НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ

Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар хуралдлаа

2013 оны 02-р сарын 22 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2013-02-22-ны өдөр гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороод хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Л.Сайнтөгс, Б.Отгонбаяр, А.Гантулга, Д.Энхсайхан болон Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэсгийн ахлагч Нямбаяр төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй»

Зарын самбарыг цэгцлэх асуудлаар хуралдлаа

2013 оны 02-р сарын 19 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр буюу 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Хуульзүйн хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Байгаль орчны хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Г.Ганбаяр, С.Үнэн, Л.Наранбаатар, Д.Энхсайхан, Ж.Амарсанаа, Д.Байдраг, Амарбаясгалан, Төмөрбаатар, Одгэрэл нар оролцлоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг хэлэлцлээ. Нийслэл хотод байршсан зар сурталчилгааны самбарын өнөөгийн байдал хийгээд шинээр батлуулах гэж буй журмын төслийн танилцуулгыг тохижилт, хог хаягдлын удирлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хийлээ. Дэлгэрэнгүй»

МЭНДЧИЛГЭЭ

2013 оны 02-р сарын 07 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Монголын ард түмэн та бүхэндээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн нэрийн өмнөөс “Тийн ялагч” хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, шинэ ондоо эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Дэлгэрэнгүй»
201-01-31-ний өдөр  09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ.НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд  нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд  хийх  урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа. Дэлгэрэнгүй»

Иргэдийн санал гомдлыг хүлээн авах төвтэй танилцлаа

2013 оны 02-р сарын 01 Нийтэлсэн ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
Өнөөдөр өглөө 09 цагаас НИТХ-ын төлөөлөгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр, НИТХ-ын төлөөлөгч Хуульзүй төрийн байгуулалтын хорооны дарга Д.Оросоо нар иргэдийн хүлээн авах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн засаг даргын харьяа хэлтэс иргэдийг хүлээн авах төв 2012-12-16- Дэлгэрэнгүй»