НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ЧУУЛГАНЫ МЭДЭЭ

2013 оны 05-р сарын 30 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2013-05-30-ны өдөр НИТХ-ын ээлжит 10 дугаар чуулган Хангарьд ордонд 09 цагаас эхэллээ. Тус чуулганд НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл, төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Л.Шагдаррагчаа нарын тэргүүтэй 34 төлөөлөгч оролцов. Хурлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай,  Дэлгэрэнгүй»
Жил жилийн төлөвлөгөөндөө газрынхаа асуудлыг тусгаад оруулж явах. Газар олголтын асуудлыг аль болох алслагдсан дүүрэгтээ чигэлсэн далайцтай бодлого барьж ажилламаар байна. Газрын асуудал дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ асуудлыг сонгуулийн дараа хэлэлцэх саналтай байна. Дэлгэрэнгүй»

Баянхошуу, Сэлбийг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

2013 оны 05-р сарын 29 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангарьд ордонд НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Хүрэлбаатар, Д.Энхсайхан, Г.Ганбаяр, Саранчимэг, Отгонбаяр, Б.Төмөрчулуун, Гантөмөр, Наранбаатар, Бат-Эрдэнэ болон НИТХ-ын ажлын албаны ажилчид, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай,  Дэлгэрэнгүй»

Хүүхдүүд өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлуудаар хуралдана

2013 оны 05-р сарын 24 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2013-05-14-өөс 05 дугаар сарын 23-ны хооронд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн засаг даргын эдийн засаг нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо нар хамтран анх удаагаа “Мини парламент” арга хэмжээг зохион хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй»

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАНА

2013 оны 05-р сарын 24 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2013-05-24-ны өдөр Төр, Захиргааны 1-р байрны А зааланд 11 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Шашны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Клиникын нэгдүгээр амаржих газрыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай, НИТХ-ын  Дэлгэрэнгүй»

Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар уулзалт боллоо

2013 оны 05-р сарын 17 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2013-05-17-ны өдөр төр, захиргааны 1-р байранд Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар уулзалт боллоо. Уулзалтанд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, СБД-ийн төлөөлөгч Д.Эрдэнэбат, ЧД-ийн төлөөлөгч Ц.Содхүү, Ү.Тэгшбаатар, БГД-ийн төлөөлөгч Н.Буянжаргал, М.Амартүвшин, ХУД-ийн төлөөлөгч Долгормаа, СХД-ийн төлөөлөгч Б.Цолмон, Налайх дүүргийн төлөөлөгч Ж.Хатанбаатар, Д.Цогоо, БЗД- Дэлгэрэнгүй»
НИТХ-ын ээлжит 9-р чуулганы үеэр төлөөлөгч С.Ононбаяр хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах гэж байгаа талаар Хотын дарга Э.Бат-Үүлээс тодруулсныг хүргэж байна.   Дэлгэрэнгүй»

С.Ононбаяр: Ахмадуудын байрыг өв залгамжлуулах хэрэгтэй

2013 оны 05-р сарын 09 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Сүүлийн үед ахмадын орон сууцны асуудал нилээд шуугиан тарьж байна. Өмнөх  Засгийн газрын санаачилсан 100 мянган айл орон сууц хөтөлбөр энэ Засгийн газарт төсөв мөнгөний асуудлаас болж хойшлогдож, зарим хашаа байшингаа барьцаалсан иргэд орох оронгүй болцгоосон. .Одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй байтал ахмадын 4000 айлын орон сууцны асуудал дээрээс нь нэрмээс болж нэмэгдлээ. Ахмадын 4000 айлын орон сууцад орохоор захиалга өгсөн настангууд байраа үр хүүхдээ өвлүүлэн үлдээх боломжгүй бөгөөд насан өөд болтлоо тэндээ түрээсээр амьдрах нөхцөлтэй юмаа. Тухайн өндөр настан мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд дараагийн өндөр настанд шилжин түрээсэлэгдээд явах юм. Иргэдийн Хурлын төлөөлөгч С.Ононбаяр үүнийг эсэргүүцэж, энэ нөхцлөө эргэж харж,  Дэлгэрэнгүй»