НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ
Өнөөдөр 13:30 цагаас НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр уг хурлаараа Нийслэлийн засаг даргын ам ажил хоёр алд дэлэм зөрүүтэй байгаа талаар мэдэгдсэн юм.  Тэрээр “Өнөөдрийн чуулганаар метро байгуулах гэсэн амин чухал асуудал хэлэлцэх гэж байхад Э.Бат-Үүл дарга байхгүй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон асуудлыг хэлэлцэх гэж байхад ирц дөнгөж 50 хувьтай байгаа нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ямархуу чадамжтай байгааг харуулж байна. Бид бүтээн байгуулалтын баахан тогтоол шийдвэрийг гаргасан.  Дэлгэрэнгүй»
Өнөөдөр буюу 2013-03-28-ны өдөр 09:40 цагт Хангарьд ордны их танхимд НИТХ-ын ээлжит чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 25 нь ирснээр чуулганы ирц бүрдэж эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Улаанбаатар хотод метро байгуулах ажлын төслийн судалгаа болон ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж тодорхой хэмжээний татаас авах асуудлыг хэлэлцэнэ хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулсны дараа “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн төлөөлөгч С.Ононбаяр энэ чуулганаар  Дэлгэрэнгүй»

Улаанбаатар метротой болно

2013 оны 03-р сарын 26 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Хурлын эхэнд Улаанбаатар хотод метро байгуулах төслийн танилцуулгыг ЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар хийлээ. 2011 оны 09 дүгээр сараас эхлэн жил хагасын хугацаанд Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод метро байгуулах талаар судалгаа хийж дуусгажээ. Метрог Толгойт өртөөнөөс амгалан өртөө хоёрын хооронд 17.5 км-ын урттайгаар тавихаар төлөвлөсөн бөгөөд тус метроны 6.5 нь газар доогуур үлдсэн хэсэг нь газраас өндөрт тавигдахаар зураг төслийг хийж тооцоо судалгаа хийсэн байна. Метрог барьж байгуулахад нийтдээ 1.5 тэрбум Америк доллар  Дэлгэрэнгүй»

Ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

2013 оны 03-р сарын 21 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2013-03-21 –ний өдөр 10 цагаас Нийслэлийн төр захиргааны байранд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга, тэргүүлэгч Д.Батбаяр, Л.Сайнтөгс, Л.Нарантуяа, Д.Төмөрбаатар, Ц.Энхцэнгэл, Р.Дагва, С.Амарсайхан нар оролцлоо. Хуралдаанаар Дэлгэрэнгүй»

НИТХ-ын ажлын албаныхан цасны баяраа хийлээ

2013 оны 03-р сарын 04 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр НИТХ-ын ажлын албаныхан цасны баяраа хийлээ. НИТХ-ын Захиргаа хуулийн хэлтэс, зохион байгуулалтын хэлтэс, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ажлын алба, АН-ын бүлгийн ажлын алба, МАН-ын бүлгийн ажлын албаныхан “Аттила” дугуйн клубийнхэнтэй хамтран уулын дугуйгаар горхи тэрэлжээр аялж нэг өдрийг эрч хүч адал явдалтайгаар өнгөрүүллээ. Мэргэжлийн дугуйн спортын тамирчдаар хөтөчлүүлэн 7.9 км бартаат замыг туулсны эцэст Хотула жуулчны баазад спортын хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Олс таталтын тэмцээнд С.Будрагчаа ахлагчтай  Дэлгэрэнгүй»
Эх орончдын баярын өдөр буюу 2013 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчааг Нийслэлийн хүндэт тэмдэгээр, дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх нарыг Нийслэлийн хүндэт өргөмжлөлөөр, ажлын албаны ажилтан С.Будрагчааг Нийслэлийн хүндэт үнэмлэх мөнгөн шагналаар шагналаа. Дэлгэрэнгүй»