12-р чуулганаар түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах, хог тээврийн хураамжийг батлах гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг   Дэлгэрэнгүй»

Нисэхийн цагаан хаалгыг шилжүүлэн байрлуулах асуудлыг хэлэлцэнэ

2013 оны 09-р сарын 18 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Маргааш буюу 2013-09-19-ны өдөр 10 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан төр захиргааны 1-р байрны А зааланд болно. Тус хуралдаанаар Дэлгэрэнгүй»

С.Ононбаярыг НИТХ-ын тэргүүлэгчээр өргөн барина

2013 оны 09-р сарын 18 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2013-09-16-ны өдөр НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хуралдлаа. Тус хуралдаанаар радацийн шугамаар тэргүүлэгчийг солих асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа нар оролцлоо. Хурлын эхэнд төлөөлөгч Л.Шагдаррагчаа “Манай бүлэг өмнөх чуулганы үеэр хуралдахдаа Д.Батбаярыг он дуустал тэргүүлэгч хэвээр нь байлгахаар тохирсон. Дэлгэрэнгүй»